Jump to content

Өвлийн дайн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өвлийн дайн
Хамаарах дайн: Зөвлөлт -Финландын дайнууд
Огноо1939 оны 11 сарын 301940 оны 3 сарын 13
Байршил
Үр дүн Зөвлөлт Холбоот Улсын ялалт. Финландын сэтгэл санааны ялалт
Нутаг дэвсгэрийн
өөрчлөлт
Хилийг Ленинград хотоос хэдэн арван километр хойд зүгт хойшлуулж, Койвисто-Тайпале шугам дээр тогтоож, Финны хоолойн баруун хойд хэсэгт байрлах Ханко боомт болон Финляндын өмнөд хзсэгт орших ойр хавийн арлуудыг удаан хугацаагаар Зөвлөлтөд түрээслүүлэх, Зөвлөлтийн талд Загасны ба Хойд Мөсөн далайн эрэг хавьд байрлах Дундад гэх хошууг шилжүүлэн өгсөн.
Байлдагч талууд
Зөвлөлт Холбоот Улс Финланд
Командлагч болон удирдагчид
Ворошилов
Тимошенко
Мерецков
Штерн
Говоров
''бусад''
Маннергейм
бусад
Хохирол
Цэргийн хохирол:
үхсэн 72408 гаруй
шархадсан186129:
хөлдсөн 132213 гаруй
долгионд бэртсэн4240:
олзлогдсон 17520 гаруй
Цэргийн хохирол:
үхсэн 19576
шархадсан43557:
олзлогдсон 4101

Өвлийн дайн (фин. Talvisota, шве. vinterkriget, орос. Зимняя война) нь 1939 оны 11-р сарын 30-наас 1940 оны 3-р сарын 13 хүртэл Зөвлөлт Холбоот Улс ба Финландын хооронд болсон дайн юм.

Дайн гарах шалтгаан

[засварлах | кодоор засварлах]

1809 оноос хойш Хаант Оросын бүрэлдэхүүнд орж байсан Финландын Их Вант Улс 1918 онд бие даасан улс болж тусгаар тогтнолоо зарласан билээ.[1] 1920 онд Зөвлөлт Орос, Финландын хоорондох Тартугийн энхийн гэрээ ЗХУ-Финландын хилийг тогтоосон бөгөөд түүний урт нь 1400 км-т хүрч байлаа, Тэрхүү хил нь ЗХУ-ын улс төр болон эдийн засгийн төв, байгууламжуудын дэргэдүүр өнгөрсөн юм. Ленинград хот л гэхэд хилээс ердөө 32 км-ийн зайнд оршиж байлаа.

1930-аад оны дунд үеэс эхлээд Европ дахь цэрэг-улс төрийн байдал нилээд хурцдаж эхэлжээ. Тэр үед цэргийн бэлтгэл ажилд Финландын Засгийн газар төсвийнхөө 25 % зарцуулдаг байсан гэдэг. Замын сүлжээ, зэвсэгт хүчний бааз, нисэх буудал зэргийг барих ажиллагаа маш идэвхтэй явагдаж байсан байжээ.

Карелийн хүзүүвч хавьд Финландад "Маннерхеймын шугам" гэж нэршсэн бэхлэлтийг барьж дуусгах ажил үндсэндээ дууссан юм. Тэр хамгаалалтын шугам нь Финийн хоолойгоос Ладог нуур хүртэл үргэлжлэх агаад 90 километр хүртэлх гүнтэй байсан юм.

Зарим түүхчдийн үзэж байгаагаар Финландын эсрэг байлдааны үйл ажиллагааг Иосиф Сталин эхлэн явуулж, аажмаар "зөвлөлт" бүгд найрамдах улс болгох гэж байсан гэдэг.

Зөвлөлт-Финландын харилцааг сайжруулах шаардлагатай тухай нэг бус удаа зөвлөлтийн засгийн газраас санал болгож байсан юм. 1938 оны 4-р сард ЗСБНХУ болон Финландын хооронд хилийн тухай хэлэлцээр оросын талын санаачилгаар явагдаж байлаа. Хамгийн сүүлчийн хэлэлцээр 1939 оны 10-р сарын 12-нд болж өнгөрчээ.

Зөвлөлтийн засгийн газар хилийг Ленинград хотоос хэдэн арван километр хойд зүгт хойшлуулж, Койвисто-Тайпале шугам дээр тогтоож, финийн хоолойн баруун хойд хэсэгт байрлах Ханко боомт болон Финландын өмнөд хзсэгт орших ойр хавийн арлуудыг удаан хугацаагаар Зөвлөлтөд түрээслүүлэх, Зөвлөлтийн талд Загасны ба Умард мөсөн далайн эрэг хавьд байрлах Дундад гэх хошууг шилжүүлэн өгөхийг хүслээ.

Харин ЗСБНХУ-ын мэдэлд очиж байгаа нутаг дэвсгэрийн оронд Зөвлөлт Холбоот Улс өөр газар хоёр дахин илүү нутаг дэвсгэрийг өгөхөөр хүссэн байна. 1932 онд байгуулсан үл довтлох тухай хэлэлцээрийн зарим нэгэн заалтыг баталгаажуулахыг зөвлөлтийн талаас санал болгосон юм.

