Jump to content

2017 оны Монголын ерөнхийлөгчийн сонгууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль

← 2013 2017 оны 6 сарын 26 (1-р шат)
2017 оны 7 сарын 7 (2-р шат)
2021 →
Ирц68.27% (I шат) ▲1.77%
60.67% (II шат) ▼7.60%
Khaltmaagiin Battulga in 2017.jpg
Miyeegombyn Enkhbold in 2017.png
Нэр дэвшигч Халтмаагийн
Баттулга
Миеэгомбын Энхболд
Нам АН МАН
Нийт санал 611,226 497,067
Хувь 50.61% 41.16%

Хоёрдугаар тойргийн үр дүн аймгаар

Сонгуулийн өмнөх ерөнхийлөгч

Цахиагийн Элбэгдорж
АН

Сонгогдсон ерөнхийлөгч

Халтмаагийн Баттулга
АН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль нь Монголд 2017 оны 6-р сарын 26-нд зохион байгуулагдсан. 2009, 2013 онд 2 удаа сонгогдоод байсан тухайн үеийн ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндсэн хуульд заасны дагуу тус сонгуульд нэр дэвших эрхгүй байв.[1] Тус сонгуульд эрх баригч Монгол Ардын Намаас тус намын дарга Миеэгомбын Энхболд, Ардчилсан Намаас Халтмаагийн Баттулга, Монгол Ардын Хувьсгалт Намаас намын дэд дарга Сайнхүүгийн Ганбаатар нар нэр дэвшиж өрсөлдсөн бөгөөд нэр дэвшигчдийн хэн нь ч дийлэнх олонхын санал аваагүй тул Монгол Улсын түүхэнд анх удаа ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтыг мөн оны 7-р сарын 7-нд зохион байгуулж, түүний үр дүнд ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга 7-р сарын 9-нд тангараг өргөжээ.[2][3][4]

2017 оны сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшсэн. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг 5-р сарын 27-нд СЕХ гардуулж өгсөн. Гардуулсан өдрөөс хойш саналын хуудас хэвлэх ажиллагаа эхэлсэн.[5]

Сонгуулийн тухай хуулийн дагуу парламентад хамгийн олон суудалтай намаас нэр дэвшигчийн нэр эхэнд бичигдэнэ. Тиймээс МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар гэсэн дарааллаар байршуулагдсан.[5]

Нэр Төрсөн он, газар Уриа Албан тушаал Нам эвсэл
1 Миеэгомбын Энхболд 1964 оны 7 сарын 19
(52)
Улаанбаатар, Монгол
Эвтэй Монгол, Ээлтэй Төр Улсын Их Хурлын Дарга
(2016–2019)
Монгол Ардын Намын дарга
(2013–2017)
Монгол Улсын Ерөнхий Сайд
(2006–2007)[6][7]
Монгол Ардын Нам
2 Халтмаагийн Баттулга 1963 оны 3 сарын 3
(54)
Улаанбаатар, Монгол
Монгол ялна Улсын Их Хурлын гишүүн
(2004–2016)[7]
Ардчилсан Нам
3

Сайнхүүгийн Ганбаатар

1970 оны 7 сарын 30
(46)
Баянхонгор, Монгол
Өөр гарц байна.
Бидэнд итгэ
Улсын Их Хурлын гишүүн
(2012–2016)
Монгол Ардын Хувьсгалт Нам

Саналын хоосон хуудас хүчинтэйд тооцогддог тул Баттулга 50%-ийн босгыг дөнгөж 7,333 саналаар давжээ (50.61%).

Нэр дэвшигчНамFirst roundSecond round
Санал%Санал%
Халтмаагийн БаттулгаАрдчилсан Нам517,47838.11611,22650.61
Миеэгомбын ЭнхболдМонгол Ардын Нам411,74830.32497,06741.16
Сайнхүүгийн ГанбаатарМонгол Ардын Хувьсгалт Нам409,89930.19
Цагаан санал18,6631.3799,4948.24
Нийт1,357,788100.001,207,787100.00
Нийт санал1,357,788–1,207,787–
Бүртгэгдсэн сонгогчид/ирц1,988,89168.271,990,79760.67
Эх сурвалж: Сонгуулийн Ерөнхий Хороо[8]
Дүн
Хоёрдугаар шат
Х.Баттулга
  
