Үхэр зараа

Үхэр зараа
Хойд Америкийн үхэр зараа
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мэрэгч
Дэд баг: Hystricomorpha
General

Овог Erethizontidae

Coendou
Sphiggurus
Erethizon
Echinoprocta
Chaetomys

Овог Hystricidae

Atherurus
Hystrix
Thecurus
Trichys

Үхэр зараа нь махчин амьтдаас биеэ хамгаалах хурц, урт өргөсөөр бүрхэгдсэн арьстай мэрэгч амьтан юм. Тэд капибара, минжний дараа 3-т орох томхон мэрэгч болно. Нийт 27 зүйл бий.

Үхэр зараа 63-91 см урт, 20-25 см сүүлтэй, 5.4-16 кг жинтэй бөөрөнхийдүү том бие, удаан хөдөлгөөнтэй. Бор, саарал, харавтар, цагаан гэх мэт олон янзын зүстэй байна.

Тэд Ази, Африк, Хойд Америк, Өмнөд Америкийн дулаан ба сэрүүн бүсийн нутгаар амьдарна. Үхэр зараа нь ой мод, цөл, өвст тал, хадтай уулын бэл газраар амьдрах ба шөнийн амьдралтай. Заримдаа 3700 м өндөрлөг уул нуруунд таарна.

Ангилал[засварлах | кодоор засварлах]

Хойд Америкийн үхэр зараа.
Үхэр зарааны өргөс.

Баг Мэрэгч

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Үхэр зараа – Викимедиа зураг, бичлэг, дууны сан