Дүүрэг
(Улаанбаатар хотын дүүргүүд-с чиглүүлэгдэв)
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зэрэг дэв, нэгжийн хүснэгт |
---|
Нэгдүгээр зэрэг |
аймаг (21) |
нийслэл (1) |
Хоёрдугаар зэрэг |
сум (330) |
дүүрэг (9) |
Гуравдугаар зэрэг |
баг (1568) |
хороо (152) |
Дүүрэг нь Улаанбаатар хотын засаг захиргааны нэгж юм. Улаанбаатар хот 9 дүүрэгтэй бөгөөд тэдгээр нь цааш хороодод хуваагдана. Дүүрэг бүр нь Улсын Их Хурлын сонгуульд тойрог болдог.
Налайх болон Багануур дүүргүүд нь хэдийн хотын бүсээс гадуур байрлалтай ч стратегийн ач холбогдол бүхий эрдсийн нөөц болон уурхайтай учир засаг захиргааны хувьд Улаанбаатар хотын хэсэгт хамааруулдаг. Багахангай нь Төв аймаг дотор, Багануур нь Төв болон Хэнтий аймгийн хил дээр оршино.
Улаанбаатар хотын дүүргүүдийн жагсаалт:
Дүүргийн нэр | Хорооны тоо | Хүн ам 2021 оны байдлаар | Хүн ам 2022 оны байдлаар |
Хүн амын өсөлт (%) |
Газар нутаг км² |
Хүн амын нягтрал хүн/км² 2020 оны байдлаар |
---|---|---|---|---|---|---|
Багануур | 5 | 29,433 | 29,341 | -0.3 | 620.2 | 46 |
Багахангай | 2 | 4,459 | 4,416 | -1 | 140.0 | 26 |
Баянгол | 34 | 236,385 | 246,886 | 4.4 | 29.5 | 9254 |
Баянзүрх | 43 | 383,892 | 408,797 | 6.5 | 1,244.1 | 293 |
Налайх | 8 | 38,929 | 39,579 | 1.7 | 687.6 | 55 |
Сонгинохайрхан | 43 | 341,540 | 342,112 | 0.2 | 1,200.6 | 273 |
Сүхбаатар | 20 | 144,542 | 142,444 | -1.5 | 208.4 | 685 |
Хан-Уул | 25 | 209,524 | 238,511 | 13.8 | 484.7 | 373 |
Чингэлтэй | 24 | 150,548 | 144,249 | -4.2 | 89.3 | 1625 |
Нийт | 204 | 1,539,252 | 1,596,335 | 3.7 | 4,704.4 | 312 |
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Улаанбаатар хотын статистикийн газар, stat2701.pdf (Memento 19. Гуравдугаар сар 2007 цахим архивт) pop2006.01.01.pdf (Memento 22. Хоёрдугаар сар 2007 цахим архивт) ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ УЛСЫН ЭЭЛЖИТ ТООЛЛОГО /НИЙСЛЭЛИЙН НЭГДСЭН ДҮН/ https://www2.1212.mn/BookLibraryDownload.ashx?url=Ulaanbaatar_XAOCT_Negdsen_dun.pdf&ln=Mn Статистикийн мэдээллийн нэгдсэн сан https://www2.1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0300_067V2