Монгол Ардын Хувьсгалт Нам (2010)
- 1924-2010 он хүртэл Монгол Ардын Хувьсгалт Нам нэртэй байсан намын тухай Монгол Ардын Нам өгүүллээс үзнэ үү.
Монгол Ардын Хувьсгалт Нам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠠᠷᠠᠳ ᠤᠨ ᠬᠤᠪᠢᠰᠬᠠᠯᠲᠤ ᠨᠠᠮ | |
---|---|
Товчлол | МАХН |
Намын удирдагч | Намбарын Энхбаяр |
Ерөнхий нарийн бичгийн дарга | Буяагийн Тулга |
Орлогч дарга | Цэрэндашийн Оюунбаатар |
Байгуулагдсан | 2010 оны 11-р сарын 08 |
Татан буугдсан | 2021 оны 05-р сарын 28 |
Хуваагдсан | Монгол Ардын Нам |
Нэгдсэн нам | Монгол Ардын Нам[1] |
Төв байр | Улаанбаатар |
Сонин | Үнэний элч |
Оюутны жигүүр | Шударга Ёсны Хувьсгалт Оюутны Нэгдсэн Холбоо |
Залуучуудын жигүүр | Ардчилал Шударга ёс Монголын Залуучуудын Холбоо |
Эмэгтэйчүүдийн жигүүр | Ардчилал Шударга ёс Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо |
Гишүүдийн тоо (2012) | 80,000 |
Үзэл баримтлал | |
Улс төрийн жигүүр | Төв-зүүн |
Үндэсний харъяалал | Та бидний эвсэл (2020) |
Олон улсын харъяалал | Прогрессив Холбоо |
Өнгө(нүүд) | Улаан Хөх |
Улсын Их Хурал (2016–2021) | 1 / 76 |
Цахим холбоос | |
www | |
Монгол Ардын Хувьсгалт Нам нь 2010 онд байгуулагдаж, 2021 онд татан буугдсан, Монгол Улсын улс төрийн нам байв. Монгол Ардын Нам 2010 онд Монгол Ардын Хувьсгалт Нам хэмээх нэрээ өөрчлөхөд, түүнийг нь эсэргүүцсэн хүмүүсийг нэгтгэж, Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч асан Намбарын Энхбаяр тус намыг байгуулжээ. 2011 онд Улсын Дээд Шүүхэд бүртгэгдсэн. Улмаар 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Монгол Ардын Намтай нэгдэх тохиролцоонд хүрснээр, Улсын Дээд Шүүх 2021 оны 5 сарын 28-нд тус намыг татан буулгах шийдвэр гаргасан.
Сонгуулийн тухай
[засварлах | кодоор засварлах]Ерөнхийлөгчийн сонгууль
[засварлах | кодоор засварлах]Сонгууль | Нэр дэвшигч | Саналын тоо | Саналын хувь | Үр дүн |
---|---|---|---|---|
2013 | Нацагийн Удвал | 80,563 | 6.5% | Ялагдсан |
2017 | Сайнхүүгийн Ганбаатар | 409,899 | 30.19% | 1-р шатнаас хасагдсан |
Улсын Их Хурлын сонгууль
[засварлах | кодоор засварлах]Сонгууль | Авсан суудал | Саналын тоо | Саналын хувь | Үр дүн | Удирдагч |
---|---|---|---|---|---|
2012 | 11 / 76 (Монгол Үндэсний Ардчилсан Намтай хамтарсан "Шударга ёс" эвсэл)
|
252,077 | 22.31% | ▲11 суудал; Эвслийн засгийн газар | Намбарын Энхбаяр |
2016 | 1 / 76
|
112,850 | 8.00% | ▼10 суудал; Сөрөг хүчин | Намбарын Энхбаяр |
2020 | 1 / 76 (Иргэний Зориг Ногоон Нам, Монголын Уламжлалын Нэгдсэн Намтай хамтарсан "Та бидний" эвсэл)
|
323,675 | 8.10% | ; Сөрөг хүчин | Намбарын Энхбаяр |
2012 оны УИХ-ын сонгууль
[засварлах | кодоор засварлах]Байгуулагдсаныхаа дараах анхны сонгуульд тус нам Монгол Үндэсний Ардчилсан Намтай "Шударга ёс" эвслийг байгуулж оролцсон бөгөөд 11 суудал аван, улс төрийн гуравдагч хүчин болж, хамгийн олон суудал авсан Ардчилсан Нам, мөн Иргэний Зориг-Ногоон Намтай хамтран эвслийн засгийн газрыг бүрдүүлэн ажиллаж байв. Тус сонгуульд Шударга ёс эвсэл мажоритар тойргоос 3, пропорционал тойргоос 8 суудал авсан бөгөөд үүнээс Зангадын Баянсэлэнгэ, Дэндэвийн Тэрбишдагва, Чүлтэмийн Улаан, Октябрийн Баасанхүү, Цэрэндашийн Оюунбаатар нар МАХН-ын нэрээр намын жагсаалтад багтаж, УИХ-ын гишүүн болсон.
2013 оны ерөнхийлөгчийн сонгууль
[засварлах | кодоор засварлах]МАХН 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд Нацагийн Удвалын нэрийг дэвшүүлсэн. Ийнхүү тэрээр Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдсөн анхны эмэгтэй хүн болж, 80563 санал буюу нийт сонгогчдын 6,5%-н дэмжлэгийг хүлээж байв.
2016 оны УИХ-ын сонгууль
[засварлах | кодоор засварлах]Энэ удаагийн сонгуульд, Орхон аймагт нэр дэвшиж өрсөлдсөн Октябрийн Баасанхүү ганцаараа намдаа суудал авчирсан.
2017 оны ерөнхийлөгчийн сонгууль
[засварлах | кодоор засварлах]Тус нам 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Сайнхүүгийн Ганбаатарын нэрийг дэвшүүлсэн бөгөөд тэрээр ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн тус намд элсэж, намын дэд даргаар сонгогдоод байсан юм. Ганбаатар 409899 сонгогчийн санал (30,19%) авснаар МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдоос 1849-хөн хүний саналын дутуугаар хасагдсан.
2020 оны УИХ-ын сонгууль
[засварлах | кодоор засварлах]МАХН 2020 оны УИХ-ын сонгуульд Иргэний Зориг Ногоон Нам болон Монголын Уламжлалын Нэгдсэн Намтай хамран "Та бидний эвсэл" хэмээх нэрээр орлцсон бөгөөд Орхон аймгийн 20-р тойрог өрсөлдсөн Сайнхүүгийн Ганбаатар ганц суудал авсан.
- ↑ "МАХН татан буугдав | News.MN". 28 May 2021.