50.61%
М.Энхболд
  
41.16%
Цагаан санал
  
8.24%
Нэгдүгээр шат
Х.Баттулга
  
38.11%
М.Энхболд
  
30.32%
С. Ганбаатар
  
30.19%
Цагаан санал
  
1.37%
Нэгдүгээр шат
Засаг захиргааны нэгж Х.Баттулга
АН
М.Энхболд
МАН
С.Ганбаатар
МАХН
Санал % Санал % Санал %
Аймаг
Архангай 12,398 31.47% 12,059 30.61% 14,932 37.90%
Баян-Өлгий 14,218 36.68% 19,332 49.88% 5,205 13.43%
Баянхонгор 23,886 60.44% 11,497 29.09% 4,137 10.46%
Булган 8,585 32.23% 7,782 29.22% 10,263 38.53%
Говь-Алтай 6,565 27.06% 9,592 39.54% 8,101 33.39%
Дорноговь 9,206 32.44% 9,535 33.60% 9,635 33.95%
Говьсүмбэр 2,414 34.47% 2,031 29.00% 2,557 36.51%
Дорнод 10,288 33.94% 8,092 26.70% 11,924 39.34%
Дундговь 5,414 27.67% 5,142 26.28% 9,004 46.03%
Завхан 12,022 38.46% 12,505 40.01% 6,726 21.52%
Өвөрхангай 14,624 31.50% 17,908 38.58% 13,883 29.91%
Өмнөговь 8,087 30.16% 7,238 26.99% 11,484 42.83%
Сүхбаатар 9,320 33.58% 10,023 36.11% 8,411 30.30%
Сэлэнгэ 14,844 32.28% 15,619 33.96% 15,519 33.75%
Төв 11,253 27.67% 16,546 40.69% 12,855 31.62%
Увс 10,355 30.67% 16,698 49.46% 6,703 19.85%
Ховд 10,060 29.58% 13,724 40.35% 10,221 30.05%
Хөвсгөл 17,420 32.24% 18,802 34.80% 17,804 32.95%
Хэнтий 11,253 36.04% 7,804 24.99% 12,162 38.95%
Дархан-Уул 12,427 30.05% 12,565 30.39% 16,351 39.54%
Орхон 14,771 34.28% 9,863 22.89% 18,451 42.82%
Улаанбаатар хотын дүүрэг
Хан-Уул 34,595 46.50% 21,027 28.26% 18,761 25.22%
Багануур 4,275 35.34% 4,077 33.71% 3,742 30.94%
Багахангай 509 25.94% 1,104 56.26% 349 17.78%
Баянзүрх 67,336 45.21% 37,911 25.45% 43,661 29.32%
Налайх 5,542 34.28% 4,172 25.81% 6,450 39.90%
Сүхбаатар 29,407 46.50% 18,303 28.94% 15,524 24.55%
Чингэлтэй 31,065 43.39% 17,591 24.57% 22,923 32.02%
Баянгол 48,314 50.59% 25,831 27.04% 21,350 22.35%
Сонгинохайрхан 63,978 38.47% 36,286 25.86% 50,022 35.65%
Гадаад дахь сонгогчид 2,979 63.19% 995 21.10% 740 15.69%
Нийт 517,478 38.10% 411,748 30.30% 409,899 30.19%


Хоёрдугаар шат
Засаг захиргааны нэгж Х.Баттулга
АН
М.Энхболд
МАН
Санал % Санал %
Аймаг
Архангай 16,763 47.43% 15,559 43.91%
Баян-Өлгий 16,201 42.11% 21,306 55.38%
Баянхонгор 23,085 64.65% 11,944 33.45%
Булган 11,568 49.95% 9,360 40.42%
Говь-Алтай 8,334 40.51% 10,793 52.46%
Дорноговь 11,657 44.86% 12,456 47.93%
Говьсүмбэр 2,764 42.13% 3,331 50.77%
Дорнод 13,535 51.52% 10,271 39.09%
Дундговь 6,420 36.93% 8,243 47.42%
Завхан 14,632 48.99% 13,993 46.85%
Өвөрхангай 20,209 48.46% 19,001 45.57%
Өмнөговь 10,258 48.14% 8,412 39.48%
Сүхбаатар 11,628 48.51% 10,860 45.31%
Сэлэнгэ 18,381 44.16% 20,032 48.12%
Төв 14,562 40.22% 19,192 53.01%
Увс 12,172 39.23% 17,367 55.97%
Ховд 13,135 44.10% 14,451 48.52%
Хөвсгөл 24,135 49.20% 21,550 43.93%
Хэнтий 14,452 53.75% 9,658 35.92%
Дархан-Уул 16,496 45.54% 16,154 44.59%
Орхон 20,042 53.78% 12,452 33.41%
Улаанбаатар хотын дүүрэг
Хан-Уул 38,047 56.19% 23,476 34.67%
Багануур 5,193 47.71% 4,791 44.02%
Багахангай 682 36.73% 1,108 59.67%
Баянзүрх 75,765 55.11% 49,030 35.66%
Налайх 6,979 45.52% 7,068 46.10%
Сүхбаатар 32,634 55.60% 20,717 35.30%
Чингэлтэй 34,807 54.02% 23,382 36.29%
Баянгол 51,596 58.63% 29,102 33.07%
Сонгинохайрхан 64,272 50.87% 50,343 39.85%
Гадаад дахь сонгогчид 2,030 75.86% 497 18.57%
Нийт 611,226 50.61% 497,067 41.16%
  1. ↑ Presidential election planned for June 26 (Memento 12. Хоёрдугаар сар 2017 цахим архивт) Montsame, 26 January 2017
  2. ↑ No decisive winner in Mongolia presidential vote: election committee Reuters, 26 June 2017
  3. ↑ Presidential election:second ballot on July 9 Montsame, 26 June 2017
  4. ↑ Election of the President of Mongolia moved to July 7 ARD, 28 June 2017 Загвар:Mn icon
  5. 1 2 Х.Көгершин (2017-05-24). "Нэр дэвшигчдийн үнэмлэхийг 27-нд гардуулна". gogo.mn. Татаж авсан: 2026-09-13.
  6. ↑ Who will be the fifth President of Mongolia? The UB Post, 9 January 2017
  7. 1 2 Mongolia opposition taps former judo star as presidential candidate Reuters, 4 May 2017
  8. ↑ "Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуулиудын дүн" [Mongolian presidential election results] (PDF), General Election Commission of Mongolia (Mongolian хэлээр), Ulaanbaatar, х. 194–241, 2017, Эх хувилбараас (PDF) архивласан: 18 November 2023{{citation}}: CS1 maint: unrecognized language (link)