Финландын хувьд ийм болзол тохирохгүй байсан бөгөөд Карелийн хошуу нь сайн боловсрогдсон нутаг дэвсгэр байсан бөгөөд Финланд дахь хамгийн дулаан уур амьсгалтай газар байсан юм. Харин Карелид санал болгож байгаа нутаг дэвсгэр нь бараг зэрлэг, илүү хүнд цаг уурын нөхцөлтэй байсан гэдэг. 11-р сарын 13-нд финийн талын санаачилгаар хэлэлцээр тасалдлаа. 11-р сарын 28-нд Зөвлөлт Холбоот Улс үл довтлох хэлэлцээр үйлчлэхээ больж байгааг мэдэгдээд Финландид байх өөрсдийн дипломатчдыг татан авсан байна. Ленинградын цэргийн тойргийн анги нэгтгэлүүд байлдааны үйл ажиллагаа явуулж Карелийн хошуун дахь хилийг хойшлуулах тушаалыг хүлээн авчээ.

Финландын Их Вант Улс

1939 оны 11-р сарын 30-нд Улаан Армийн анги нэгтгэлүүд Финландын хилийг давжээ. Ингэж Зөвлөлт-Финландын дайн эхэлсэн ба тэр нь түүхэнд "Өвлийн дайн" хэмээн тэмдэглэгдэн үлдсэн юм. Тулалдаанд хоёр тал ихээхэн хэмжээний хүчийг хаясан байна. Ленинградын тойргийн ангиуд, Балтын, Хойд усан цэргийн хүчин, Ладог нуурын цэргийн анги гэх мэт. Тойргийн 4 армийн бүрэлдэхүүнд 240 мянган хүн, 1915 их буу, 1131 танк ба 967 онгоц байсан юм. Энэхүү дайнд нийт 1 сая орчим зөвлөлтийн цэрэг оролцсон гэдэг.

Балтын тэнгисийн хүчний тусламжтай 7-р арми Карелийн хоолойд Выборг болон Хельсинкийг чиглэн довтолгоонд орсон бол 8-р арми Ладог нуураас хойд чиглэлд Сортавал ба Лахтиг чиглэн "Маннергеймын "шугамыг" даван 7-р армитай нэгдэх ёстой байлаа. 9-р арми Оулыг чиглэн явж, харин 14-р арми Хойд тэнгисийн хүчний тусламжтай Петсамог ззлэн авч, Финландын Варенцын тэнгист гарах гарцыг хаах ёстой болжзэ. ЗХУ-тай хийсэн дайнд Финланд улс бүх л зэвсэгт хүчнээ ашиглаж ирсэн байна. Түүний бүрэлдэхүүнд 337 мянган хүн, 500 их буу, 6О танк, 115 онгоц болон 29 байлдааны усан онгоц зэрэг багтаж байсан юм. Финландын цэргийн гол хүчин Карелийн хоолойд төвлөрсөн байлаа. Яг тэнд алдарт "Маннергеймын шугам" өнгөрнө. Энэ бүхнийг Герман, Англи, Франц, Бельгийн цэргийн мэргэжилтнүүдийн тусламжтай байгуулсан бөгөөд хэд хэдэн хэсгээс бүрдсэн билээ.

Хилээс шууд эхлэн хангамжийн бүс орох ба түүнд нь бэхжүүлсэн байр, өргөст тор зэрэг орно. Үүний араас батлан хамгаалах хэсэг орж. түүнд нь эсэргүүцэл үзүүлэх 22 цэг багтана. Батлан хамгаалах үндэст хажуу тал, налуу онилгоо болон бүх нийтийг хамарсан гал нээх систем, явган цэрэг, танк эсэргүүцэгч сүлжээ хөгжсөн хэсгүүд оржээ. Үндсэн хэсгийн араас хоёр дахь батлан хамгаалах хэсэг үргэлжилж, түүний цаад талд нь ар талын хэсэг болон Выборгийн хамгаалалтын шугам үргэлжлэнэ.

Зөвлөлтийн арми дайсны талын хүчирхэг хамгаалалтыг ой ихтэй, намгархаг газарт, тэгэх тусмаа өвлийн нөхцөлд явуулахад бэлэн бус байсан юм. Гэсэн хэдий ч дайны эхэн үед Улаан Армийн давшилт үндсэн чиглэлд амжилттай өрнөж байлаа.

Эхний өдрүүдэд зөвлөлтийн хэсгүүд Сестра голыг даван туулж, Куоккалаг эзлэн авсан бол маргааш өдөр нь Териокид нэвтрэн орж, дараа нь Балтын тэнгисийн дэмжлэгтэйгээр Ино фортоос Финчүүдийг хөөн зайлуулжээ.

Арван хоёрдугаар сарын 12 гэхэд Выборгийн чиглэлийн хангамжийн хэсгийг үндсэндээ амжилттай давсан байлаа. Зүүн хэсэгт, кякисальмины чиглэлд ч давшилт амжилттай хэрэгжиж эхэлсэн юм.

