Jump to content

Хишигдэмбэрэлийн Тэмүүжин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хишигдэмбэрэлийн Тэмүүжин
Улсын Их Хурлын гишүүн
Албан тушаалаа авсан
2024 оны 6 сарын 28
Албан тушаал хашсан
2008 оны 7 сар  2016 оны 6 сарын 29
Хууль зүйн сайд
Албан тушаал хашсан
2012 оны 8 сарын 18  2014 оны 12 сарын 5
ЕрөнхийлөгчЦахиагийн Элбэгдорж
Ерөнхий сайдНоровын Алтанхуяг
ӨмнөхЦэндийн Нямдорж
ДараахДамбийн Дорлигжав
Хувийн мэдээлэл
Төрсөн (1971-03-20) 3 сарын 20, 1971 (55 настай)
Улс төрийн намАрдчилсан Нам
Төгссөн сургуульМонгол Улсын Их Сургууль
МэргэжилХуульч

Хишигдэмбэрэлийн Тэмүүжин (1971 оны 3 сарын 20-нд Төв аймагт төрсөн) нь Монгол Улсын улс төрч, Хууль зүйн сайд. 2008 оны Улсын Их Хурлын сонгуульд анх Баянгол дүүргээс нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан тэрээр 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан Намын жагсаалтын 3-рт бичигдэн, УИХ-ын гишүүнээр сонгогджээ.

1989 онд Зуунмод хотын арван жилийн 2-р дунд сургууль 1998 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийг дүүргэсэн.

1998 оноос сургуульдаа багшилж байгаад "Нээлттэй академи" ТББ-ын тэргүүн, Монголын либертари сангийн Удирдах зөвлөлийн гишүүн, Ардчилсан Намын нарийн бичгийн дарга, Нээлттэй нийгэм форумын удирдах зөвлөлийн гишүүн зэрэг ажил эрхэлж байв.


Stub icon

Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.