Jump to content

Булчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тулгуур булчингуудын бүтэц

Булчин (латин. musculus ) гэдэг нь хүн буюу амьтны биеийн булчингийн эсүүдээс бүрдсэн зөөлөн эд юм. Булчингийн эсүүд харилцан үйлчилж агшилт суналтын эх үүсвэр болдог уургийн эдийг агуулах бөгөөд ингэснээрээ урт болон хэлбэр дүрсээ өөрчилж чаддаг. Булчин нь хүч үйлдвэрлэж, хөдөлгөөний эх үүсвэр болгох үүрэгтэй.

Булчингийн эсүүд нь сэрэмтгий эсийн нэг бөгөөд сэрэх, сэрлийг дамжуулах, агших шинж чанартай. Булчингийн эдийг бичил бүтцээр нь араг ясны хөндлөн судалт (skeletal muscle), зүрхний булчин (cardiac muscle), гөлгөр булчин (smooth muscle) гэж ангилдаг.

Булчингийн эдийн төрлүүд

[засварлах | кодоор засварлах]

Хүний биеийн булчин биеийн гол тэнхлэгийн хоёр талаар тэгш хэмтэй байрлах 400 гаруй булчингаас бүтнэ. Булчин нь хүний биеийн жингийн 20-30%-ийг эзэлдэг. Булчингийн эс нь агших чанартай байдгаараа бусад сэрэмтгий эсээс ялгарна. Хөндлөн судалт булчингууд нь араг ясанд бэхлэгддэг булчингууд байх ба бие махбодыг орон зайд шилжүүлэх, тодорхой хэсгийг харьцангуйгаар шилжүүлэх, тулгуур, дулаан, бодисын солилцооны үүрэг гүйцэтгэнэ. Булчингийн агшилтын үндсэн нэгж нь миофибрилл юм. Нэг булчингийн эсэд 1000 орчим миофибрилл байна. Нэг миофибрилл нь 2500 ширхэг протофибриллээс тогтоно, нэг протофибрилл нь өргөн, нарийн филаментуудаас тогтох ба тэдгээрт актин, миозин, тропонин, тропомиозин гэсэн агшилтын уургуудыг агуулж байдаг. Эдгээр уургууд бие биеийнхээ хоорондуур гулсан орох замаар булчин агшдаг. Булчин нь үр хөврөлийн 4 дэх долоо хоногоос чихний 3, дагзны 3-5, хүзүүний 8, сээрний 12, бүсэлхийний 5, ууцны 5, сүүлний 4-5 гэсэн нийт 40 гаруй хос үежсэн хэсэг болж ялгардаг.

Хэмжээ хэлбэрээр нь

[засварлах | кодоор засварлах]

Булчинг урт, богино, өргөн, трапец, ромбо хэлбэрт гэж ангилж болох ба хоёр толгойт, гурван толгойт, дөрвөн толгойт булчин гэж нэрлэх тал ч бий. Урт ба болон толгойт булчинууд нь дээд, доод мөчинд байхад богино булчин ихэвчлэн биеийн гүн, өргөн булчин нуруу, цээж хэвлийн хананд байрлана.

Булчинг ширхгийх нь чиглэлээр

[засварлах | кодоор засварлах]
  • шулуун
  • хөндлөн
  • ташуу
  • дээд
  • доод
  • гадна
  • өнгөц
  • гүн гэж ангилна.

==== Үйл ажиллагаагаар

  • нугалагч
  • тэнийлгэгч
  • дотогш
  • буулгагч
  • хунич
  • тэлэгч булчин гэж хуваана.

Араг ясны булчингийн үүрэг

[засварлах | кодоор засварлах]
  • Биеийн байрлалыг барьж байдаг
  • Орон зайд биеийг шилжүүлнэ
  • Биеийн хэсгүүдийг хөдөлгөнө
  • Дулаан үүсгэж, биеийн дулаан зохицуулахад оролцоно.