Арван хоёрдугаар сарын 12 гэхэд 7-р армийн нэгтгэлүүд бүхэлдээ хангамжийн хэсгийг даван туулж "Маннергеймын шугамыг үндсэн хэсэг дээр гарч ирсэн байна. Эдгээр тулалдааны явцад финчүүд зөвлөлтийн армийг нилээд сулруулж "Хоолой" хэмээх анги нэгтгэлийг тархан байрлах боломжийг өөртөө олж авсан байна.

Улаан Армийн анги нэгтгэлүүд ихээхэн хэмжээний хүнээ алдсан бөгөөд юуны өмнө байлдааны үйл ажиллагаа явуулах тактик байгаагүйтэй холбоотой юм. Финийн хоолойд өмнө орхисон арлуудыг зөвлөлтийн далайн тусгай ангийнхан эзлэн авсан байна. Балтын тэнгисийн хүчнийх нэн бэхжүүлсэн эрэг хавийн хэсгийг байнга буудаж, финийн эргийг бүслэлтэнд оруулсан юм.

Зөвлөлтийн хөлөг онгоц болон онгоцууд дайсны 20 тээврийн хэрэгслийг устгаж дөнгөсөн байна. Хамгаалалтын гол хэсэгт гарч ирмэгц зөвлөлтийн командлал түүнийг устгах арга хэмжээ авч эхэлсэн юм. Байлдааны зургаан дивиз, нэг танкны корпус нийлэн Кямяря станц руу их буугаар буудан эхэлжээ.

Түүний эсрэг финчүүдийн явган цэргийн хоёр дивиз зогсож байсан бөгөөд Сумма бүсэд байрлах хүчирхэг бэхэлгээн дээр тулгуурласан байлаа. Сайтар хийсэн нуувч, тухайн орон нутагт хамгаалалтын хэсгүүдийг зөв байрлуулж чадсан зэрэг нь финчүүдийн хамгаалалтыг хүчирхэгжүүлж өгсөн байна.

Арван хоёрдугаар сарын 17-ны өглөө зөвлөлтийн арми давшилтанд орж эхэлсэн боловч их бууны урьдчилсан буудлага муу, анги нэгтгэлүүдийн хоорондын уялдаа холбоо сул байсан явдал нь бүтэлгүйтэхэд хүргэсэн юм. Бие даан урагшилж байсан танкууд бэхжүүлсэн бүсэд нэвтрэн орсон боловч хүчирхэг галын тусламжтай явган цэргийг тэд нараас тасалж, анхны байр руугаа буцахад хүргэжээ. Ингээд тэд танкуудыг устгаж эхэлсэн юм. Арван хоёрдугаар сарын 18 ба 19-нд зөвлөлтийн командлал давшилтанд орох оролдлого хийсэн боловч мөнөөх байдал дахин давтагдаж иржээ. Ингээд ихээхэн хэмжээний хүн хүч алдаж эхэлсэн учир дайралтыг зогсоох шийдвэр гаргасан байна.

Эдгээр тулалдааны дараа 7-р армийн нэгтгэлүүд зохион байгуулалтгүй болсон гэж финийн командлал үзсэн учир хариу давшилтанд орлоо. Эхлээд 7-р армийн байрлалын гүнд нэвтрэн орсон боловч зөвлөлтийн арми тэдний давшилтыг зогсоож, дараа нь хариу давшилт гүйцэтгэж финчүүдийг өөрсдийнх нь эзэлж байсан байр руу ухраасан байна.

Үүний дараа Финландын арми дахин давшилтанд орох гэж оролдоогүй билээ. Ингээд байлдааны гол ажиллагаа хойд зүгт буюу хүнд нөхцөл бүхий, бараг амьдардаггүй. өтгөн ой, нуур, намаг ихтэй газар руу шилжжээ.

Армийн үйл ажиллагаанд хүйтэн болон гүнзгий цас саад болж байсан 8-р арми Питкярантын чиглэлд гол цохилтыг гүйцэтгэж байсан бөгөэд финчүүд тэнд Уксунйоки голоос эхлээд Янисярви нуур хүртэл дөрвөн Зураас бүхий бэхлэлтийн шугамтай байлаа.

Эхлээд оросын арми маш амжилттай давшилж байлаа. Арван хоёрдугаар сарын 12-14-ний хооронд анхны бэхлэгдсэн бүсийг давмагц хоёр дахь бэхлэлтийн шугам дээр гарч ирсэн юм.

Гэвч энэ бүсийг нэвтлэх гэсэн оролдлого амжилтгүй дууслаа. Зөвлөлтийн арми хамгаалалтын арга хэмжээнд шилжсэн бөгөөд хажуу тал нь нээлттэй, ямар ч хамгаалалтгүй байсан юм. Үүнийг финчүүд тэр даруйдаа ашиглаж арван хоёрдугаар сарын 27-ноос нэгдүгээр сарын 5-ны хооронд хажуу талаас цохилт түйцэтгэснээр зөвлөлтийн фронтын шугамыг сэтлэн 18-р буудлагын дивиз, 34-р танкийн бригадыг бүрмөсөн бүслэн, нэгдүгээр сарын 11 гэхэд 168-р буудлагын дивизийг ч тасалсан байна.

