Jump to content

Гаваагийн Батхүү

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Гаваагийн Батхүү (* 1960 оны 5 сарын 19-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд[1]; † 2019 оны 5 сарын 17-нд) нь Монголын улс төрч, Улсын Их Хурлын гишүүн, АПУ компанийн захирал байсан.

Төгссөн сургууль, мэргэжил

[засварлах | кодоор засварлах]
  • 1978 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургууль
  • 1983 онд ЗХУ-ын Харьков хотын Инженер-эдийн засгийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
  • 1999 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын ухааны магистаар тус тус төгссөн

Эрдмийн зэрэг, цол

[засварлах | кодоор засварлах]
  • Бизнесийн удирдлагын ухааны магистр

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1983 онд Авто засварын заводын Их засварын цехэд засварчин, мастер
  • 1983 - 1987 онд Авто засварын үйлдвэрийн нэгдэлд хэлтсийн дарга
  • 1987 - 1991 онд Тээврийн яаманд БХЗГ-т ахлах мэргэжилтэн
  • 1991 - 1996 онд “Шунхлай” ХХКомпанийн ерөнхий захирал
  • 1996 - 1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд Зам тээврийн газрын дарга
  • 1999 - 2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд
  • 2000 - 2002 онд “Инфра структур” ХХКомпанийн захирал
  • 2002 - 2004 онд “АПУ” ХКомпанийн гүйцэтгэх захирал
  • 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 1999 онд ОХУ-ын “Найрамдал” одон
  • 1999 онд Монгол Улсын Алдарт уяач цол
  • 2000 онд Засгийн газрын хүндэт жуух
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2006 онд Монгол Улсын Манлай уяач цол
  • 2007 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
  • 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль
  1. sonin.mn: (Memento 25. Тавдугаар сар 2019 цахим архивт) Г.Батхүүгийн хэлэх дуртай “Эргэж уулзах нүүртэй амьдрах сайхан...” гэдэг үгийг сэтгэл зүрхэндээ үүрд тээж явна, нийтлэгдсэн 2019-05-20, хандсан 2020-01-20