Булчинд цусны судас, мэдрэлийн судал салбарлан тарж, булчингийн ширхэгт очиж төгсдөг. Булчин гадна талаараа холбогч эдэн бүрхүүлтэй бөгөөд хоёр үзүүр нь шөрмөсөөр ясанд бэхлэгдэнэ.

Булчингийн үндсэн бүлгүүд, үйл ажиллагаа. Хүний араг ясанд 600 орчим булчин бэхлэгдсэн байдаг.

Хөндлөн судалт булчин

[засварлах | кодоор засварлах]

Хүн хөндлөн судалт булчингийн агшилтын дүнд орон зайд хөдөлгөөн хийх, биеийнхээ байрлалыг хадгалах аливаа хөдөлгөөнийг ухамсартайгаар (спортын, хөдөлмөрийн гэх мэт) хийх чадвартай байдаг.

Их биеийн буюу хөндлөн судалт булчинд- биеийн гадар хэл, төвөнх, зүрх хамаарагдана. Хөндлөн судалт булчин гөлгөр булчинаас нилээд ялгаатай. Тухайлбар: хөндлөн судалт булчингийн агшилт нь маш түргэн агших зуур явагддагаас гадна агшилт нь тогтмол бус хугацааны дараагаар явагдана. Хөндлөн судалт булчинд эцэж цуцахдаа амархан үр хөврөлийн завсарын хальснаас бий болно. Хөндлөн судалт .булчингийн ширхэгийн дотор нүүрс ус, өөхний төрлийн бодис зэрэг энергийн нөөцийн зэрэгцээгээр өвөрмөц уураг агуулагдана.

Хоол боловсруулах замын эрхтнүүд, умай, судасны хана зэрэгт гөлгөр булчингийн эсүүд зэрэг багтана. Гөлгөр булчин нь уян харимхай шинжтэй, удаан хугацаагаар тонусаа барих чадвартай, вегетатив мэдрэлээр зохицуулагддаг, автомат шинжтэй, сэрэл хурдан дамждаг, удаан ядардаг онцлог шинжтэй. Гөлгөр булчингийн эс нь ээрүүл хэлбэртэй, цитоплазмдаа нэг бөөмтэй, агшилтын уургуудыг агуулсан байна. Гөлгөр судалт булчингийн хөндлөн судалт булчингаас ялгагдах онцлог нь вегетатив мэдрэлээр мэдрэлжүүлэгдэж байдагт оршино.

Иймээс гөлгөр булчингийн агшилт нь оюун санаанд захирагдахгүй, автомат шинжтэй. Гөлгөр булчингийн эсийн агшилт хөндлөн судалт булчингийнхаас удаан байдаг. Үүний үр дүнд гөлгөр булчингийн эсийн агшилтанд маш бага энерги зарцуулагдаж, булчин удаан хугацаанд ядрахгүйгээр агшиж, дасан зохицдог.

Зүрх үндсэн 3 н хэлбэрийн булчингаас тогтоно:

  • тосгуурын
  • ховдлын
  • сэрэлд орох чадвартай өвөрмөц булчингийн ширхэг.

Булчин агшилтын хэлбэрүүд:

  1. Изометр агшилт –булчингийн урт өөрчлөгдөж, хүчдэл нь нэмэгдэх
  2. Изотонус агшилт –булчингийн урт өөрчлөгдөж, тонус нь өөрчлөгдөхгүй
  3. Тетанус агшилт – жигдхэмнэл бүхий цуваа цочролын хариуд булчин тасралтгүй үргэлжлэн хүчтэй агших
  4. Булчингийн тонустагшилт – булчингийн хүчдэл нь аажмаар ихсэх журмаар агшихыг хэлнэ.

