Солийн Данзан сан

Солийн Данзан сан нь Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг сан юм. 2010 оны 12 дугаар сарын 3-нд байгуулагдсан.

Сангийн зорилго нь Монгол Ардын Намын анхны дарга Солийн Данзанг төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулагч, эсэргүү гэсэн нийтлэг ойлголт байдгийг үгүйсгэн, түүхийн үнэн бодит байдлыг нийтэд дэлгэж, С.Данзангийн санаачлан тухайн үед Ардын засгаас явуулж байсан Монголын улс төр, эдийн засгийн бодлогыг нийтэд сурталчилж, таниулах, түүний нэрийг ард түмний дунд сайн сайхнаар мөнхжүүлэхэд оршиж буй юм.