Сангажавын Баярцогт

Сангажавын Баярцогт нь Монгол Улсын Их Хурлын гишүүн. 1967 оны 3 сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. Монгол Улсын Их Хуралд 1996, 2004, 2008, 2012 онд дөрвөн удаа сонгогдон ажилласан.

Төгссөн сургууль, мэргэжил[засварлах | кодоор засварлах]

  • 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1989 онд Москва хотын Улсын их сургууль Эдийн засагч, багш мэргэжлээр
  • 1996 онд ХБНГУ-ын Гадаад худалдааны академи Бизнесийн удирдлага мэргэжлээр
  • 2002 онд Колумбын Их сургуульд Эдийн засгийн бодлогын менежментийн 1 жилийн хөтөлбөрт ( PEMP ) сурсан. Энэ хөтөлбөрт Япон/Дэлхийн Банкны хамтарсан тэтгэлгээр Баярцогт, Монгол банкны ерөнхийлөгч асан Жигжидийн Үнэнбат, Цэрэндагвын Одонгуа, Сангийн Яамны сайд асан Ясанжавын Очирсүх зэрэг арав гаруй улс төрчид хамрагдсан тухай Колумбын их сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургуулиас эрхлэн гаргасан сэтгүүлд дурдсан байна.

[1]

Харин Баярцогт өөрийн намтартаа мастерийн зэрэг хамгаалсан гэж бичдэг. [2]

  • 2003 онд Монгол Улсын Их Сургууль Хуульч, эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

  • 1989-1990 онд УНТЭ-ийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга
  • 1990-1991 онд МХЗЭ-ийн Төв хорооны дэд тэргүүлэгч
  • 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, АИХ-ын депутат
  • 1991-1997 онд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 1992-1994 онд УТБА-ын багш, эрдэм шинжилгээний ажилтан
  • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1996-1999 онд МСДН-ын дэд дарга
  • 1998 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд
  • 2000-2004 онд *Товхонхан* ХХКомпанийн зөвлөх
  • 2002 онд Олон Улсын валютын санд шинжээч
  • 2004 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2008 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2016 оноос УИХ-ын гишүүнээс сонгуулиар ялагдаж буусан.

Оффшорын гэмт хэрэг[засварлах | кодоор засварлах]

Сүүлийн жилүүдэд барууны том хэвлэлүүдээр олон улсын татвар, хахуулийн гэмт хэрэгтнүүдийг задалж илчилэх ажилууд их хийгдэх болсны нэг нь С.Баярцогтын хахуулийн мөнгөө баруун европын офшор гэдэг татварынхны хараа хяналтаас нуудаг тусгай дансанд хийсэн нь илэрсэн хэрэг явдал юм. 2013 оны хавар энэ дуулиан олон улсад задарч дараахан нь С.Баярцогт хэвлэлийн бага хурал хийлгэж "өөрийгөө огт буруугүй" хэмээн мэдэгдсэн юм.[3] Үүнээс 2 сарын дараа Их хурал дахь сөрөг хүчнүүдийн шахалтаар С.Баярцогтыг Их хурлын дэд даргын суудлаас огцруулах гол үндэслэл нь энэ хэрэгтэй холбоотой болно. Барууны хэвлэлүүдэд Баярцогт нь бусад хахууль луйварын гэмт хэрэгтэн улс төрчидийн хамт 2013 онд олантаа хэвлэгдэж тараагдсан юм. [4] [5] [6]

Оффшор дансан дах мөнгөө гэр бүлээсээ ч нууж байсан учир мэдээлэл ил болсны дараа С. Баярцогт "гэр бүлдээ санаа зовж байна." гэсэн мэдэгдэл хийсэн.

2016 онд дэлхий нийтэд дуулиан болсон Панамын баримтын жагсаалтанд Баярцогтын нууц оффшор хэргүүд мөн дэлгэгдсэн байна. Энэ баримтаар Баярцогт нь өөрийгөө Монголын харяаллын бус гэсэн байдлаар оффшор дансаа бүртгүүлсэн нь давхар баталгаажжээ. [7] [8]

Монголын биш Хятадын харьяалалтай тухай[засварлах | кодоор засварлах]

  • Оффшор дансны мэдээлэлтэй хамт С.Баярцогт нь Монгол улсын иргэн бус Хятад улсын иргэн болох тухай дуулиан гарсан.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

  • 1997 онд Алтангадас одон
  • 1999 онд Байгаль орчны тэргүүний ажилтан
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2008 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Эрдмийн зэрэг, цол[засварлах | кодоор засварлах]

  • Олон улсын эдийн засгийн ухааны магистр.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. [1]
  2. [2]
  3. "С.Баярцогт нууц дансандаа сая гаруй ам.доллартай, NEWS.MN, 2013-04-04". Archived from the original on 2014-03-15. Retrieved 2014-03-26.
  4. Гардиан сонин 2013 Офшорын хэргийн эзэд
  5. "Ханделс сонин 2013 Швейцарь дах данс нь Монголын улс төрчийг илчлэв". Archived from the original on 2016-12-05. Retrieved 2016-12-31.
  6. "Офшор буюу дэлхийн шинэ дуулиан, 2013-04-05". Archived from the original on 2013-10-05. Retrieved 2014-03-26.
  7. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерциум, 2016
  8. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн консерциум, 2016