2009 оны Монголын ерөнхийлөгчийн сонгууль
| |||||||||||||||||
| |||||||||||||||||
Давуу санал авсан аймаг, нийслэл | |||||||||||||||||
| |||||||||||||||||
2009 оны 5 сарын 24-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль орон даяар явагджээ.[1] Монгол Ардын Хувьсгалт Намаас ерөнхий сайд асан, тухайн үеийн ерөнхийлөгч Намбарын Энхбаяр,[2] Ардчилсан Намаас ерөнхий сайд асан Цахиагийн Элбэгдорж нар нэр дэвшин өрсөлдөхөөр болсон.[3] Иргэний эвсэл ерөнхийлөгчид нэр дэвшүүлхээс татгалзаж, АН-аас нэр дэвшигчийг сонгохыг уриалжээ.[4][5] Сонгуулийн дүнг нэгтгэхэд сонгуульд орох боломжтой улсын 73.59% нь саналаа хураалгаж сонгууль хүчин төгөлдөр болох нь тодорхой болов. Бүх саналын 98.68% (1,083,264) хүчинтэй бөгөөд түүнээс 51.24% нь АН-ын Элбэгдоржийг, 47.44% нь МАХН-ын Энхбаярыг ерөнхийлөгч болохыг дэмжсэн байв.[6] Олонхын санал авч шинээр сонгогдсон Цахиагийн Элбэгдорж 6 сарын 18-нд өмнөх ерөнхийлөгч Намбарын Энхбаяраас төрийн тамгыг хүлээн авч, тангараг өргөн ажилдаа оржээ.
Үр дүн
[засварлах | кодоор засварлах]| Нэр дэвшигч | Нам | Санал | % | |
|---|---|---|---|---|
| Цахиагийн Элбэгдорж | Ардчилсан Нам | 562,718 | 51.93 | |
| Намбарын Энхбаяр | Монгол Ардын Хувьсгалт Нам | 520,948 | 48.07 | |
| Нийт | 1,083,666 | 100.00 | ||
| Хүчинтэй санал | 1,083,666 | 98.62 | ||
| Хүчингүй/хоосон санал | 15,209 | 1.38 | ||
| Нийт санал | 1,098,875 | 100.00 | ||
| Бүртгэгдсэн сонгогчид/ирц | 1,493,217 | 73.59 | ||
| Эх сурвалж: GEC | ||||
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ http://www.angelfire.com/ma/maxcrc/elections.html
- ↑ "Н.Энхбаяр 100 хувийн саналаар нэр дэвшихээр боллоо". Эх хувилбараас архивласан: 2009-02-21. Татаж авсан: 2013-03-06.
- ↑ "Ц.Элбэгдорж: Манай нам ардчилсан гэдгээ харууллаа". Эх хувилбараас архивласан: 2009-02-21. Татаж авсан: 2013-03-06.
- ↑ "ИЗН Ц.Элбэгдоржийг дэмжих шийдвэрээ баталгаажууллаа". Эх хувилбараас архивласан: 2020-04-04. Татаж авсан: 2013-03-06.
- ↑ "Ногоон намын хурал дээр Ц.Элбэгдорж хөтөлбөрөө танилцуулна".[permanent dead link]
- ↑ Mongolian Electoral Commission official website
