Нохой

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Нохой
Оршин байсан хугацаа: Хожуу Плейстоценийн үеэс одоо хүртэл
Coat types 3.jpg
Ховордолтын зэрэглэл
Гэршүүлсэн
Биологийн ангилал
Салбар: Eukaryota
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Чонынхон
Төрөл: Саnis
Зүйл: C. lupus
Дэд зүйл: C. l. familiaris
Латин нэр
Canis lupus familiaris
(Линней, 1758)

Нохой (Монгол:Nohai.pngНохай; Canis lupus familiaris) нь хөхтөн ба махан идэшт амьтан юм. Хүний хамгийн үнэнч, дотны нөхөр гэгддэг нохойг түүний өвөг болох саарал чононоос 15,000 жилийн өмнө гэршүүлсэн гэж үздэг. Одоогоор дэлхий дээр нийт 800 орчим үүлдрийн 400 сая нохой байна. Эм нохойг жингэр, үр төлийг гөлөг гэнэ. Нохой бол хүний гэршүүлсэн хамгийн анхны гэрийн тэжээвэр амьтдын нэг гэж үздэг.

Нохой нь сурах чадвар өндөртэй, тоглох дуртай, сайхан зан авираараа алдартай. Төрөл бүрийн зориулалтаар тусгай үүлдрийн нохойг үржүүлсэн: ан агнуур хийх, харуул, тээвэрт хөлөглөх, мал малуулах зэрэг, түүнчлэн гоёл чимэглэлийн үүлдэр (жишээлбэл, lapdog, puodle) байдаг.

Нохойг олон мянган жилийн туршид янз бүрийн зан байдал, мэдрэхүйн чадвар, бие махбодийн шинж чанараараа сонгон үржүүлж ирсэн. Нохойн үүлдэр нь хэлбэр, хэмжээ, өнгөөрөө маш олон янз байдаг. Тэд ан агнах, маллах, ачаа татах, хамгаалах, цагдаа, цэрэгт туслах, нөхөрлөх, эмчлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах зэрэг олон үүрэг гүйцэтгэдэг. Мянган жилийн туршид ноход хүний зан төлөвт онцгой дасан зохицож, хүн-нохойн холбоо байнга судлах сэдэв байсаар ирсэн.

Dogs banner.png

Нохойн харилцаа гэдэг нь нохой бусад нохойтой хоорондоо мэдээлэл дамжуулах, хүнээс ирсэн мессежийг ойлгох аргууд юм. Нохойн харилцааны зан үйлд нүд, нүүрний хувирал, дуу хоолой, биеийн байрлал (бие, мөчний хөдөлгөөнийг оруулаад), амтлах үнэрлэх (үнэр, феромон, амт) зэрэг орно. Хүмүүс нохойтой дуу хоолой, гар дохио, биеийн байрлал зэргийг ашиглан харилцдаг.

Анатоми[засварлах | edit source]

Indian spitz.jpg

Нохой нь үүлдэр угсаанаас хамааран биеийн хэмжээ янз бүр байна. Хамгийн жижиг нохой (йоркшир терьер) нь мөрний өндөр 6.3см, биеийн урт 9.5см, жин нь 113гр байсан бол хамгийн том нь (англи мастиф) 155.6кг жинтэй, хоншоороос сүүл хүртэлх урт нь 250см байжээ. Хамгийн өндөр нохойн (дог) мөрний өндөр 106.7см гэж бүртгэгдээд байна. Нохой нь бусад махан идэшт, хөхтөн амьтдын адилаар хүчирхэг булчин, урт нарийн хөл, давхиж харайх, хол газар туулахад тэсвэртэй зохицсон зүрх судасны систем, биеийн бүтэцтэй байдаг.


Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Нохой – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Викизүйлд Нохой-тай холбоотой мэдээлэл байна.