Толвояригийн ойролцоо хойд зүгт оросын арми хүнд цохилтонд өртлөө. Тэнд дайралтанд орж байсан 139-р буудлагын дивиз долоо хоног тулалдаж байгаад Аля-Толвояри ба Юля-Толвояри бэхлзлтэнд ойртож очсон боловч хүн хүчний гарз хохирол ихээхэн амсаж эхэлсэн бөгөөд хувийн бие бүрэлдэхүүн ч ядарч цуцаж байсан юм. Финчүүд хажуу талаас нь дивизийг бүсэлж эхэлмэгц арагш ухарч эхэлсэн байна. Арван хоёрдугаар сарын 21 гэхэд дивиз бут цохигдож, финнүүд 6Отанк, 30 их буу олзлон авчээ. Сөрөг тулалдааны явцад тусламж үзүүлэхээр явсан 139-р буудлагын дивизид туслахаар очсон 75-р дивиз ялагдсан байна. Ийм ялалтыг финчүүд цөөхөн хүчээр байгуулж чадсан бөгөөд тэд хүнд өвлийн нөхцөлд түүнийгээ ухаалаг ашиглаж чадсанд оршиж байсан юм.

Хойд зүгт хүнд цохилтонд 9-р арми ч орлоо. Түүний бүрэлдэхүүнд ордог 54-р буудлагын дивиз давшилтанд орж Аласярви-Саунаярви чиглэлийн бэхлэлтийг сэтэлж гарсан боловч дэндүү хоорондоо уялдаагүй дайрсаны улмаас бүрмөсөн бүслэлтэнд оржээ.

Пуоланы чиглэлд Финчүүд хоёр ч зөвлөлтййн дивиз болох 163 болон 44-р буудлагын дивизүүдийг бут ниргэжээ. Үүнээс үүдэн энэ хэсэгт идэвхтэй байлдааны үйл ажиллагаа явагдаагүй байна.

Хойд хэсэгт байлдаж байсан 14-р армийн цэргүүд өөрсдийн зорилтоо бүрмөсөн биелүүлж чадлаа. Арван хоёрдугаар сарын 1-нд 104-р буудлагын дивиз Хойд далайн хүчний тусламжтай гэнэт дайралт хийж Петсамог эзлэн авсан бол арван хоёрдугаар сарын 3-нд Загасчны болон Дундад хошууг эзлэн авсан юм.

Олигтой эсэргүүцэл үзүүлж чадаагүй финнүүд өмнөд зүг рүү ухрахад хүрсэн байна. Тэднийг мөрдөн мөшгиж зөвлөлтийн арми ч давшиж эхэлжээ. Арван хоёрдугаар сарын 17-ны дараа тэд зорилгодоо хүрсэн учир идэвхтэй хамгаалалтанд шилжжээ. Хоёрдугаар сарын сүүлээр тулалдаан хүчтэй өрнөж эхэлсэн байна. Гуравдугаар сарын 7-нд 52-р буудлагын дивиз Наутсиг эзлэн авснаар Хойд хэсгийн тулалдаан дуусгавар болжээ.

Харин энэ үед 8-р армийн хэсэгт ширүүн тулаан болж байлаа. Бүслэлтэнд орсон зөвлөлтийн армийн байлдааны нөөц болон хүнсний зүйл дуусч эхэлсэн бөгөөд агаараас тэр бүхнийг авчирах нь ч тогтмол биш, шархдсан цэргүүдийг авч явдаггүй байлаа. Хязгаарлалтанд орсон дивизүүд ар араасаа устаж үгүй болж байлаа.

1940 оны хоёрдугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 18-р буудлагын дивиз болон 34-р танкийн арми Лемметтид бүх техник, материаллаг хэсэг болон 200 гаруй шархдсан цэргүүдээ үлдээгээд бүслэлтийг сэт цохих давшилтанд орсон юм. Ихээхэн гарз хохирол амссан ч өмнөд хэсэг нь өөрийн анги нэгтгэлүүдтэйгээ нэгдэж чадлаа. Харин Лемметтид үлдсэн шархдсан цэргүүдийт финийн цэргүүд устгажээ.

Хэдийгээр ийм хохирол амссан ч 8-р арми гуравдугаар сарын 7-ноос 12-ны хооронд финчүүдийг бэхжүүлсэн байр суурийг сэт цохин Лоймола хавийн 12, 22-р Финландын явган цэргийн байранд давшилтанд орсон юм. Зэргэлдээ дөнгөж бий болсон 15-р арми ч амжилттай давшилтанд орж Ладог нуур дээрх хэд хэдэн арлуудыг эзлэн авч, 168-р буудлагын дивизийг бүслэлтээс чөлөөлөн гаргасан байна. Финчүүд зугтахад хүрсэн байна. Хойд чиглэлд явуулсан тулалдаанд Финландын арми өндөр байлдааны чадварыг харуулсан билээ. Тэд багахан хэмжээний цэргийн хүчээр дайрч, бүгд цанаар хангагдсан учир цас ихтэй тал газар түргэн шилжих боломжтой бөгөөд автомат буу зэвсгээр бурэн хангагдсан байжээ.

