2016 оны Улсын Их Хурлын сонгууль
| |||||||||||||||||||||||||||||||
Улсын Их Хурлын бүх 76 суудал 39 суудал олонх болохын тулд хэрэгтэй | |||||||||||||||||||||||||||||||
| Ирц | 73.58 (▲ 6.3 хувь) | ||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Суудал авсан намуудыг жагсаав. Бүрэн үн дүнг доор харна уу.
| |||||||||||||||||||||||||||||||
2016 оны Улсын Их Хурлын сонгууль 2016 оны 6 сарын 29-ний өдөр, аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуультай цуг явагдсан.
Сонгуулийн систем
[засварлах | кодоор засварлах]2016 оны 5 сарын 5-нд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дагуу, 76 суудал бүхийн нэг танхимт парламент болох Монгол Улсын Их Хурлын сонгууль нь 76 жижиг тойрог бүхий мажоритар системээр зохион байгуулагдсан. Тус өөрчлөлт нь жижиг намуудын хувьд ашиггүй болсон гэх шүүмжлэлд өртөж байсан бөгөөд гадаадад оршин суугаа 150 гаруй мянган иргэд ямар нэгэн тойрогт харьяалагдахгүй болсны улмаас санал өгөх боломжгүй болжээ.
Сонгуульд оролцсон нам, эвсэл
[засварлах | кодоор засварлах]2016 оны УИХ-ын сонгуульд анх 13 нам, 3 эвсэл оролцохоор СЕХ-нд бүртгүүлсэн.[1]
Нам эвслүүд нэр дэвшигчдээ 2016 оны 5-р сарын 21-ны дотор тодруулж дууссан. Улмаар 12 нам, 3 эвслийн 429, мөн 69 бие даагч, нийт 498 нэр дэвшигч бүртгэгдэж сонгуульд өрсөлдсөн.[2][3]
| Нам | Тойргийн суудал | |
|---|---|---|
| Монгол Ардын Нам | 76 | |
| Ардчилсан Нам | 76 | |
| Монгол Ардын Хувьсгалт Нам | 71 | |
| "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвсэл | 44 | |
| Иргэний Зориг Ногоон Нам | 15 | |
| Монголын Уламжлалын Нэгдсэн Нам | 11 | |
| Бүгд Найрамдах Нам | 36 | |
| Иргэний Хөдөлгөөний Нам | 27 | |
| Монголын Социал-Демократ Нам | 17 | |
| Эх Орончдын Нэгдсэн эвсэл | 9 | |
| Ард Түмнээ Хайрлая Нам | 13 | |
| "ХААН Сонголт" эвсэл | 9 | |
| Монгол Консерватив Нам | 13 | |
| Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам | 9 | |
| Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам | 3 | |
| Бие даагч | 69 | |
| Нийт | 498 | |
Үр дүн
[засварлах | кодоор засварлах]| Нам | Санал | % | Суудал | +/– | |
|---|---|---|---|---|---|
| Монгол Ардын Нам | 636,138 | 45.12 | 65 | +39 | |
| Ардчилсан Нам | 467,191 | 33.14 | 9 | –22 | |
| Монгол Ардын Хувьсгалт Нам | 112,850 | 8.00 | 1 | – | |
| Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл | 35,394 | 2.51 | 0 | – | |
| Монголын Бүгд Найрамдах Нам | 23,118 | 1.64 | 0 | – | |
| Иргэний Хөдөлгөөн Нам | 12,264 | 0.87 | 0 | – | |
| Эх Орончдын Нэгдсэн эвсэл | 11,826 | 0.84 | 0 | – | |
| Иргэний Зориг Ногоон Нам | 6,568 | 0.47 | 0 | –2 | |
| Монголын Социал-Демократ Нам | 5,308 | 0.38 | 0 | – | |
| Ард Түмнээ Хайрлая Нам | 4,229 | 0.30 | 0 | – | |
| Монголын Уламжлалын Нэгдсэн Нам | 3,283 | 0.23 | 0 | – | |
| "ХААН Сонголт" эвсэл | 2,794 | 0.20 | 0 | – | |
| Монгол Консерватив Нам | 2,055 | 0.15 | 0 | – | |
| Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам | 1,804 | 0.13 | 0 | – | |
| Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам | 432 | 0.03 | 0 | – | |
| Бие даагч | 84,609 | 6.00 | 1 | –2 | |
| Нийт | 1,409,863 | 100.00 | 76 | 0 | |
| Хүчинтэй санал | 1,409,863 | 99.23 | |||
| Хүчингүй/хоосон санал | 10,942 | 0.77 | |||
| Нийт санал | 1,420,805 | 100.00 | |||
| Бүртгэгдсэн сонгогчид/ирц | 1,911,047 | 74.35 | |||
| Эх сурвалж: Reuters, Сонгуулийн Ерөнхий Хороо | |||||
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО". www.gec.gov.mn. Татаж авсан: 2025-07-25.
- ↑ "СОНГУУЛЬ 2016: УИХ-д нэр дэвшигчид". ikon.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-07-25.
- ↑ News.MN (0001-11-30). "УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид | News.MN". News.MN - Мэдээллийн эх сурвалж. Татаж авсан: 2025-07-25.
{{cite web}}: Check date values in:|date=(help)[permanent dead link]