Jump to content

Монголын Социал-Демократ Нам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Монголын Социал Демократ Нам
ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠨ ᠰᠣᠼᠢᠠᠯ ᠳ᠋ᠧᠮᠣᠻᠷᠠᠲ ᠨᠠᠮ
ТовчлолМСДН
Соцдек нам
ДаргаАдъяагийн Ганбаатар
Байгуулагдсан1990 оны 3 сарын 2
(анх)
2004 оны 12 сарын 19
(дахин)
Бүртгүүлсэн2005 оны 1 сарын 20
Нэгдсэн намАрдчилсан Нам
Төв байрУлаанбаатар
Үзэл баримтлалСоциал демократ
Улс төрийн жигүүрЗүүн-төв
Өнгө(нүүд)Хөх/Цэнхэр
Улсын Их Хурал
0 / 126
Намын далбаа

Монголын Социал Демократ Нам (МСДН) нь Монгол Улсын улс төрийн нам. Уг нам нь 1990 оноос 2000 он хүртэл Монголын томоохон улс төрийн нам байсан ба 2000 онд одоогийн Ардчилсан намыг байгуулсан 5 намын нэг.[1] Тухайн үеийн Ардчилсан намын дотоод зөрчлөөс болж 2004 онд сэргээн байгуулагдаж, 2005 онд Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн.

1989 оны арванхоёрдугаар сарын 28-ны цуглаан дээр Монголын Ардчилсан социалист хөдөлгөөн (АСХ) байгуу­лагд­санаа зарласан байна. АСХ-ний хөдөлгөөний нарийн бичгийн даргаар П.Улаанхүүг томилов. Бат-Эрдэнийн Батбаяр буюу Баабар, П.Улаанхүү, А.Ганбаатар, Р.Гончигдорж, А.Хатанбаатар, Л.Бямбажаргал нарын физик, математикийн багш, суурь шинжлэх ухааны эрдэмтэн голдуу нийлж байгуулжээ.[1] 1990 оны 01-р сарын 04-ны өдөр АСХөдөлгөөнөөс Монголын ард түмэнд хандаж тунхаг гаргаж байсан байна. 1990 оны 01-р сарын 15-ны өдөр АСХөдөлгөөний түр журмыг боловсруулан идэвхтний хурлаар батласан байна. Социализмыг жинхэнэ утгаар нь байгуулна гэх МоАХ-ны залуустай Ардчилсан социалист хөдөлгөөн олон асуудал дээр нэгдэж байв. Ардчилсан сонгуулиар АИХ-ын танхимыг бүрдүүлнэ. Сонгогдсон хүмүүс нийтийн эрх ашгийг дээдэлж, нийгмийн халамжийг чухалчилж, бүх нийтийн сайн сайхан амьдралын төлөө ажиллах ёстой гээд МАХН-ын тэр л үгширмэл социализмаас арай ангид үзэл бодол дэвшүүлэн гарч ирэв. Х.Андерсены “Хаан шал­дан байна” үлгэрээр жишээ аван МоАХ-ны анхны хурал дээр тавьсан илтгэлдээ МоАХ гарч ирснээр анх удаа хаан шал­­дан байна гэж хэлж чад­лаа хэмээн чанга дуугаар хэлэв.

