Чарльз Дарвин
Чарльз Роберт Дарвин буюу Чарльз Дарвин (англ. Charles Robert Darwin, 1809 оны 2 сарын 12 - 1882 оны 4 сарын 19) нь эволюцийн онолоороо алдаршсан, Английн натуралист, биологич байжээ. Дарвин анх эрдэмтдийн дунд геологийн салбарт оруулсан хувь нэмрээрээ алдаршсан бөгөөд үүний дараагаар бүхий л амьд биес нэг буюу бага тооны өвгөөс байгалийн шалгарлын замаар хувьсаж ирсэн хэмээн үзэж, үүнд шинжлэх ухааны нотолгоог өгчээ.
Түүний амьд байх хугацаанд эволюцийн онол эрдэмтэд болон ердийн иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд байгалийн шалгарлын тухай онол нь 1930-аад онд эволюцийн процессын гол тайлбар болох нь хүлээн зөвшөөрөгдсөн. Эдгээр нь одоогийн эволюцийн онолын гол тулгуур болж өгдөг.
Дарвины нээлт нь амьд биесийн олон янз байдал яаж бий болсныг тайлбарладгаараа биологийн шинжлэх ухааны тулгуур болж өгдөг байна.m
Эволюцийн онолоо боловсруулсан нь[засварлах | edit source]
Дарвин нь Эдинбургийн Их Сургууль, дараа нь Кембрижийн Их Сургуульд суралцаж байхдаа байгалийн түүхэд сонирхолтой болжээ. 1831-1836 оны хооронд 5 жилийн турш Бигль хөлөг онгоцоор аялж байх явц дахь түүний онолууд ба ажиглалтууд нь Чарльз Лайелийн онолуудыг баталгаажуулж, геологич болгосон бөгөөд энэ аяллынхаа тэмдэглэлийг хэвлэж нийтлэсэн нь түүнийг алдартай номын зохиолч болгожээ.
Тэрээр аяллын явцад цуглуулсан амьтан ургамал, чулуужсан амьд биесийн газар зүйн тархалтын тухай эргэлзсээр, зүйлүүдийн трансмутацийн тухай судалж 1838 онд байгалийн шалгарлын тухай онолоо анх гаргажээ. Өөрийн бодол санаагаа бусад натуралистуудтай хэлэлцэж байсан боловч түүний геологийн ажил саад болж, олон жилийн турш онолоо боловсруулах шаардлагатай байв. 1858 он хүртэл онолоо боловсруулсаар байтал өөрийн онолтой төстэй онолын тухай Альфред Рассел Уоллес түүнд эссе бичиж явуулснаар, хоёулангийн онолыг даруй хамтад нь хэвлүүлжээ.
Дарвин нь:
- Байгалийн шалгарлын замаар зүйл үүссэн буюу амьдралын төлөөний тэмцэлд ивээгдэгч үүлдэр мэнд үлдэх нь (1859)
- Гэрийн тэжээмэл амьтад, таримал ургамлын хувьсал
- Хүний үүсэл ба бэлгийн шалгарал
зэрэг бүтээлүүддээ олон хувьсал удамшдаг бөгөөд зөвхөн удамшдаг хувьсал л эволюцийн хөдөлгөх хүчин болдог гэж бичиж байжээ.
Мөн үзэх[засварлах | edit source]
Цахим холбоос[засварлах | edit source]
Commons: Чарльз Дарвин – Викимедиа дуу дүрсний сан
- Чарльз Дарвин
- Амьтан судлаач
- Зохиогч
- Хувьслын биологич
- Эволюцийн сэтгэл зүйч
- 19-р зууны ургамал зүйч
- Их Британийн биологич
- Деи Линчеи Академийн гишүүн
- 19-р зууны Леопольдинагийн гишүүн
- Копли медаль шагналтан
- Германы Гавьяаны одон шагналтан (Энх тайвны ангилал)
- Вангийн нийгэмлэгийн гишүүн
- Шведийн Вант Улсын шинжлэх ухааны академийн гишүүн
- Унгарын шинжлэх ухааны академийн гишүүн
- Нидерландын Вант Улсын шинжлэх ухааны академийн гишүүн
- Францын шинжлэх ухааны академийн гишүүн
- Пруссийн шинжлэх ухааны академийн гишүүн
- Байерны шинжлэх ухааны академийн гишүүн
- АНУ-ын урлаг ба шинжлэх ухааны академийн гишүүн
- Оросын шинжлэх ухааны академийн гишүүн
- Унитарианизмын хүн
- Их Британичууд
- 1809 онд төрсөн
- 1882 онд өнгөрсөн