Өмнөговь аймаг
- Увс аймгийн сумын тухай үзэх бол энд дарна уу.
Өмнөговь аймаг англ. Ömnögovi Province | |||||
---|---|---|---|---|---|
ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢᠠᠶᠢᠮᠠᠭ | |||||
| |||||
Нутгийн захиргааны ордон | |||||
Ерөнхий мэдээлэл | |||||
Байгуулагдсан: | 1931 он | ||||
Улс: | ![]() | ||||
Аймгийн төв: | Даланзадгад | ||||
Аймгийн сумд: | 15 | ||||
Газар нутгийн талбай | 165,380.47 км² | ||||
Хүн ам: | 63,307 (2016 он) | ||||
Хүн амын нягтрал: | 0.4[1] оршин суугч км² тутамд | ||||
Угсаатан: | Халх | ||||
Нутгийн олон: | Өмнөговийнхон | ||||
Утасны код: | +976 (0)153 | ||||
Шуудангийн дугаар: | 46000 | ||||
ТХ-ийн улсын дугаар: | ӨМ | ||||
ISO 3166-2: | MN-053 | ||||
Цахим хуудас: | umnugobi.gov.mn | ||||
Газрын зураг | |||||
Монгол орон дахь Өмнөговь аймгийн байршил |
Координат: 43° У, 104° З
Өмнөговь (худам монголоор ᠡᠮᠦᠨᠡᠭᠣᠪᠢ – эмүнэгоби) — Монгол Улсын аймаг. 1931 онд байгуулагдсан.
Газар зүй[засварлах | edit source]
Өмнөговь нь газар нутгийн хэмжээгээрээ Монгол улсдаа хамгийн том аймаг юм[2]. Аймгийн нутаг нь говь цөлийн мужид багтах бөгөөд дунджаар д.т.д. 1300-1600 м өндөрт оршино. Энд Алтайн нурууны үргэлжлэл Гурван сайхан, Сэврэй, Ноён богд, Номгон, Тост, Нэмэгт, Алтана уул, Гилбэнт зэрэг д.т.д. 3000 м хүртэл өндөр өргөгдсөн уул нурууд болон 100 гаруй км үргэлжилсэн Хонгорын элс, хэдэн 100 км өргөн Галба, Борзон, Зээмэг, Заг, Сүүжийн алдарт их говиуд бий.
Хадат, Нэмэгт, Зөөлөн, Энгэр бүлээн, Талхит зэрэг олон хүйтэн рашаан, Элгэн, Салхитын халуун рашаан устай.
Хөдөө талын хөрс нь зэс, тугалга, чулуун нүүрс, төмрийн хүдэр, гантиг, хайлуур жонш, цасан ба утаат болор зэрэг үнэт эрдэнийн баялаг арвинтай. Үүнд маш их дулаан гаргадаг Тавантолгойн чулуун нүүрс олон миллярд тонн нөөцтэй.
Амьтан ургамал[засварлах | edit source]
Ган халуунд тэсвэртэй, шим тэжээл сайтай, жижиг навчит тачир ургамал голлосон 250 гаруй төрлийн ургамалтай бөгөөд түүний дотор хунчир, алтан үндэс, дэгд, сэржмядаг зэрэг олон төрлийн эмийн ургамал элбэг. Хармаг, гоёо, цулхир зэрэг амтлаг ургамал, хайлс, заг, тоорой, жигд гэх мэт мод ургана.
Хар сүүлт, цагаан зээр, шилүүс, үнэг, хярс, туулай, дорго, суусар элбэг бөгөөд хулан, аргаль, мазаалай, янгир, хавтгай зэрэг ховор амьтад ч бий.
Тээвэр[засварлах | edit source]
Даланзадгад нисэх буудал (ZMDZ/DLZ) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатар руу байнгын нислэгтэй. Мөн хатуу хучилалтай засмал замаар Цогт-Овоо сумын төв, Дундговь аймгийн төв Мандалговийг дайран өдөрт хоёр удаа автобусаар хүн тээвэр үйлчилдэг.
Нутгийн хуваарь[засварлах | edit source]
Сумын нэр | Хүн амын тоо (1994)[3] |
Хүн амын тоо (2003)[4] |
Хүн амын тоо (2005) |
Хүн амын тоо (2017)[5] |
Сумын төвийн хүн амын тоо |
Нутаг дэвсгэр (км²)[4] |
Нягтшил (/км²) |
---|---|---|---|---|---|---|---|
Баяндалай | 2,125 | 2,360 | 2,338 | 2,316 | 651 | 15,751 | 0.22 |
Баян-Овоо | 1,577 | 1,569 | 1,539 | 1,574 | 544 | 15,474 | 0.15 |
Булган | 2,421 | 2,433 | 2,430 | 2,395 | 929 | 8,498 | 0.32 |
Гурвантэс | 2,983 | 3,376 | 3,524 | 4,034 | 1,842 | 27,967 | 0.14 |
Даланзадгад | 12,391 | 15,308 | 15,954 | 30,000 | 30,880 | 476 | 37.70 |
Мандал-Овоо | 2,345 | 2,166 | 2,004 | 1,954 | 603 | 7,433 | 0.30 |
Манлай | 2,215 | 2,422 | 2,431 | 2,450 | 608 | 15,418 | 0.20 |
Ноён | 1,417 | 1,468 | 1,390 | 1,318 | 401 | 20,550 | 0.12 |
Номгон | 2,608 | 3,045 | 3,009 | 2,869 | 787 | 19,468 | 0.15 |
Сэврэй | 2,216 | 2,423 | 2,309 | 2,191 | 709 | 8,095 | 0.27 |
Ханбогд | 2,161 | 2,451 | 2,659 | 3,154 | 1,361 | 15,151 | 0.21 |
Ханхонгор | 2,559 | 2,931 | 2,542 | 2,376 | 616 | 9,931 | 0.24 |
Хүрмэн | 1,968 | 1,951 | 1,910 | 1,796 | 495 | 12,393 | 0.14 |
Цогт-Овоо | 1,863 | 1,761 | 1,672 | 1,666 | 619 | 6,526 | 0.26 |
Цогтцэций | 1,990 | 2,130 | 2,155 | 2,642 | 1,043 | 7,246 | 0.36 |
Цахим холбоос[засварлах | edit source]

Эшлэл[засварлах | edit source]
- ↑ Монгол улсын үндэсний статистикийн хороо: Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр
- ↑ http://www.touristinfocenter.mn/cate13_more.aspx?ItemID=17
- ↑ http://www.reliefweb.int/library/documents/oxfamannex1-4.pdf
- ↑ 4.0 4.1 Statistics office of Ömnögovi Aimag, [1]
- ↑ Ömnögovi Aimag Statistical Office