Jump to content

Саарал чоно

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Чоно-с чиглүүлэгдэв)
Саарал чоно
Оршин байсан хугацаа: Плейстоценийн үеэс одоо хүртэл
Саарал чоно ульж буй зураг
Саарал чоно ульж буй зураг
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн (Carnivora)
Овог: Чонынхон (Canidae)
Төрөл: Canis
Зүйл: Саарал чоно
Латин нэр
C. lupus
Карл Линней, 1758
Саарал чонын тархалтын зураг. Улаан нь өмнө нь амьдарч байсан нутаг. Ногоон нь одоо амьдарч байгаа бүс нутаг.
Саарал чонын тархалтын зураг. Улаан нь өмнө нь амьдарч байсан нутаг. Ногоон нь одоо амьдарч байгаа бүс нутаг.

Саарал чоно (Латин: Canis lupus) эсвэл чоно (о.т. чонос) гэж шууд ойлгогдох нь — Чонынхон овгийн зэрлэг зүйлүүд дундаа хамгийн том биетэй зүйл. 300 мянга орчим жилийн өмнө Хожуу Плейстоценийн үед үүсч, мөстлөгийн үеийг давсан.[1] ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн нохойтой (Canis lupus familiaris) гарал нэгтэй болох нь тогтоогджээ. Энэ дүгнэлтийн зарим хэсэг эргэлзээтэй байгаа боловч ерөнхийдөө батлагдаад байгаа юм. Саарал чонын нэлээн олон дэд зүйл тогтоогдсон боловч, яг хэдэн дэд зүйл байгаа нь мөн л маргаантай байгаа ажээ. Саарал чоно экосистемдээ дээд түвшний мах идэштний байр суурь эзэлдэг. Чонынхон овгийн орчиндоо илүү дасан зохицомтгой зүйлүүдтэй адил биш ч, ой мод, цөл, уул, тундр, тайга, хээр, тэр байтугай хотожсон бүс нутагт хүртэл тархдаг.[2]

Нэгэнтээ Еврази, Хойд Америкийн ихээхэн хэсэгт элбэг тархацтай байсан саарал чоно өдгөө хотжилт болон хүний нутаг тэлж буй түрэлтээс болж энд тэнд устсаар хуучин эзэлж байсан нутаг дэвсгэрийнхээ тун өчүүхэн хэсэгт амьдардаг болжээ. Гэсэн ч саарал чонын нийт тоо толгойг харгалзан үзсэний үндсэн дээр Олон улсын байгаль хамгаалах холбооноос устах аюулгүй гэж үзсэн. Одоо чоно зарим нутаг оронд хамгаалагдсан бол зарим нутагт спорт агнуурын амьтанд тооцогдсоор байгаагийн зэрэгцээ, малын дайсан хэмээн агнах явдал бий.

Түүний биеийн урт (сүүлийг тооцолгүй) 160 см хүрдэг, сүүлний урт 52 см хүртэл байдаг, сэрвээний өндөр 90 см хүртэл өсдөг бөгөөд нас бие гүйцсэн чонын биеийн жин 90—110 кг татдаг байна.

Чоны хэмжээ, арьсны өнгө зэргээс шалтгаалж ойролцоогоор 32 дэд зүйлд хуваагддаг.

Чоно дуу чимээг ухамсартай хүлээж авдаг. Тэд дуу хоолойны тусламжтайгаар маш нарийн төвөгтэй мэдээллийг нэг нэгэндээ дамжуулж чаддаг. Жишээ нь аль нэг тодорхой газар тодорхой амьтан эсвэл хүн байгаа тухай. Ийнхүү судлаач Фарли Моват Канадын тундрт чононууд хэрхэн хол зайд мэдээлэл дамжуулж байсныг ажиглаж, тэдний хүлээж байсан буга өөр зүгт нүүлээ гэх мэдээг гинжин хэлхээний дагуу мэдээ дамжуулсаныг ажигласан юм. Энэ тохиолдолд чоно эхлээд найман километрийн цаана байж болох өөр чононоос ирж буй мэдээллийг сонсож хүлээж авч чаддаг байна. Чоно хүний ​​сонсголоор мэдрэгдэх хамгийн дээд нотыг гаргаж чаддаг. Буга хаана байгаа тухай чонын мэдүүлгийг шалгахад энэ нь батлагдсан юм.

Чонын үнэрлэх мэдрэмж маш өндөр хөгжсөн байдаг. Тэрээр олзоо 3 км хүртэлх зайнаас үнэрлэн илрүүлж чаддаг. Чонын үнэрлэх чадвар хүнээс 100 дахин илүү байдаг. Чоно 200 сая орчим үнэрийг ялгаж чаддаг бол хүмүүс ердөө 5 саяыг ялгадаг байна. Иймээс чоно ихэнх мэдээллийг үнэрээр хүлээн авдаг.

Хүн, чоно хоёр зэрэгцэн оршдог нутагт чоныг домог, үлгэрт сайнаар ч муугаар ч олонтаа дүрсэлдэг.

  1. Nowak, R. 1992. Wolves: The great travelers of evolution. International Wolf 2(4):3 - 7.
  2. Wolves: From Brink of Extinction to the Edge of the City

риии

 Commons: Canis lupus – Викимедиа дуу дүрсний сан