Зүйл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Биологийн ангилал.png

Зүйл хэмээх нэр томьёо нь тухайн амьтан, ургамлын төрөл янзыг илэрхийлэх биологийн ангиллын эцсийн нэгж. Нэг ижил бүх амьтан ургамал нэг зүйлд хамаарагдана. Жишээлбэл бүх саарал чоно Canis lupus хэмээх нэг зүйлийн амьтан бол хүн Homo sapiens гэсэн өөр зүйл амьтан мөн. Зүйлчлэн хуваахын нэг чухал үндэс нь хүнээс хүн, шонхроос шонхор төрж, үрждэг тул өөр хоорондоо чөлөөтэй үржилд орох боломжтой хэсэг бүлэг амьд биесийг нэг зүйлд хамаарч байгаа бодьгал амьтад гэнэ. Хэдий энгийн ч гэлээ зүйл хэмээх шинжлэх ухааны нэршлийг энгийн хүн яг таг тодорхойлж ойлгоход хэцүү, нилээд хийсвэр утгатай.[1] Учир нь зүйл хэмээх үг нь монгол хэлнээ олон янзын салаа утгатай байдаг. Англи хэлний зүйл хэмээх үг ч адил олон салаа утгатай.[2]

Зүйл бол тухайлсан нэгэн амьд биет, жишээлбэл саарал чоно нэг зүйл бол түүнтэй төстэй боловч яг ижил биш жакал бас нэгэн тусдаа зүйл болох боловч хоёул хамтдаа нэгэн ижил төрөлд багтана. Цаашлаад бүх төрлийн чоноос гадна бүх төрлийн үнэгийг багтаасан нэг овогт багтах ба уг нийтлэг овгийг Нохойнхон хэмээдэг. Энэ мэтчилэн бүх махан идэштэн амьтдыг багтаасан Махан идэштний багт хамаарна. Махан идэштний баг нь бүх сүүгээр бойжигч амьтдыг багтаасан Хөхтний анги, хөхтний анги нь бүх сээр нуруу буюу хөвчтэй амтадыг багаасан хөвчтөний хүрээнд хамаардаг. Хөвчтөний хүрээ нь амьтны аймагт харьяалагддаг. Амьтны аймаг нь ургамлын аймаг болон бусад аймгуудтай нийлж нийт амьд биесийг бүрдүүлнэ. Энэ мэтчилэн бүх амьд биес зүйлээс эхлэн бүлэглэн хуваагддаг.

Жишээ[засварлах | edit source]

Жишээ болгож Хүнийг авч үзье:

  • Kingdom -Аймаг: Animalia -Амьтан
  • Phylum-Хүрээ : Chordata -Хөвчтөн
  • Class -Анги: Mammalia -Хөхтөн
  • Order -Баг: Primates -Примат (хүн, бүх төрлийн бич, мич, сармагчин, самж, муурамжийг багтаадаг)
  • Family -Овог: Hominidae -Хоминид буюу хүн дүрстэн (орангутан, элжимж, шимпанзе, хүнийг багтаадаг)
  • Genus -Төрөл: Homo -Хүн төрөлтөн
  • Species -Зүйл: Homo sapiens -Ухаант хүн
  • Нийтлэг нэр: Хүн, хүмүүн.

Зүйл хэмээх англи үгэнд орсон түүхэн өөрчлөлтүүд[засварлах | edit source]

Зүйл гэдэг бодитой орших буй ойлголт уу, эсвэл зүгээр хүн хүчээр тулгаж тавьсан нэр хаяг уу гэдэг дээр удаан хугацааны туршид нэг шийдэлд хүрээгүй билээ. Зүйлүүдийн хооронд бодитой ялгаа бий гэж үздэг хэсэг зүйл гэдэг "юм" ямар болох, мөн ямар үйлдэл хийдгийг заадаг. Тэд гадна талаасаа ижилхэн харагддаг, тэд өөр хоорондоо эвцэлдэн үрждэг, мөн гарсан үр төл нь мэдээжээр ижил зүйлийн амьтан байдаг.

Эдгээртэй эсрэгцүүлж болох олон гажилт байдаг. Бусад зүйлийн дотор аажмаар уусан алга болдог зүйл байдаг ба ийм зүйлүүд тархцын хүрээ давхцаж байгаа хэсгээрээ өөр хоорондоо үржилд ордог. Нөгөө талаар гадаад байдлаараа ямар ч ялгаагүй мэт харагддаг зүйлүүд хоорондоо огт эвцэлдэн үржиж чадахгүй тохиолдол байдаг.

Палеонтологичдын хэрэглэдэг "зүйл" ба Неонтологичдын хэрэглэдэг "зүйл" нь мэдээжээр өөр юм. Палеонтологичид зөвхөн амьд биетийн эрмэл үлдэгдэлд суурилан, шинжилгээндээ зөвхөн нүдэнд үзэгдэх шинжүүдийг хэрэглэдэг бол маш олон зүйлүүдийг зөвхөн ДНХ-ийн түвшинд ялгагддаг. Тиймээс харьцангуй саяхны төстэй зүйлүүдийг нээх нь чухал байдаг. Ийм гадаад байдлаараа ижил авч өөр зүйлд хамаарагдах тохиолдол улам олноороо илэрсээр байна. Бид конвенгенцийн нөлөөг дутуу үнэлдэг.

Зүйлийн тухай үзэл баримтлалд томоохон өөрчлөлтийг Чарлз Дарвин эволюцын үзлээрээ гаргаж ирсэн. Өөр нэгэн дэвшлийг Эрнест Майер популяци хоорондын үржүүлгээрээ тодорхойлсон биологийн зүйлийн үзэл баримтлалаараа гаргаж тавьжээ. Түүнийхээр бол зүйлүүд бодитой бөгөөд ангилал зүйчдийн хувийн бодлоос хамаарахгүй гэжээ. Зүйлийн үүслийг тайлбарласан түүний тайлбар нь нэгэн цагт хоорондоо чөлөөтэй эвцэлдэн үржиж байсан популяцын хоорондох газарзүйн тусгаарлалт байсан юм.

Хамааралтай хуудсууд[засварлах | edit source]

Лавлах[засварлах | edit source]

  1. Wilkins, John 2006. Species, kinds and evolution. Reports of the National Center for Science Education. 26 (4), 36–45. [1]
  2. Wilkins, John 2008. Species concepts in modern literature: summary of 26 species concepts. Reports of NCSE 26 (4). [2]