Хажуу тал болон ар талд нь гэнэтийн цохилт өгч зөвлөлтийн армийн давшилтыг сааруулж, харин дараа нь бэхжүүлсэн хил дээр зогсоон, тэр даруйдаа бүслэн хэсэг болгон салгаж эхэлсэн байна.

Харин зөвлөлтийн арми финийн фронт дээр тулалдахад огтхон ч бэлтгэлгүй гэдгээ харуулсан юм. Түүний анги нэгтгэлүүд нь цана болон автомат буу байхгүй, тухайн нутаг дэвсгэрийг муу мэддэг, их буутай хамтралгүй дайралтанд орж ирсэн юм. Энэ бүхэнд нь зөвлөлтийн арми хойд хэсэгт хэд хэдэн ноцтой ялагдал хүлээхэд хүргэсэн байна.

1940 оны хоёрдугаар сарын дундуур үндсэн тулалдаан Карелийн хоолойд дахин сэргэж эхэлжээ. Зөвлөлтийн командлал зохион байгуулалтыг сайжруулах, цэргийг бэхжүүлэх, хангамжийг дээшлүүлэх арга хэмжээ авлаа. Нэгдүгээр сарын 7-нд С.К.Тимошенкогийн удирдлага дор Баруун-Хойт армийг байгуулж Карелийн хоолойд тулалдаж байсан бүх ангиудыг нэгтгэсэн юм.

Өөр тойргоос цэрэг татан, бүрэлдэхүүнд нь оруулж, дулаан хувцас, автомат зэр зэвсэг нийлүүлж бэхлэлт рүү давших ажлыг бэлтгэж эхэлсэн байна.

Карелийн хоолой дахь зөвлөлтийн давшилт хоёрдугаар сарын 11-эхэллээ. Түүний гол зорилго нь "Маннергеймын шугамыг" сэт цохих ингэснээр Выборг-Антеа-Кякисальми руу гарах болж байсан юм.

Гол цохилтыг 7-р арми выборгийн чиглэлд хийж, Кякисальми болон Выборгийн тохойд туслах цохилтыг гүйцэтгэжээ.

Энэ ажиллагаанд 7, 13-р арми, дээрээс нь Баруун-Хойд фронтын нисэх хүчин болон Балтын тэнгисийн арми оролцсон байна. Давшилтанд 21 буудлагын дивизи, 6 танкийн бригад, 4 танкийн тусгай батальон, 1 пулеметын бригад, 20 их бууны хороо, 4 хүчирхэг их бууны дивизион, 1 морьт хороо, 15 нисэх хороо тус тус оролцсон юм.

Хоёрдугаар сарын 11-ний өглөөний 9 цаг 40 минутанд хүчирхэг их бууны бэлтгэл ажил эхэлсэн байна. Түүнийг ихэд амжилттай гүйцэтгэсэн юм. Хэд хэдэн удаа зөвлөлтийн их буучид хуурамч галын шилжүүлэлтийг гүйцэтгэсэн бөгөөд үүгээр дайсныг буруу зам руу оруулснаар амьд хүчийг нь сулруулсан байна. Тэргүүн шугамын нүхэнд нуугдаж байсан финийн арми ихээхэн хэмжээний хүн хүчээ алдлаа. Бэхлэлтийн бүс рүү ч галын хүчийг чиглүүлж тэнд нүх сүв гаргах, ингэснээр явган цэрэг болон танканд орон зай гаргаж өгөх боломжтой болгосон байна. Хүчирхэг их буу төмөр болон бетонон бэхэлгээг устгаж байлаа. Өдрийн 12 цаг гэхэд финийн хамгаалалтын гүн рүү галыг шилжүүлсэн бөгөөд үүний дараа зөвлөлтийн арми давшилтанд орсон юм. Финчүүд хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн боловч давшилтыг зогсоож чадаагүй байна. Маргааш өдөр нь Финландын командлал сөрөг давшилт гүйцэтгэж алдсан байр сууриа эргүүлэн авах гэсэн боловч хангалттай хүч байгаагүй учир амжилт олж чадаагүй юм. Хоёрдугаар сарын 18 гэхэд финийн арми гол зурвас газраа орхиход хүрсэн байна.

Зөвлөлтийн арми туслах хэсэгт амжилт муутай байсан ч Улаан Арми хоёрдугаар сарын 29 гэхэд гол чиглэл болох выборг хавьд хоёр дахь бэхлэлтийн бүсийг сэт цохилоо.

Гуравдугаар сарын 3-нд 10 болон 34-р буудлагын корпус Выборг руу дайралт гүйцэтгэж эхэлсэн байна. Финчүүд эсэргүүцсээр байлаа. Долоо хоног тулалдсаны дараа тэдний арми хүчин мөхөсдөж эхэлсэн бөгөөд ихэнх анги нэгтгэлүүд нь байлдааны чадвараа алдсан юм. Гуравдугаар сарын 13-ны өглөө гол байшин барилга, цахилгаан станц, усны хоолой, үйлдвэр, хотын төв зэрэг нь зөвлөлтийн армийн гарт орлоо.

