Карл Линней

Карл Линней (шве. Carl Linnaeus, Carl von Linné , Латин: Carolus Linnaeus, 1707 оны 5 сарын 23 - 1778 оны 1 сарын 10-нд Уппсала хотод нас барсан) нь Шведийн ургамал зүйч, амьтан судлаач, эмч бөгөөд "Амьтан ургамлын төрөл зүйлийн нэршил"-г зохиосон хүн юм. Энэ систем нь бүх төрлийн амьтан, ургамал тус бүрт 2 латин үгээс бүрдсэн нэр өгсөн байх ба өдгөө дэлхийн бүх улс оронд хэрэглэгдэж байна. Тэрээр "Орчин үеийн системчлэлийн эцэг" хэмээн нэрлэгддэг ба "Орчин үеийн экологи судлалын үндэслэгчдийн" нэгд тооцогддог билээ. Линней тухайн үедээ ч их нэр алдартай байсан ба гарамгай хэл шинжлэлч байв.
Өсвөр үе
[засварлах | кодоор засварлах]Карл Линней нь Шведэд төржээ. Бага залуу үедээ эцэг болон өвөөгийн адил лам хувраг болох байсан ч хичээлдээ тийм ч дуртай байсангүй. Оронд нь хотын эмчээр заалгасан ургамал судлалыг ихэд сонирхон Лунд хот руу явж Лунд Их Сургуульд элсэн орж, жилийн дараа Uppsal-н Их Сургууль уруу шилжив. Голландад докторын диссертац хамгаалж ургамал зүйн болон ерөнхий биологийн ажлууд хэвлүүлж дэлхийн алдартай болсон байна. Тэрээр ихэд ихэмсэг нэгэн байсан бөгөөд өөрийгөө ургамал судлалын хаан гэж үздэг байв.
Үйл хэрэг
[засварлах | кодоор засварлах]Тэрээр хос нэршлийн системийг зохиосноос гадна "Ургамлын зүйлүүд" (Species Plantarum, 1753) ба "Байгалийн систем" (10th edition of Systema Naturae, 1758) номуудыг хэвлүүлсэн бөгөөд эдгээр номнуудад тухайн үед мэдэгдээд байсан арван мянга орчим зүйлийн (амьтан~4000, ургамал~6000) амьтан, ургамаллыг ангилж, нэрлэсэн байна. Эдгээр номнуудыг өнөөгийн амьтан, ургамлын нэршлийн суурь болсон гэж үздэг.
- Шведүүд
- Физикч
- 1707 онд төрсөн
- 1778 онд өнгөрсөн
- Толь зүйч
- Шведийн зохиолч
- Ургамал зүйч
- Шведийн язгууртан
- Шведийн эмч
- Амьтан судлаач
- Өпсала Их Сургуулийн багш
- Ханы Нийгэмлэгийн гишүүн
- АНУ-ын Гүн Ухааны Нийгэмлэгийн гишүүн
- Францын Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Пруссийн Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Шведийн Ханы Шинжлэх Ухааны Академийн гишүүн
- Арахнологич
- Шведийн биологич
- Энтомологич