Багануур
Багануур дүүрэг ᠪᠠᠭᠠᠨᠠᠭᠤᠷ |
|
---|---|
дүүрэг | |
Багануур дүүрэг ᠪᠠᠭᠠᠨᠠᠭᠤᠷ ᠳᠡᠭᠦᠷᠭᠡ |
|
![]() |
|
Улс | ![]() |
Нийслэл | ![]() |
Дүүрэг | Багануур |
Хороо (4) | 1 -5 дугаартай 5 хороо |
Газар нутаг | 620.2 км² |
Хүн ам (тоол.) | 2010 онд 22,210 хүнА [1] |
Хүн ам (тооц.) | 2015 онд ▲28,419 хүн [2] |
Өрх (тооц.) | 2015 онд 8462 өрх айл [3] |
- Байшин хор. | 41% = 3,291 өрх |
- Гэр хороол. | 58% = 4,598 өрх |
Нягт сийрэг | 45.8 хүн/км² |
Нутгийн олон | Багануурынхан |
1980 он | Багануурын район үүссэн |
1992 он | Багануур дүүрэг болсон |
Цагийн бүс | Улаанбаатарын цаг (ГЦ+8) |
Цахим хуудас | bnd.ub.gov.mn (монголоор) |
А Зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй. | |
![]() |
Багануур нь засаг захиргааны хувьд Монгол улсын нийслэлийн 9 дүүргийн нэг бөгөөд тус дүүргийн нутаг дэвсгэрт Багануур хот оршино.
Анх 1980 онд Багануурын район болон Монгол улсыг нүүрсээр хангах томоохон суурин газар болж байгуулагджээ. Багануур хот нь Монгол улсын хамгийн том аж үйлдвэрийн төвүүдийн нэг бөгөөд Монголын хамгийн том арван хотын нэг юм.
Хүн ам нь 2014 оны жилийн эцсийн байдлаар 28333 бөгөөд 620.2 км² газар нутагтай.[4]
Түүх[засварлах | кодоор засварлах]
1960 оноос БНМАУ нь Зөвлөлт холбоот улс, Холбооны Бүгд найрамдах Чехословак улс, Бүгд найрамдах Ардчилсан Герман улс зэрэг социалист системийн орнуудтай хамтран Монгол орон даяар хайгуулын ажил эрчимтэй хийж эхэлснээр 1973 онд Багануурын нүүрсний нөөцийг олжээ. 599800000 (таван зуун ерэн есөн сая найман зуун мянга) тонн хүрэн нүүрсний арвин нөөцийг илрүүлсэн нь Багануур дүүргийг байгуулах үндэс нь болсон билээ. Тиймээс 1980 оны 02 сарын 14-ны өдөр Ардын Их хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Багануурын район болон Монгол улсыг нүүрсээр хангах томоохон суурин газар болгон байгуулсан түүхтэй.
Дэд бүтэц[засварлах | кодоор засварлах]
Тээвэр[засварлах | кодоор засварлах]
Багануур нь Багахангайд гол замтай нийлдэг Монголын төмөр замын салаа замын төгсгөл болдог тээвэрлэдэг гол ачаа нь Багануурын нүүрсний уурхайгаас олборлодог нүүрс юм. Мөн Монгол улсын хэвтээ тэнхлэгийн гол авто зам дайран өнгөрдөг ба Улаанбаатар-Багануур гэсэн чиглэлд 130 км орчим урттай хатуу хучилттай замтай.
Эрчим хүч[засварлах | кодоор засварлах]
ЦДҮС ТӨХК-ний Зүүн Өмнөд Бүсийн салбарын мэдлийн 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугамаар Төвийн эрчим хүчний системийн Улаанбаатар дэд станцаас цахилгаан эрчим хүчийг 220/110/35кВ Багануур дэд станцад хүлээн авч 110/6кВ Хот, Төв, Галуут, Уул дэд станцуудаар дамжуулан Багануур ХК-ны нүүрсний уурхай, БНЗӨБЦТС ТӨХК-д эрчим хүчийг түгээж хэрэглэгчидийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Мөн 200мгкал дулаан үйлдвэрлэх Багануурын Дулааны Станц ТӨХК ажиллаж байна.
Мэдээлэл холбоо[засварлах | кодоор засварлах]
Улаанбаатар хотоос Миком, Мобинет,Скаймедиа, Юнивишн, Рэйлкомын өндөр хурдны шилэн кабелиудад холбогдсон. Цахилгаан холбоо компанийн 7021 дугаарлалттай тоон системийн суурин утасны сүлжээтэй бөгөөд Мобиком, Юнител, Скайтел, Жи мобайлын үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбогдсон.
Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]
Дүүргийн хамгийн том аж ахуйн нэгж бол Багануур ХК юм. Мөн Багануур дүүрэгт Монхимо ХХК нанобиотехнологийн үйлдвэрлэл явуулж байна...
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргээр)
- ↑ Нийслэлийн статистикийн газар. Танилцуулга, судалгаа. Багануур. Жилийн танилцуулга (Багануур 2014 он)
- ↑ Нийслэлийн статистикийн газар. Танилцуулга, судалгаа. Нийслэл. Жилийн танилцуулга 2011
- ↑ Улаанбаатар хотын статистикийн газар, stat2701.pdf (Memento 19. Гуравдугаар сар 2007 цахим архивт) pop2006.01.01.pdf (Memento 22. Хоёрдугаар сар 2007 цахим архивт)