Jump to content

Дорго

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дорго
Америк дорго
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Mustelidae

Дорго нь Mustelidae овгийн богино хөлтэй, мах идэштэн амьтан юм. Нийт 3 дэд овог, 8 зүйлд хуваагдана.

Дорго нь газар доорх амьдралтай, нилээд том зайтай үүр нүхэнд амьдардаг. Тэдний зарим нь ганцаар, зарим нь 2-15-аар нийлж сүрэглэн амьдарна. Энэхүү амьтан нь нилээд ууртай догшин авиртай ба өөрийгөө болон үр зулзагаа хамгаалахаар эцсээ хүртэл үзэлцдэг. Биеэр том чоно, баавгай, талын цөөвөр чоно зэргийн дайралтыг няцаах чадвартай. Тэд богино зайд 25-30 км ц хурдтай давхиж чадна.

Дорго нь голдуу газар доорх амьтдыг ухаж малтан иддэг. Мэрэгчдийн хонгил нүхийг араас нь мөшгин гайхалтай хурднаар ухдаг байна. Мөн идэш хоолоо нууж нөөцөлдөг. Евразийн дорго голдуу хорхой шавьж, чийгийн улаан, авгалдай зэргээр хооллоно. Мөн жижиг хөхтөн, хоёр нутагтан, хэвлээр явагч, шувуу, үр тариа, үндэс, жимс зэргийг иддэг.

Африкийн Балны дорго зөгийн бал, үхэр зараа, могой гэх мэтээр хооллодог аж.


Америк дорго.

Одоогийн АНУ, Их Британид бараг идэхээ больсон ч, урьд цагт Уугуул Америкчууд болон цагаан арьст колоничлогчид доргоор махны гол хэрэгцээгээ хангаж байжээ. 1950-иад онд, Дэлхийн хоёрдугаар дайны үед Британид дорго идэж байв. Орост доргоны махыг идэж хэрэглэх нь нилээд тархсан болно. Европын улс, Хорватад үндэсний хоол гуляшыг доргоны махаар хийдэг байв. Мөн Франц, Испани улсын зарим хэсэгт хүнсэнд хэрэглэнэ.

Хятад улсад хоол хүнсэнд хэрэглэхээс гадна үсийг нь худалдаалдаг. Доргоны үсээр сахлын багс хийдэг бөгөөд Хойд Америк, Европын ихэнх оронд доргыг хуулиар хамгаалсан тул гол нийлүүлэгч нь Хятад болоод байна.