Сундуйн Батболд
Сундуйн Батболд (1968 оны 03-р сарын 12-ны өдөр төрсөн) улс төрч юм. С.Батболд 2002 оноос хойш дөрвөн удаа Улсын Их Хуралд сонгогдож байсан бөгөөд 2016 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдон ажиллаж байгаад 2018 онд өөрийн хүслээр албан тушаалаасаа чөлөөлөгджээ.
Товч намтар
[засварлах | кодоор засварлах]Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Су.Батболд 1975-1985 онд Төв аймгийн Зуунмод хотын Нэгдүгээр дунд сургуулийг төгссөн, ХААДС-ийг 1990 онд инженер-багш мэргэжлээр дүүргэсэн ажээ. 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийг удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер мэргэжлээр, 2000 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн техникийн ухааны магистр, 2010 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүй мэргэжлээр тус тус төгссөн. Удирдлагын академийн удирдахуйн ухааны докторант.
Ажил эрхлэлт
[засварлах | кодоор засварлах]Сундуйн Батболд нь 1990 оноос хойш намын болон олон нийт, төрийн ажил эрхэлж байна. 1990-1993 онд Төв аймгийн Нэгдлийн холбооны зөвлөлд ерөнхий инженер, 1993-1995 онд Төв аймгийн ЗДТГазрын Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтэст eрөнхий инженер, 1995-1997 онд Төв аймгийн ЗДТГазарт Хүнс, хөдөө аж ахуй, байгаль орчны хэлтсийн дарга, 1997-1998 онд Төв аймгийн ЗДТГазарт Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орлогч дарга, 1998-2000 онд Төв аймгийн ЗДТГазарт Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, 2000-2002 онд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга, 2002-2016 онд Монгол Улсын Их Хурлын Гишүүн, 2004-2005 онд Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2005-2006 онд Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2006-2007 онд Засгийн Газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2012 онд, Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дэд дарга, 2014-2015 онд Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2016 оноос 2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажилласан.