Сайнхүүгийн Ганбаатар
Appearance
Сайнхүүгийн Ганбаатар нь 1970 оны 7 сарын 30-нд төрсөн. Монголын улс төрч юм. Тэрээр 2012-2016 онд Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж сонгогдон Улсын Их Хурлын гишүүнээр ажилласан бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин өрсөлджээ.
Төгссөн сургууль, мэргэжил
[засварлах | кодоор засварлах]- 1988-1989 МУИС-ийг Германы инженерийн хэлний бэлтгэл
- 1989-1991 онд Монгол улсын Политехникийн их сургуулийг Геологийн факультет сурч байсан
- 1991-1994 он Кемерево хотын Уул уурхайн их сургуулийг Геофизикийн инженер техникийн ухааны магистрт сурч байсан
- 1994-1998 онд Хамерсмит вест лондон коллежийг HND бизнес санхүүгийн удирдлагын ангид сурч байсан
Ажилласан байдал, хугацаа
[засварлах | кодоор засварлах]- 1997-2000 он Хаан банкинд дадлагын менежер
- 2001-2002 он Тусгай активын газрын захирал
- 2002-2003 он СЭЗДС-д багш
- 2003-2004 он Удирдлагын академид багш
- 2005-2006 он УИХ дахь нийгэм эдийн засгийн зөвлөх
- 2005-2007 оны 4 дүгээр сар хүртэл Эрс-Шинэчлэл хөдөлгөөний тэргүүн
- 2006-2007 оны 4 сар хүртэл Үндэсний Соёмбо хөдөлгөөний удирдагч
- 2004 оноос Монголын лектор төвийн хүндэт ерөнхийлөгч
- 2007 оноос Монголын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-үүдийн холбооны болон МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч
- 2009 онд Монголын Хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
ОУ-ын сонгуульт ажил
[засварлах | кодоор засварлах]- 2007 онд Олон Улсын ҮЭ-ийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн орлогч гишүүн
- Олон Улсын ҮЭ-ийн холбооны Ази Номхон далайн байгууллагын ерөнхий зөвлөлийн гишүүн
Эрдмийн зэрэг, цол
[засварлах | кодоор засварлах]- Магистр, Техникийн ШУ-ны доктор
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан
- 2009 оны шилдэг улс төрийн зүтгэлтэн, шилдэг эдийн засагч
- ҮЭ-ийн хүндэт тэмдэг
С.Баярцогттой хийсэн телевизийн шууд мэтгэлцээн
[засварлах | кодоор засварлах]