Москва хотноо өмнөх өдөр нь гарын үсэг зурсан энхийн хэлцлийн дагуу тэр өдрөө байлдааны үйл ажиллагааг зогсоожээ. Хилийн зурвасыг хойшлуулж, Ленинград болон Мурманск хотуудын аюулгүй байдлыг хангах гол зорилтоо зөвлөлтийн тал биелүүлж чадсан юм. Гэхдээ тэрхүү ялалтыг ихээхэн үнэ цэнээр олж авсан байна. Зөвлөлтийн арми 72408 хүнээ алдаж, 186129 хүн шархдаж, 132213 хүн хөлдөж, 4240 хүн дэлбэрэлтийн давалгаанд цохигдож, 17520 хүн сураггүй алга болсон эсвэл олзлогдсон байлаа.

Финийн арми 19576 хүнээ алдаж, 43557 хүн шархдаж, 4101 хүн сураггүй алга болсон эсвэл олзлогдсон юм. Зөвхөн техник болон хүн хүчний давуу талаа ашиглан Зөвлөлтийн Улаан Арми ялалт байгуулж чадсан гэж үздэг байна.

Харин Финүүд гайхамшигтай бэлтгэл командлалын зөв ажиллагаа зэргийг харуулсан юм. Энд Финүүд өөрийн газар нутгаа хамгаалж байсан гэдгийг ч онцлох хэрэгтэй. Финийн дайн Улаан Армийн байлдааны бэлтгэлийг Германтай хийх тулалдааны өмнө дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд энэ удаа Зөвлөлт хамгаалалтанд орсон гэж түүхчид үздэг билээ.

Цэргийн гэмт хэрэг

[засварлах | кодоор засварлах]

Выборг хотын ойролцоох Пуот-Ниеми хошуунд Улаан армийн цэргүүд 1944 оны 4-р сарын 1-нд Финчүүдийн тамлан зовоож алсан Зөвлөлтийн дайны олзлогдогсдын цогцосоор дүүрсэн зоорь олжээ. Улсын Онцгой комисс хэд хэдэн үзлэг хийсэн бөгөөд гэрчийн мэдүүлэгтэй хамт эдгээр аллагуудыг 1939-1940 оны Зөвлөлт-Финландын дайны үетэй холбон тайлбарласан. 152 цогцос дээр шүүх эмнэлгийн үзлэг хийсэн. Шүүхийн шинжилгээгээр тэдгээр дээрх бүх дүрэмт хувцас нь 1940 оноос өмнө Улаан армийг хангахад ашигладаг байсан төрөл болохыг тогтоожээ. ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн олдворын газраас олдсон хус, агч модны дээжийг шалгаж үзэхэд тэдгээр нь 3-4 жилийн настай болохыг тогтоожээ.

Өвлийн дайны үр дүнг түүхчдийн дунд өөр өөрөөр авч үздэг. Зарим нь үүнийг Зөвлөлтийн ялалт, Финландын ялагдал гэж үздэг.[247][248] Гэсэн хэдий ч зарим нь энэ дайныг Финляндыг шингээж чадаагүй Зөвлөлтийн бүтэлгүйтэл гэж үздэг.[249] Түүхийн хувьд Зөвлөлтийн Финлянд руу хийсэн довтолгоог Оросын түүхэн дэх хамгийн ичгэвтэр үеүүдийн нэг, хүнд бүтэлгүйтэл,[250] эсвэл "итгэмээргүй" ялалт гэж үздэг байсан бөгөөд[251] мөн "бүтэлгүйтсэн кампанит ажил" гэж үздэг бөгөөд үр дүн нь Зөвлөлтийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн.