Булчингийн ажил, хүч, ядралтын тухай:

Булчингийн ажил гэдэг нь дунд зэргийн ачааг дунд зэргийн өндөрт гаргахад хийгдэх ажлын хэмжээ юм. Хамгийн хүнд ачааг өргөх чадварыг булчингийн хүч гэнэ. Булчин нь амралтгүйгээр үргэлж ажиллаж чадахгүй. Булчингийн ажиллагаа явцын туршид аажмаар сулардаг. Булчингийн ажиллах чадварын түр зуурын бууралтыг булчингийн ядралт гэнэ. Ядралт үүсэх 3 онол байдаг. Үүнд:

  1. Хордох онол
  2. Цуцах онол
  3. Мэдээлэл дамжихаа болих

Хүзүүний булчин:

Уг булчин дал эгэмийг тогтоон барьж байдаг ба хүнд зүйлийг гартаа барьж, мөрөө өргөхөд тод харагддаг. Хүзүүний /баруун,зүүн/ хоёр хажуугийн өвчүү-эгэм-хөхөн-гарын булчингууд толгойг эргүүлэхэд тод харагддаг. Толгойг урагш тонгойлгоход уг хоёр булчин хоёулаа ажиллаж байдаг. Аль нэг хажууруу тонгойлгоход тэр талын булчин ажиллаж байдаг байна. Хүзүүний ард байрласан булчин толгойг арагш нь гэдийлгэдэг байна. Эдгээр булчингууд үндсэндээ гавлын суурь ясанд бэхлэгдсэн байдаг.

Мөрний бүслүүрийн булчин:

Мөрний булчингууд их биеийн дээд хэсэг, гараар хийх тун нарийн, янз бүрийн хөдөлгөөнийг хангах үүрэгтэй байдаг. Эдгээр булчингийн ажиллагаа нь гар, цээж, нурууны булчингийн үйл ажиллагаатай нягт холбоотой учраас үйл ажиллагааг нь эдгээр булчингаас салгах нь хэцүү. Мөрний булчин нь грекийн дельта үсэгтэй гадаад хэлбэрээрээ төсөөтэй учраас дельта булчин буюу мөрний гурвалжин булчин гэж нэрлэсэн. Гараа чөлөөтэй сул унжуулсан үед мөрний гурвалжин булчин нь тал бөмбөлөг мэт харагддаг, ингэснээрээ мөрний галбир төрхийг тодорхойлж байдаг. Мөрний гурвалжин булчин нь мөрний ясны дээд хэсэгт бэхлэгдсэн, ил байрлалтай богино булчин ба үндсэндээ гурван хэсгээс тогтдог, эдгээр нь өөр өөрийн онцлог үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Үүнд:

  1. Гурвалжин булчингийн урд хэсэг буюу эгэмийн хэсгийн гурвалжин булчин ойролцоогоор мөрний гурвалжин булчингийн нийт жингийн 29%-ийг эзэлдэг.
  2. Дунд хэсгийн буюу мөрний булчин бүх булчингийн эдийн 49%-ийг эзэлдэг.
  3. Далны буюу хойд хэсгийн булчин ойролцоогоор 22%-ийг эзэлдэг.

Булчингийн энэ гурван хэсэг нь бие биеэсээ үл хамааран агшдаг. Мөрний гурвалжин булчин сайтар хөгжиж жин нь ихэссэн, булчингийн нарийн судлууд тод гарсан үед энэ гурван хэсгийн зааг ялгаа сайтар ажиглагддаг. Гараа /хоёр тийш нь/ алдлах, дээш өргөх, урагш сунгахад булчингийн дунд буюу мөрний хэсэгт гол үүрэгтэй.