1990 оны 3-р сарын 2-нд Монголын социал демократ нам байгуулагдсанаа зарласан байна. 1990 оны 3-р сарын 31-нд болсон Монголын социал демократ намын анхдугаар их хурлаар намын даргаар Баабар сонгогдсон байна.[2] Тэрээр их хурлынхаа индэр дээрээс Үндэсний сэргэн мандалтын хувьсгал гурван үе шаттайгаар 1911, 1921, 1984 онуудад явагдсан бөгөөд эдүгээ монголчуудад сүүлийн гурван зуун жилийн хугацаанд өөрийн хувь заяаг өөрсдөө шийдэх боломж анх удаагаа олдож буйг дурдаад “хувьсгалын” бус “хувьслын” арга замаар улс орноо өөрчлөн шинэчлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр анх удаа коммунист, марксист-ленинист үзэл баримтлал нь угтаа хүнлэг бус шинж чанартай бөгөөд тэрээр амьдрал практикт хэрэгжихдээ өөрийн эрхгүй дарангуйллын тогтолцоог бүрдүүлэх болдог хэмээн онолын үүднээс нотлон шүүмжилсэн ажээ. 1990 оны 4-р сарын 15-нд МоАХ, МоАН, АСХ, МСДН, ШДХ, МҮДН хамтран “Ардчилсан хүчний эвсэл байгуулах гэрээ”-нд гарын үсэг зурсан байна.[1]

2000 онд Монголын Ардчилсан Нам, Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Сэргэн Мандлын Нам, Монголын Шашинтны Ардчилсан Нам нэгдэж “Ардчилсан нам” болсон.

2000 оноос хойш Намын даргаар ажиллаж байсан Адъяагийн Ганбаатар 2004 онд намаа сэргээн байгуулсан.

2020 онд МСДН нь Зүй Ёс Нам болон Хөдөлмөрийн Үндэсний намтай хамтран Зөв Хүн Электорат Эвслийг байгуулж Улсын Их хурлын сонгуульд оролцсон.[3]

д.д Нэр Ажилласан хугацаа
1 Бат-Эрдэнийн Батбаяр 1990-1994
2 Раднаасүмбэрэлийн Гончигдорж 1994-2000
3 Адъяагийн Ганбаатар 2000-одоо хүртэл

Сонгуулийн тухай

[засварлах | кодоор засварлах]

Ардын Их Хурлын сонгууль

[засварлах | кодоор засварлах]
Сонгууль Намын дарга Санал % Авсан суудал +/– Эзэлсэн байр Үр дүн
1990 Бат-Эрдэнийн Батбаяр 304,648 10.08% Ардын Их Хурал
4 / 430

Улсын Бага Хурал
4 / 53
Шинэ 4-т Сөрөг хүчний нам

Улсын Их Хурлын сонгууль

[засварлах | кодоор засварлах]
Сонгууль Намын дарга Санал % Авсан суудал +/– Эзэлсэн байр Үр дүн
1992 Бат-Эрдэнийн Батбаяр 304,648 10.08%
1 / 76
▼ 3 ▲ 3-т Сөрөг хүчний нам
1996[a] Раднаасүмбэрэлийн Гончигдорж 475,267 47.05%
13 / 76
▲13 ▲ 1-т Эвслийн засгийн газар
2000 91,663 9.14%
0 / 76
▼ 13 ▼ 4-т Суудалгүй
2004[b] Ардчилсан Намд нэгдсэн
35 / 76
— ▲ 1-т Эвслийн засгийн газар
2008[c] Адъяагийн Ганбаатар 24,806 1.43
0 / 76
Steady Steady 4-т Суудалгүй
2012 2,041 0.18%
0 / 76
Steady ▼ 11-т Суудалгүй
2016 5,308 0.38%
0 / 76
Steady ▲ 9-т Суудалгүй
2020[d] 209,104 5.23%
0 / 76
Steady ▲ 5-т Суудалгүй
2024 1,531 0.11%
0 / 126
Steady ▼ 19-т Суудалгүй
  1. 1 2 3 "Ардчилсан социалист хөдөлгөөн ба Монголын социал демократ нам". www.assa.mn. 2014-12-07. Татаж авсан: 2026-08-24.
  2. ↑ "МЭНДЧИЛГЭЭ". ikon.mn (Англи хэлээр). 2020-04-01. Татаж авсан: 2026-08-24.
  3. ↑ "ХҮН болон Монголын Социал Демократ Нам нэгдэн 2020 оны УИХ-ын сонгуульд эвсэл болон оролцоно". Peak News. Татаж авсан: 2026-08-24.