105 хоногийн дайн Финландад гүн гүнзгий бөгөөд сэтгэлээр унагаах нөлөө үзүүлсэн. Олон улсын дэмжлэг маш бага байсан бөгөөд хожуу ирсэн бөгөөд Германы бүслэлт нь ихэнх зэвсгийн тээвэрлэлтийг зогсоосон байв.[253] Өвлийн дайн болон Барбаросса ажиллагааны хоорондох 15 сарын хугацааг Үргэлжилсэн дайн гэж нэрлэжээ.[230] Дайн дууссаны дараа Карелийн Истмус дахь Финландын армийн байдал Финландад маргаантай сэдэв болсон. Тайпале салбар дахь дараагийн хамгаалалтын шугам руу ухрахад бэлтгэх тушаал аль хэдийн гарсан байв. Улаан арми ухралт, зогсолтын ажиллагаанаас болж хэр удаан саатаж болох байсан талаарх тооцоо хэд хоногоос хэдэн долоо хоног,[254][255] эсвэл хамгийн ихдээ хэдэн сар хүртэл хэлбэлзэж байв.[256] Дайны дараахан Хельсинки 19,576 хүн нас барсныг албан ёсоор зарлав.[257] Финландын түүхчдийн 2005 онд хийсэн шинэчилсэн тооцоогоор дайны үеэр Финландын талд 25,904 хүн нас барж, сураггүй алга болж, 43,557 хүн шархаджээ.[F 13] Финлянд, Оросын судлаачид дайны үеэр 800-1,100 Финландын цэргийн хоригдол байсан бөгөөд тэдний 10-20 хувь нь нас баржээ гэж тооцоолжээ. Зөвлөлт Холбоот Улс дайны дараа 847 Финландыг буцаан авчээ.[13] Агаарын дайралтаар 957 энгийн иргэн амиа алджээ.[11] 20-30 танк устгагдаж, 62 онгоц алдагдсан байна.[14] Түүнчлэн, Финлянд улс Москвагийн энхийн гэрээний дагуу Финландын Ладога тэнгисийн цэргийн отрядын бүх хөлөг онгоцыг Зөвлөлт Холбоот Улсад өгөхөөс өөр аргагүй болсон. Түр зуурын энхийн гэрээний үеэр Финлянд улс хамгаалалтын чадавхаа сайжруулахыг зорьж, Шведтэй цэргийн холбоо байгуулах талаар хэлэлцээ хийсэн боловч Герман, Зөвлөлт Холбоот Улс хоёулаа ийм холбоог эсэргүүцэж байгаа нь тодорхой болсны дараа хэлэлцээ дуусгавар болсон.[258] 1940 оны 7-р сарын 31-нд Германы канцлер Адольф Гитлер Зөвлөлт Холбоот Улс руу довтлох төлөвлөгөө гаргах тушаал өгсөн тул Герман Финландын талаарх байр сууриа дахин үнэлэх шаардлагатай болсон. Тэр болтол Герман Финландын зэвсэг худалдан авах хүсэлтийг хүлээн аваагүй байв. Гэсэн хэдий ч Зөвлөлт Холбоот Улс руу довтлох магадлал энэ бодлогыг өөрчилсөн. Наймдугаар сард Финландад нууцаар зэвсэг худалдахыг зөвшөөрсөн.[259] Карелийн нүүлгэн шилжүүлэгчид Карелийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, Карелийн алдсан бүс нутгийг Финландад буцааж өгөх арга замыг олох зорилгоор Финландын Карелийн Лиг хэмээх ашиг сонирхлын бүлгийг байгуулсан.[229][260] Финлянд улс дайнд дахин орохыг голчлон Өвлийн дайны үеэр Зөвлөлт Холбоот Улс Финланд руу довтолсонтой холбоотойгоор хүссэн бөгөөд энэ нь Финлянд улс Үндэстнүүдийн Лиг болон Нордикийн төвийг сахисан байдалд найдаж бүтэлгүйтсэний дараа болсон юм.[261] Финлянд улс голчлон Москвагийн энхийн гэрээнээс болж газар нутгийн алдагдлаа буцаан авах, Германы Зөвлөлт Холбоот Улс руу довтлох амжилтаас хамааран хил хязгаараа, ялангуяа Зүүн Карелия руу тэлэхийг зорьж байв. Академик Карелийн Нийгэмлэг зэрэг зарим баруун жигүүрийн бүлгүүд Их Финландын үзэл суртлыг дэмжиж байв.[262] Үргэлжилсэн дайн 1941 оны 6-р сард эхэлсэн бөгөөд Финлянд улс Ленинградын бүслэлтэд оролцохоос гадна Зүүн Карелийг эзлэхэд хүргэсэн.