Гарын булчин:

Гарын булчингууд нь мөрнөөс үргэлжлэх гарын ясны дээд хэсгийн 2 талаар байрласан байдаг. Урд хэсэгт нь гарын хоёр толгойт хойд хэсэгт нь гурван толгойт булчингууд тус тус байрладаг. Урд хэсэгт нь гарын шууг нугалагч гарын хүчирхэг булчин бий. Хоёр толгойт булчинг агшаах үед уг булчин тал бөмбөлөг хэлбэртэй болж сайтар ажиглагддаг.. Хоёр толгойт булчин нь мөр тохойны үений аль алинд нь бэхлэгддэг онцлогтой. Хоёр толгойт булчин гарыг тохойгоор нугалах үүрэгтэй.

Мөн шууг тохойгоор эргүүлэхэд оролцдог. Энэ байдлаар шууг тохойгоор гадагш эргүүлэхийг супинац гэдэг. Гарын хоёр толгойт булчинд бугалгын булчин халхлагдан оршдог боловч уг булчингийн хөгжилт гарын хоёр толгойт булчингийн хэлбэр галбирт ихээхэн үүрэгтэй байдаг. Бугалгын булчин шууг тохойгоор нугалахад оролцдог. Хоёр толгойт булчинг бицепс гэж нэрлэдэг. Бугалганы хойт хэсэгт морины тахны хэлбэртэй том булчин байдгийг гарны гурван толгойт булчин буюу трицепс гэнэ. Урт толгойт хэсэг нь далнаас мөн доод буюу гадаад хэсэг гэж нэрлэгддэг хэсэг нь мөрний яснаас эхлээд бүгд нэгэн шөрмөсөөр тохойн ясны шонтгорт бэхлэгдсэн байдаг. Энэ булчингийн үүрэг нь гарыг тохойгоор /гурван толгойт булчинд халхлагдан байрласан тохойн булчингийн хамт/ тэнийлгэхэд оршино. Гарыг тохойгоор тэнийлгэхдээ хүндрүүлэгч ашиглавал гурван тохойт булчин сайтар ажиглагддаг. Гарын шуу нь хойд хэсэгтээ бага зэрэг товойсон булчинтай дээд хэсэг нь булчинлаг үзүүрт нь гарын сарвууны шөрмөсүүд салбарласан байдаг. Шууны булчинг 3 бүлэгт хуваана. Үүнд :

  1. Урд хэсэг буюу гарын алганы дагуух нугалагч булчингууд
  2. Эсрэг талд нь орших тэнийлгэгч булчингууд буюу гарын сарвууны хөдөлгөөнийг хангагч булчингууд
  3. Мөн сарвуу алганы үеэр хөдөлгөхөд оролцдог булчингууд.

Цээжний булчин:

Биеийн урд хэсгийн буюу цээжний том булчин нь хүчтэй булчинд хамрагддаг. Эдгээр булчин барилдах, юм цохих, хүндийг өргөх зэрэг олон хөдөлгөөнд оролцдог. Цээжний булчингийн эдүүдийн 83-84% их, 16-17% нь бага хэсгүүдэд оногддог. Цээжний том булчин өвчүүг мөртэй холбодог, дэвүүр хэлбэртэй байдаг учраас янз бүрийн чиглэлд олон давтамжаар мөрний хэсгийн хөдөлгөөнд дэм болон оролцдог. Цээжний булчинг гурван хэсэгт хуваан авч үздэг

  • Дээд судал /эгэмний/
  • Дунд судал /хавирганы/
  • Доод судал /хэвлийн/

Цээжний бага булчин мөн дэвүүр хэлбэртэй боловч том булчинд халхлагдан цаана нь байдаг. Урд талын шүдлэг булчингууд нь 3-4 булчингийн судлын нэгдэл мэт харагддаг. Бусад хэсэг нь цээжний том булчингийн хэсэгт халхлагдан оршдог. Эдгээр булчингууд гарыг дээш өргөхөд сайн харагддаг. Шүдлэг булчин гарын бүслүүр хавиргыг бэхлэхэд оролцдог. Цээжний булчин ачааллыг хурдан мэдэрч түргэн хөгжиж хүчтэй болдог.