Jump to content

Америк дорго

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Америк дорго

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (IUCN3.1)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Суусрынхан
Төрөл: Taxidea
Waterhouse, 1839
Зүйл: T. taxus
Латин нэр
Taxidea taxus
(Schreber, 1778)

Америк дорго, Taxidea taxus, нь Хойд Америкийн нэг зүйл дорго бөгөөд Европ дорготой төстэй ч биеэр жижиг юм.

Энэхүү дорго АНУ-н баруун ба төв хэсэг, Мексикийн хойд хэсэг болон төв Канадад таарна.


Нохой зээх, үен зэрэг бусад мах идэшт гишүүдийн хамт Суусрынхан овогт багтана. Америк дорго нь Евразийн дорго, Балны дорготой хамт доргоны 3 дэд овгийн нэг юм.

Тэд богино, хүчирхэг хөлтэй, 60-75 см урт, 7-9 кг жинтэй байна. Эрэгчин нь эмэгчинээс биеэр том ба намар тарга сайтай үедээ 11.5 кг хүрдэг. Америк дорго гурвалжиндуу нүүртэй ба хар цагаан судалтай.

Идэш тэжээл ба зан авир

[засварлах | кодоор засварлах]
Америк дорго

Тэд зурам, сохор номин, тарвага, нугын нохой, оготно зэргээр хооллодог. Мөн газар үүрлэн амьдардаг шувууд, гүрвэл, хоёр нутагтан, загас, өмхий хүрэн, шавьж, наран цэцгийн үр, эрдэнэшиш, мөөг зэрэг иднэ. Америк дорго голдуу шөнөөр идэвхтэй ч өдрийн цагаар мөн хоол тэжээл хайн явдаг. Өвөл ичдэггүй боловч үйл хөдлөл нь суларна. Тэд заримдаа үнэг гэх мэт амьтны орхисон үүр нүхэнд амьдардаг. Ганцаар амьдралтай ба зуны улиралд үржилд ордог.