Зөвлөлтийн Жанжин штабын Дээд командлал (Ставка) 1940 оны 4-р сард хуралдаж, Финландын кампанит ажлын сургамжийг хэлэлцэж, шинэчлэл хийхийг санал болгов. Фронтын улс төрийн комиссаруудын үүрэг буурч, хуучирсан цол хэргэм, сахилгын хэлбэрийг дахин нэвтрүүлэв. Өвлийн ажиллагааны хувцас, тоног төхөөрөмж, тактикийг сайжруулсан. Германчууд 14 сарын дараа Барбаросса ажиллагааг эхлүүлэхэд бүх шинэчлэл дуусаагүй байв.[265] 1980-аад оны сүүлээр Өвлийн дайн болон перестройкийн хооронд Зөвлөлтийн түүх судлал нь зөвхөн Молотовын Өвлийн дайны талаарх илтгэлүүдэд тулгуурлаж байв. 1939 оны 11-р сарын 29-ний өдрийн радио илтгэлдээ Молотов Зөвлөлт Холбоот Улс Ленинградын аюулгүй байдлын баталгааг хоёр сарын турш хэлэлцээр хийхийг оролдсон гэж маргасан. Финляндчууд "гадаадын империалистуудыг баярлуулахын тулд" дайсагнасан байр суурь баримталсан. Финлянд цэргийн өдөөн хатгалга хийсэн бөгөөд Зөвлөлт Холбоот Улс түрэмгийлэлгүй гэрээг дагаж мөрдөх боломжгүй болсон. Молотовын хэлснээр Зөвлөлт Холбоот Улс Финляндыг эзлэхийг эсвэл нэгтгэхийг хүсээгүй боловч зорилго нь зөвхөн Ленинградыг аюулгүй болгох явдал байв.[266] Зөвлөлтийн албан ёсны тоо баримтыг Ленинградын цэргийн тойргийн командлалтай холбон 1940 оны 3-р сарын 26-нд болсон Дээд Зөвлөлийн чуулганаар нийтэлсэн бөгөөд 48,475 хүн нас барж, 158,863 хүн өвчтэй, шархадсан гэжээ.[18] Оросын сүүлийн үеийн тооцоолол өөр өөр байдаг: 1990 онд Михаил Семиряга 53,522 хүн, Н. И. Барышников 53,500 хүн нас барсан гэж мэдэгджээ. 1997 онд Григорий Кривошеев 126,875 хүн нас барж, сураггүй алга болсон, нийт 391,783 хүн хохирсон, 188,671 хүн шархадсан гэж мэдэгджээ.[15] 1991 онд Юрий Килин 63,990 хүн нас барж, нийт 271,528 хүн хохирсон гэж мэдэгджээ. 2007 онд тэрээр нас барагсдын тоог 134,000 болгон шинэчилсэн[16] бөгөөд 2012 онд уг тооцоог 138,533 болгон шинэчилсэн байна.[267] 2013 онд Павел Петров Оросын Улсын Цэргийн Архивт цэргүүдийн нэр, төрсөн он сар өдөр, цол зэрэг 167,976 хүн амиа алдсан эсвэл сураггүй алга болсон гэсэн мэдээллийн сан байгаа гэж мэдэгдсэн.[17] Никита Хрущев дурсамждаа нэг сая гаруй Зөвлөлтийн цэрэг амь үрэгдсэн гэж дурдсан байдаг.[268][269] Финландад 5,572 Зөвлөлтийн цэргийн хоригдол байсан.[20][270][271] Өвлийн дайны дараа Зөвлөлтийн хоригдлуудыг Москвагийн энхийн гэрээний дагуу ЗХУ-д буцаажээ. Эдгээрээс 450 нь суллагдаж, 4,354 нь 3-10 жилийн хорих ялаар шийтгүүлж, 414 нь "олзлогдсон үедээ урвагч үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон" гэж илэрч, 334 эрүүгийн хэргийг Зөвлөлт Холбоот Улсын Дээд шүүхэд шилжүүлсэн; эдгээр хэргийн 232 нь цаазаар авах ялаар төгссөн.[272] 1,200-3,543 Зөвлөлтийн танкийг устгасан. Албан ёсны тоогоор 611 танкийн хохирол амссан гэж тооцогдсон боловч Юрий Килин Зөвлөлтийн Ерөнхий штабын дарга Борис Шапошниковын хүлээн авсан тэмдэглэлийг олсон бөгөөд тэмдэглэлд 3543 танкийн хохирол, 316 танк устгагдсан тухай мэдээлсэн байна. Финландын түүхч Охто Маннинений хэлснээр Зөвлөлтийн 7-р арми өвлийн дундуур Маннерхаймын шугамын тулалдааны үеэр 1244 танк алджээ. Дайны дараахан Финландын тооцоолсноор Зөвлөлтийн танкийн алдагдсан тоо 1000-1200 байжээ.[21][22][23] Зөвлөлтийн Агаарын цэргийн хүчин 1000 орчим онгоцоо алдсан боловч тэдний талаас бага хувь нь байлдааны хохирол амссан байна.[23][24] Зөвлөлтийн Агаарын цэргийн хүчний анги нэгтгэлүүдийн судалгаанд үндэслэн Карл Фредрик Геустын хэлснээр Финландын агаарын довтолгооноос хамгаалах анги нэгтгэлүүд Зөвлөлтийн 119 онгоцыг, Финландын сөнөөгч онгоцны нисгэгчдийг 131-ийг буудаж унагасан боловч Зөвлөлтийн бүх онгоцны алдагдал 900-аас дээш байжээ.

Өвлийн дайн Германчуудын хувьд улс төрийн амжилт байлаа. Улаан арми болон Үндэстнүүдийн Лиг хоёулаа доромжилж, Англи-Францын Дээд Дайны Зөвлөл эмх замбараагүй, хүчгүй болох нь илчлэгдсэн. Германы төвийг сахих бодлого эх орондоо таалагдаагүй бөгөөд Италитай харилцаа муудсан. Москвагийн энхийн гэрээний дараа Герман Финляндтай харилцаагаа сайжруулж, хоёр долоо хоногийн дотор Финлянд-Германы харилцаа хэлэлцэх асуудлын тэргүүн эгнээнд байв.[273][36] Хамгийн чухал нь Улаан армийн маш муу гүйцэтгэл нь Гитлерийг Зөвлөлт Холбоот Улс руу довтлох нь амжилттай болно гэдэгт итгүүлсэн. 1941 оны 6-р сард Гитлер "бид зөвхөн хаалгаа өшиглөхөд л бүхэл бүтэн ялзарсан бүтэц нуран унах болно" гэж мэдэгджээ.

Өвлийн дайн Улаан арми болон холбоотнуудын эмх замбараагүй байдал, үр ашиггүй байдлыг илчилсэн. Англи-Францын Дээд Дайны Зөвлөл ажиллах боломжтой төлөвлөгөө боловсруулж чадаагүй тул Их Британи эсвэл Францад үр дүнтэй дайн хийхэд тохиромжгүй болох нь ил болсон. Энэхүү бүтэлгүйтэл нь Францад Гуравдугаар Даладиерын Засгийн газар нуран унаж, Паул Рейног Францын шинэ Ерөнхий сайдаар томилоход хүргэсэн.

 Commons: Өвлийн дайн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. William R. Trotter: A Frozen Hell. Algonquin Books, Chapell Hill 1991, S. 3–12.