2012 оны Улсын Их Хурлын сонгууль
| ||||||||||||||||||||||||||||||||||||
39 суудал олонх болохын тулд хэрэгтэй | ||||||||||||||||||||||||||||||||||||
| Ирц | 67.28 (▼ 9.18 хувь) | |||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ||||||||||||||||||||||||||||||||||||
2012 оны Улсын Их Хурлын сонгууль 2012 оны 6 сарын 28-нд явагдаж, бүх 76 гишүүнийг шинэчлэн сонгосон.[1] Анх удаа холимог системээр явагдсан тус сонгуулийн сурталчилгааны гол сэдэв нь авлига хээл хахуультай тэмцэх, уул уурхайгаас орж ирэх орлогын тэгш хуваарилалт зэрэг байв.
11 улс төрийн нам, 2 эвслээс 518 нэр дэвшигч, мөн 26 бие даагч бүртгэгдэж, нийт 544 нэр дэвшигчид 2012 оны сонгуульд өрсөлдсөн.[2]
Нийт 76 УИХ-ын гишүүдийн 48 нь мажоритар тогтолцоо, 28 нь пропорциональ тогтолцоо буюу намын жагсаалтын дагуу сонгогдов.
Сонгуулийн урьдчилсан дүн гарсны дараа санал тоолох машины дүнд үл итгэж, гараар тоолохыг хүсч буйгаа эрх баригч Монгол Ардын Нам болон бусад жижиг нам эвслүүд илэрхийлсэн. Улмаар Монгол Ардын Намаас сонгогдсон гишүүд 7 сарын 9-нд нээлтээ хийсэн анхдугаар чуулганы ажиллагааг сар гаруй тасалдуулж, үйл ажиллагаанд нь оролцоогүй. Гэхдээ сонгогдсон гишүүд төлөвлөгөө ёсоор тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.
Мөн Улаанбаатар хотын ИТХ-ын сонгууль нэгэн зэрэг явагджээ.
Үр дүн
[засварлах | кодоор засварлах]| Нам | Санал | % | Суудал | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Тойрог | НЖ | Нийт | +/– | |||||
| Ардчилсан Нам | 399,194 | 33.32 | 21 | 10 | 31 | +3 | ||
| Монгол Ардын Нам | 353,839 | 29.53 | 16 | 9 | 25 | –20 | ||
| Шударга ёс эвсэл (МАХН–МҮАН) | 252,077 | 21.04 | 4 | 7 | 11 | Шинэ | ||
| Иргэний Зориг Ногоон Нам | 62,310 | 5.20 | 0 | 2 | 2 | 0 | ||
| Бусад нам | 67,994 | 5.68 | 0 | 0 | 0 | – | ||
| Бие даагч | 62,672 | 5.23 | 3 | 0 | 3 | +2 | ||
| Сул | 4 | – | 4 | – | ||||
| Нийт | 1,198,086 | 100.00 | 48 | 28 | 76 | 0 | ||
| Бүртгэгдсэн сонгогчид/ирц | 1,840,824 | – | ||||||
| Эх сурвалж: IFES, Maškarinec | ||||||||
Монголын Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ) нэр дэвшигчид нь хуулиар заасан хэмжээнд хүртэл санал авч чадаагүй 2 тойрогт дахин сонгууль явуулсан.[3] Мөн 2 нэр дэвшигч Сонгуулийн хуулийг зөрчсөн болох нь шүүхээр тогтоогдож, улмаар СЕХ нэрийг нь ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "The Parliamentary election to be held on June 28". news.mn. 26 April 2012. Эх хувилбараас архивласан: 27 Тавдугаар сар 2012. Татаж авсан: 24 May 2012.
- ↑ iKon.mn, З. Санжаа (2024-06-19). "ТАНИЛЦ: 1992-2020 он хүртэл УИХ-ын сонгуулийн тойрог хуваалт ба үр дүн". ikon.mn. Татаж авсан: 2025-07-30.
- ↑ Mongolia Democratic Party Confident Of Victory After Voting Bloomberg, 2 July 2012