Jump to content

Цэндийн Нямдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цэндийн Нямдорж
Монгол УлсМонгол Улс Монгол Улсын хууль зүй, дотоод хэргийн сайд
Албан тушаал хашсан
2017–2020
Ерөнхий СайдУхнаагийн Хүрэлсүх
ӨмнөхСандагийн Бямбацогт
ДараахХишгээгийн Нямбаатар
Албан тушаал хашсан
2008–2012
Ерөнхий СайдСанжаагийн Баяр
Сүхбаатарын Батболд
ӨмнөхЦэндийн Мөнх-Оргил
ДараахХишигдэмбэрэлийн Тэмүүжин
(Хууль зүйн сайд)
Албан тушаал хашсан
2000–2004
Ерөнхий СайдНамбарын Энхбаяр
ӨмнөхДашпунцагийн Ганболд
(Хууль зүйн сайд)
ДараахСундуйн Батболд
Монгол УлсМонгол Улс Монгол Улсын Их Хурлын дарга
Албан тушаал хашсан
2005–2007
ӨмнөхНамбарын Энхбаяр
ДараахДанзангийн Лүндээжанцан
Хувийн мэдээлэл
Төрсөн1956 оны 8 сарын 10 (1956-08-10) (67 настай)
Монгол, Увс аймаг
Улс төрийн намМонгол Ардын Нам
Эхнэр, НөхөрДолгормаа
Алма матер
ЗСБНХУ-ын Ленинградын Их сургууль
Мэргэжилхуульч, эрх зүйч
Вэб сайт[1]

Цэндийн Нямдорж нь Увс аймгийн Малчин суманд 1956 оны 8 сарын 10 нд малчин ард Цэндийн гэр бүлд мэндэлжээ. 1981 онд ЗХУ-ын Ленинград /хуучнаар/ хотын улсын их сургуулийн хуулийн анги төгссөн. 1981 онд Улсын ерөнхий прокурорын газарт цэргийн шүүхийн ажиллагаанд хяналт тавьдаг прокурорын албан тушаалд томилогдон цэргийн коллегийн хуралд сууж эхэлснээс хойш 30 гаруй жилийн хугацаанд Хууль зүйн яамны тэргүүн дэд сайд (БНМАУ-ын үед) болон засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар мөн 10 гаруй жил ажиллаж, УИХ-ын даргын албан тушаал хашиж, Улсын их хурлын гишүүнээр 28 жил (7 удаа сонгогдсон) сонгогдон ажилласан. Хууль дотоод хэргийн сайдаар ажиллах хугацаандаа яам, агентлагийнхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд тодорхой үр дүнд хүргэснээс гадна Хууль зүйн үндэсний хүрээлэнг анх санаачлан, үйл ажиллагаа, матерриаллаг баазыг бэхжүүлсэн. 2009 онд "Гавьяат хуульч" цол хүртжээ.

Төгссөн сургууль, мэргэжил[засварлах | кодоор засварлах]

  • 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

Шагнал[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]