Jump to content

2008 оны Улсын Их Хурлын сонгууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
2008 оны Улсын Их Хурлын сонгууль
Монгол
← 2004 2008 оны 6 сарын 29 2012 →

Улсын Их Хурлын бүх 76 суудал
39 суудал олонх болохын тулд хэрэгтэй
Ирц74.3 ( 7.52 хувь)
Нам Дарга % Суудал +/–
МАХН Санжаагийн Баяр 52.68 45 +9
Ардчилсан Цахиагийн Элбэгдорж 40.44 28 −6
Иргэний Зориг Санжаасүрэнгийн Оюун 1.98 1 +1
Иргэний Эвсэл Дангаасүрэнгийн Энхбат 1.43 1 Шинэ
Бие даагч 3.48 1 −2
Суудал авсан намуудыг жагсаав. Бүрэн үн дүнг доор харна уу.
Ялсан тойргууд
Сонгуулийн өмнөх ерөнхий сайд Сонгогдсон ерөнхий сайд
Санжаагийн Баяр
МАН
Санжаагийн Баяр
МАН

2008-аас 2012 оны Улсын Их Хурал нь 76 гишүүнээс бүрдэнэ. 63 гишүүн 2008 оны 8 сарын 28-нд анхдугаар чуулганы үеэр тангараг өргөсөн[1] бөгөөд анхдугаар чуулганаар эсэргүүцэн тангараг өргөөгүй Ардчилсан Намын дарга асан Цахиагийн Элбэгдорж 9 сарын 11-нд,[2] маргаантай гэгдсэн Дорнод аймгийн 7-р тойрогт сонгогдсон гишүүд 9 сарын 16-нд[3], Баянгол дүүргийн 25-р тойргоос сонгогдсон 3 гишүүн 2009 оны 1 сарын 15-нд[4] тус тус тангараг өргөсөн. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, 6-р сарын 18-нд албан тушаалдаа орж тангаргаа өргөсөн бөгөөд ингэснээр түүний сонгогдсон Чингэлтэй дүүргийн 24-р тойрогт нэг суудал хоосон болсон. Маргаантай гэгдсэн 25-р тойргоос сонгогдсон С.Эрдэнэ 2009 оны 10 сарын 9-ний өдөр тангаргаа өргөсөн[5]. Чингэлтэй дүүргийн 24-р тойргийн нөхөн сонгуулиар сонгогдсон Даш.Зоригт 2009 оны 10 сарын 22-ны өдөр тангараг өргөснөөр[6] тус Улсын Их Хурал бүрэн бүрэлдэхүүнтэй болсон. 2012 оны 7 сарын 9-нд дараагийн сонгуулиар сонгогдсон гишүүд тангаргаа өргөж, тэдний бүрэн эрх дуусгавар болжээ.

7 сарын 14-нд нийтлэгдсэн дүнгээр МАХН 39-өөс доошгүй суудал, АН 25-аас доошгүй суудал авсан, Иргэний Зориг нэгээс доошгүй суудал авч, гурван суудал бие даан нэр дэвшигчид авсан байна. Гэвч гурван тойргийн (Хэнтий, Дорнод, болон Баянгол) санал хураалт хойшлогдсон юм.[7][8] 8 сарын 20-нд Хэнтий аймгийн эцсийн дүн албан ёсоор гарч, МАХН-ын суудлын тоог 42-оос доошгүй болгож нэмэгдүүлсэн.[9] 2004 оны сонгуулийн 82 хувийн ирцтэй харьцуулвал хамаагүй 74.3 хувийн бага ирцтэй байсан.[10]

НамСанал%Суудал+/–
Монгол Ардын Хувьсгалт Нам914,03752.6845+8
Ардчилсан Нам701,64140.4428
Иргэний Зориг Нам34,3191.981
Иргэний Эвсэл24,8061.431New
Бие даагч60,3203.481–2
Нийт1,735,123100.00760
Бүртгэгдсэн сонгогчид/ирц1,534,074
Эх сурвалж: IPU
1 - Архангай
2 - Баян-Өлгий
3 - Баянхонгор
4 - Булган
5 - Говь-Алтай
6 - Дорноговь, Говьсүмбэр
7 - Дорнод
8 - Дундговь
9 - Завхан
10 - Өвөрхангай
11 - Өмнөговь
12 - Сүхбаатар
13 - Сэлэнгэ
14 - Төв аймаг
15 - Увс
16 - Ховд
17 - Хөвсгөл
18 - Хэнтий
19 - Дархан-Уул
20 - Орхон
21 - УБ - Хан-Уул, Багануур, Багахангай
22 - УБ - Баянзүрх, Налайх
23 - УБ - Сүхбаатар
24 - УБ - Чингэлтэй
25 - УБ - Баянгол
26 - УБ - Сонгинохайрхан
  1. "УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ТАНГАРАГ ӨРГӨВ". www.ambassademongolie.fr. 2008-08-28. Татаж авсан: 2008-09-22.
  2. "Ц.Элбэгдорж тангаргаа өргөлөө". Улстөр.мн (Google Cache). Татаж авсан: 2008-09-22.
  3. "Дорнод аймгаас сонгогдсон нэр дэвшигчид тангарагаа өргөлөө". Gogo.mn. 2008 оны 9-р сарын 16. Татаж авсан: 2008-09-22. {{cite web}}: Check date values in: |date= (help)[permanent dead link]
  4. "УИХ 75 гишүүнтэй боллоо". news.mn. 2009 оны 1-р сарын 15. Татаж авсан: 2009-01-15. {{cite web}}: Check date values in: |date= (help)[permanent dead link]
  5. "С.Эрдэнэ их үдэд тангараг өргөв". news.mn. 2009-10-09. Эх хувилбараас архивласан: 2009-10-12. Татаж авсан: 10 сарын 9. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  6. "Д.Зоригт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн болов". news.mn. 2009-10-22. Татаж авсан: 10 сарын 22. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)[permanent dead link]
  7. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named dailynews.mn
  8. Two parties win most seats in Mongolian parliamentary election – People's Daily Online
  9. www.mongolei.de: Aktuelle Nachrichten aus der Mongolei / 25. bis 31. August 2008 (in German)
  10. Parliamentary elections successfully completed (Memento 22. Долоодугаар сар 2011 цахим архивт) Архивлагдсан 2011-07-22 at the Wayback Machine (in Mongolian). olloo.mn.