Даваажавын Ганхуяг
Appearance
Даваажавын Ганхуяг нь Монголын улс төрч, бизнесмэн юм.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1999 Тайваны их сургуулийн Гадаад худалдааны курс
- 1998 Тайландын олон улсын аялал жуулчлалын менежментийн институт
- 1995-1996 АНУ-ын Колорадо мужийн эдийн засгийн институт
- 1991-1992 Швейцарын аж үйлдвэрийн технологи, менежментийн курс
- 1990 Удирдлагын хөгжлийн институт
- 1985-1989 Японы Киото хотын техникийн дээд сургууль-Хими технологийн инженер
- 1984-1985 Токио хотын Гадаад хэлний дээд сургууль харьяа Япон хэлний сургууль
- 1982-1984 Улсын багшийн дээд сургуулийн Физикийн факультет
- 1973-1982 Архангай аймгийн Тариат сумын 10 жилийн дунд сургууль
- 1971-1973 Архангай аймгийн Цахир, Хангай сумын 8 жилийн дунд сургууль тус тус төгссөн
Ажилласан байдал
[засварлах | кодоор засварлах]- 2016-Одоо Бридж корпорацын ерөнхийлөгч
- 2015-Одоо “Монголоо шинэчилье клуб”-ийн тэргүүн
- 2014-2016 УИХ дахь Монгол-Японы парлементын бүлгийн дарга
- 2012 -2014 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд
- 2010-Одоо Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч
- 2010-Одоо “Алсын хараа бодлогын төв”-ийн (тинк танк) ерөнхийлөгч
- 2007-2008 УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга
- 2004-2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн. Эдийн засаг, Төсвийн байнгын хорооны гишүүн
- 2004-Одоо Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн ерөнхийлөгч
- 2004-Одоо “Баянзүрх Нийгмийн хөгжлийн сан”-ийн тэргүүн
- 2004-2010 УИХ дахь Монгол-Японы парлементын бүлгийн дарга
- 2000-Одоо Монголын хими, химийн инженер, технологичдын холбооны ерөнхийлөгч
- 2000-Одоо Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн
- 2000-Одоо Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
- 1993-2004 Бридж группийн ерөнхийлөгч
- 1991-1993 Бридж ХХК-ийн дэд захирал
- 1989-1991 Говь хувьцаат компанид технологи инженер, ээрэх будах үйлдвэрийн дарга
Шагнал
[засварлах | кодоор засварлах]- 2014 онд Монголын нефть хийн үндэсний асиоцаци “2014 оны удирдагч” өргөмжлөл
- 2013 онд Киото хотын технологийн дээд сургуулийн Хүндэт доктор
- 2011 онд МҮХАТ-ээс “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч-Төрийн Түшээ”
- 2011 онд "Японы гадаад хэргийн сайдын хүндэтөргөмжлөл"
- 2011&2015 онд Ардчилсан Хүчний Холбооноос “Оны шилдэг эдийн засагч”
- 2008 онд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"
- 2006 онд МҮХАҮТ-ын "Хийморь" одон
- 2006 онд Үндэсний үйлдвэрлэгдийн холбоо,Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн"Оны шилдэг эдийн засагч өргөмжлөл”, "Алтан тул" цом
- 2005 онд УИХ-ын "Хичээнгүй түшээ" өргөмжлөл
- 2003 онд "Алтан гадас" одон
- 2002 онд Монгол Улсын "Шилдгийн шилдэг бизнесмен" өргөмжлөл
- 2002 онд Ази Номхон далайн орнуудын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын "Алтан цом"
- 2000 онд МҮОХ-ны "Алтан-Очир" одон
- 1999 онд "Ардчиллын Од" одон
- 1999 онд Монгол Улсын Ерөнхий сайдын батламж
- 1999 онд Монголын жүдо бөхийн холбооны "Шилдэг зүтгэлтэн"
- 1998 онд Сүхбаатар дүүргийн "Хөдөлмөрийн аварга"
- 1997,1999 онд Монгол улсын "Шилдэг бизнесмен"
- 1990 онд Говь комбинатын "Тэргүүний инженер"