Jump to content

Чарльз Дарвин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Чарлз Дарвин-с чиглүүлэгдэв)
Чарльз Дарвин 51 настайдаа

Чарльз Дарвин буюу бүтнээр Чарльз Роберт Дарвин (Англи: Charles Robert Darwin, 1809 оны 2-р сарын 12-нд Английн Шрузбери хотод төрсөн-1882 оны 4-р сарын 19-нд Английн Кент мужид нас барсан) нь эволюцийн онолоороо алдаршсан, Английн натуралист, биологич агуу эрдэмтэн байжээ. Дарвин анх эрдэмтдийн дунд геологийн салбарт оруулсан хувь нэмрээрээ алдаршсан бөгөөд үүний дараагаар бүхий л амьд биес нэг буюу бага тооны өвгөөс байгалийн шалгарлын замаар хувьсаж ирсэн гэдэг онол дэвшүүлж шинжлэх ухааны нотолгоог өгсөн хүн.

Түүний амьд байх хугацаанд эволюцийн онол эрдэмтэд болон ердийн иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд байгалийн шалгарлын тухай онол нь 1930-аад онд эволюцийн процессын гол тайлбар болох нь хүлээн зөвшөөрөгдсөн. Эдгээр нь одоогийн эволюцийн онолын гол тулгуур болж өгдөг.

Дарвины нээлт нь амьд биесийн олон янз байдал яаж бий болсныг тайлбарладгаараа биологийн шинжлэх ухааны тулгуур үндэс болж өгдөг байна.

Тэрээр чинээлэг эмч, санхүүч Роберт Дарвин, Сюзанна Дарвин нарын зургаан хүүхдийн тав дахь нь болж 1809 онд төржээ.

1817 онд өдрийн сургуульд ороход найман настай Дарвин аль хэдийн байгалийн түүх сонирхож цуглуулга хийдэг байв. Тэр оны долдугаар сард ээж нь нас барж, 8 настай хүүгийн хүмүүжил бүхэлдээ аавынх нь нуруун дээр иржээ. 1818 оны 9-р сард том ах Эразмусын (Erasmus Alvey Darwin) хамт англи Шрюсбери сургуульд (Shrewsbury School) оржээ.

Сургууль төгсөх үед хими ихэд сонирхож эхэлсэн тэрээр сургуулийн захиралаас "донго" хүртэж байжээ. Гимназийн сургалтаа тэрээр дунд дүнтэй төгссөн байна.

1825 оны зун ах Эразмусын хамт Эдинбургийн Их сургуульд орохын өмнө эцэгтээ тусалж анагаахын туслах ажилтан болж Шропширын ядуучуудад тусламж үзүүлдэг байжээ.

Эволюцийн онолоо боловсруулсан нь:

[засварлах | кодоор засварлах]

Дарвин нь Эдинбургийн Их Сургууль, дараа нь Кембрижийн Их Сургуульд суралцаж байхдаа байгалийн түүхэнд сонирхолтой болжээ. 1831-1836 оны хооронд 5 жилийн турш Бигль хөлөг онгоцоор аялж байх явц дахь түүний онолууд ба ажиглалтууд нь Чарльз Лайелийн онолуудыг баталгаажуулж, геологич болгосон бөгөөд энэ аяллынхаа тэмдэглэлийг хэвлэж нийтлэсэн нь түүнийг алдартай номын зохиолч болгожээ.

Тэрээр аяллын явцад цуглуулсан амьтан ургамал, чулуужсан амьд биесийн газар зүйн тархалтын тухай эргэлзсээр, зүйлүүдийн трансмутацийн тухай судалж 1838 онд байгалийн шалгарлын тухай онолоо анх гаргажээ. Өөрийн бодол санаагаа бусад натуралистуудтай хэлэлцэж байсан боловч түүний геологийн ажил саад болж, олон жилийн турш онолоо боловсруулах шаардлагатай байв. 1858 он хүртэл онолоо боловсруулсаар байтал өөрийн онолтой төстэй онолын тухай Альфред Рассел Уоллес түүнд эссе бичиж явуулснаар, хоёулангийн онолыг даруй хамтад нь хэвлүүлжээ.

Дарвин нь:

зэрэг бүтээлүүддээ олон хувьсал удамшдаг бөгөөд зөвхөн удамшдаг хувьсал л эволюцийн хөдөлгөх хүчин болдог гэж бичиж байжээ.

Stub icon

Энэ биологичийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ амьтан судлаачийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ эрдэмтний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ химичийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ физикчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ зохиолчийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.