Ёндонгийн Отгонбаяр
Ёндонгийн Отгонбаяр (1965 онд Улаанбаатар хотод төрсөн) нь Монголын улс төрч, дипломатч, түүхч. Булган аймгийн Хангал сумын уугуул.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]1982 онд нийслэлийн 10 жилийн 52 дугаар дунд сургууль,
1989 онд ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль,
1995 онд БНЭУ-д Маркетинг, менежментийн сургууль,
2000 онд ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломатын академийг тус тус төгссөн
2005 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан.
Дипломатч, Олон улсын харилцааны магистр, түүхийн ухааны доктор.
Эрхэлж байсан ажил, албан тушаал
[засварлах | кодоор засварлах]1982-1983 онд Ардын армийн 282 дугаар ангид байлдагч,
1989-1991 онд Гадаад хэргийн яаманд атташе, I нарийн бичгийн дарга
1991-1996 онд Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайдын яаманд II нарийн бичгийн дарга,
1996 онд Гадаад харилцааны яамны Олон улсын байгууллагын хэлтэст I нарийн бичгийн дарга,
1996 онд НҮБ-ын Байнгын төлөөлөгчийн газарт төлөөлөгч,
1997-2000 онд Баянгол зочид буудал ХК-ий ерөнхий менежер, гүйцэтгэх захирал
2000-2001 онд Гадаад хэргийн яамны Бодлого, төлөвлөлтийн газарт I нарийн бичгийн дарга,
2001-2004 онд Ерөнхий сайд Н.Энхбаярын Гадаад бодлогын зөвлөх,
2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлд нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
2007-2008 онд Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга.
2008-2012 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны сайд.
2012-2016 онд УИХ-ын гишүүн,
2016-2017 онд Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын дэд сайд.
2017-2022 онд Монгол улсаас АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд.
2022 оноос "Мэргэн сайд Агданбуугийн Амар сан"-гийн тэргүүн
Хувь хүн
[засварлах | кодоор засварлах]Тэрээр орос, англи, хинди, урду, франц хэлний мэдлэгтэй.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- Монголын тусгаар тогтнолын товчоон цуврал: Талд ассан түймэр /1900-1915/. 2014 он
- Монголын тусгаар тогтнолын товчоон цуврал: Ээдрээт цагийн бичээс /1915-1924/. 2015 он
- Монголын тусгаар тогтнолын товчоон цуврал: Дэлхийн их хувьсгалын сүүдэрт /1924-1933/. 2015 он
- Монголын тусгаар тогтнолын товчоон цуврал: Тусгаар тогтнолын үнэ цэнэ /1934-1946/. 2016 он
- Түүхэн эрхмүүдийн цадиг цуврал: Чин ван Ханддорж. 2016 он
- Түүхэн эрхмүүдийн цадиг цуврал: Дашийн Дамба 2017 он
- Түүхэн эрхмүүдийн цадиг цуврал: Жалханз хутагт Дамдинбазар 2019 он
- Түүхэн эрхэмүүдийн цадиг цуврал: Агданбуугийн Амар 2021 он
- Монголын гээгдсэн түүх 2022 он