Солийн Данзан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Солийн Данзан
Үндэсний хувьсгалын анхны зүтгэлтнүүд:Солийн Данзан нь Сүхийн хажууд бүрх малгайтай байна.

Солийн Данзан (1883 – 1924) нь Монгол улсын төрийн зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын Намын анхны дарга, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч юм.

1919 онд Гаалийн хорооны түшмэл байхдаа Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулсан ба улмаар Ноёдын бүлгэм, Консулын дэнжийн нууц бүлгэмтэй нэгдэн 1920 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцаж намын анхны даргаар 1921 оны 3-р сард сонгогдон ажиллажээ. 1921 оны намраас Сангийн сайдын ажлыг хийж гүйцэтгэж байсан. 1923 онд Дамдины Сүхбаатарыг нас барсны дараа Бүх цэргийн жанжин болсон.

1921 оны 11 сарын 5-нд Москва хотод айлчилсан Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн Ленинтэй уулзаж ЗХУ-тай найрамдлын гэрээ байгуулсан.

С.Данзан нь тэр үеийн бодлого баригчдаас эрс ялгаатай зарчмыг барьдаг байсан ба либерал ардчилсан сэтгэлгээтэй хүн байсан юм. Тэрээр барууны хөгжингүй орнуудын туслалцааг авч Монгол орноо татан босгох талаар ээлжит улсын бага хурлуудаар удаа дараалан саналаа оруулж байсан ба Монгол улсын мөнгөн тэмдэгтийг Монгол доллар (Данзангийн доллар гэж алдаршсан) болгох саналаа ч илэрхийлж байжээ. Мөн түүний гол баримтладаг зүйл нь Монгол орон хэзээ ч капиталист нийгмийг алгасч болохгүй гэсэн үзэл нь байлаа. Энэ нь түүнийг Коминтернийхэнд илүү үзэгдэх, шахан зайлуулах гэсэн бодлогод нь гүн түлхэц нь болсон юм.

1924 онд Элбэгдорж Ренчино Коминтерны дэмжлэгтэйгээр Монгол Ардын Намын 3-р бага хурлаар Солийн Данзанг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар авчээ.

1962 онд Солийн Данзанг цагаатгасан байна.

2010 онд Солийн Данзан санг түүний зээнцэр Р.Батрагчаагийн санаачлагаар С.Данзангийн үзлийг баримтлагч журмын хэдэн нөхөд хамтран үүсгэн байгуулсан бөгөөд тэргүүнээр нь Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга Я.Содбаатар ажиллаж байна.