Өмхий хүрэн
Өмхий хүрэн | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Genera | ||||||||||||||
Өмхий хүрэн нь хүчтэй өмхий үнэртэй шингэн ялгаруулдаг Mephitidae овгийн хөхтөн амьтан юм. Нийт 4 төрөл 10 зүйл бий.
Биеийн бүтэц
[засварлах | кодоор засварлах]Зүйлээс шалтгаалан хэмжээ нь өөр байх ба 40-94 см урт, 0.5-8.2 кг жинтэй байна. Урт бие, өтгөн саглагар сүүл, булчинлаг богино хөлтэй, урд савар нь газар малтахад зохицсон уртдуу байдаг. Хамгийн түгээмэл зүс нь хар цагаан алаг бөгөөд зарим нь бор, саарал, мөн цайвар шардуу өнгөтэй байна. Бүх өмхий хүрэн төрөх үеэсээ нуруу болон сүүлэндээ судалтай. Тэд нэг бол бүдүүн цагаан судал, эсвэл нарийвтар 2 судалтай, зарим нь цагаан толбо, тасархай судлуудтай байна.
Идэш тэжээл
[засварлах | кодоор засварлах]Өмхий хүрэн нь холимог тэжээлтэн юм. Амьтан, ургамал алинаар ч хооллох ба улирлаас шалтгаалан өөрчлөгддөг. Тэд шавьж хорхой, өт, авгалдай, жижиг мэрэгчид, гүрвэл, мэлхий, могой, шувуу, сохор номин, өндөг гэх мэт иднэ. Мөн жимс жимсгэнэ, үндэс, навч, өвс, мөөг, самраар хооллодог. Бас өмхий хүрэн нь зөгийн гол дайсан бөгөөд тэдний үүрийг ухаж сэндийчэн хамгаалахаар гарч ирэх ажилчин зөгийг барьж иднэ. Зузаан арьс нь хатгуулсан ч нэвтэрдэггүй байна. Эх өмхий хүрэн үүнээ зулзагандаа заадаг аж.
Зан авир
[засварлах | кодоор засварлах]Өмхий хүрэн ганцаар амьдрах ба харуй бүрийд идэвхтэй, өдрийн цагийг ихэвчлэн үүр нүхэндээ өнгөрөөнө. Өвлийн цагт бүрэн ичихгүй ч, цөөн хооллон, үйл хөдөлгөөн нь идэвхгүй сулардаг.
Тэд харуй бүрийн амьдралын хэв маягтай, өндөр хөгжсөн үнэрлэх, сонсох чадвартай ч, хараа муутай ажээ. 3 метрээс хол зайдах зүйлийг хардаггүй ба үүнээсээ болж машинд дайруулах нь их юм. Бүх үхэж буй өмхий хүрэний тал хувь нь замын хөдөлгөөн, буудан хороох болон хордуулах зэрэг хүний үйл ажиллагаанаас шалтгаалж байна. Өмхий хүрэн нь богино настай амьтан ба 10 хувь нь л 3-с дээш насалдаг аж.
Үржил
[засварлах | кодоор засварлах]Тэд зун эрт үржилд орох ба нэг эрэгчин хэд хэдэн эмтэй нийлнэ. Голдуу 5 сард төрөх ба эм нь үүр нүхээ ухаж бэлдэн, 4-7 зулзага гаргадаг. Дөнгөж төрсөн зулзага нь дүлий, нүд нь аниатай ба зөөлөн үстэй байна. 3 долоо хоноод нүдээ нээнэ. Эх нь 2 сар хөхүүлэх ба 1 нас хүрж нас бие гүйцтэл нь хамт амьдардаг. Эр өмхий хүрэн зулзагаа өсгөж бойжуулахад оролцохгүйгээр үл барам алах тохиолдол бий. Эх нь зулзагаа сайтар хамгаалан өсгөх ба аюулын дохио авмагц үнэрт булчирхайгаас тусгай өмхий үнэртэй шингэн ялгаруулан цацдаг.
Үнэрт булчирхайн өмхий шингэн
[засварлах | кодоор засварлах]Биеэ хамгаалах гол зэвсэг болсон энэхүү шингэнээ 2-5 м хүртэл хол цацах бөгөөд баавгай хүртэл зугтдаг байна. Энэ шингэн нь нүдэнд орвол нэг хэсэгтээ юм харж чадахгүй. Үнэр нь ялзарсан өндөг, шатсан хаймар, сармисны холилдсон мэт бөгөөд салхигүй үед 1 км орчим эргэн тойронд тархан, салхитай үед 2 км хол зайд үнэртэнэ. Арьсанд хүрсэн тохиолдолд үнэр нь салдаггүй ба тусгай шингэнээр арчсан ч үр дүн муутай аж. Хувцас зэрэг бол хаяхаас өөр аргагүй болдог аж.
Өмхий хүрэн нь энэхүү хүчтэй зэвсгийн ачаар баргийн махчин амьтдаас зайлж дөнгөх ч, дээрээс дайрдаг, мөн үнэрлэх чадваргүй эвэрт шар шувуу, бүргэд зэргийн идэш болдог байна.
Ангилал
[засварлах | кодоор засварлах]- Мах идэштэн баг
- Овог Чонынхон: нохой, үнэг гэх мэт 42 зүйл
- Овог Баавгайнхан: баавгай, 8 зүйл
- Овог Procyonidae: raccoons, 15 species
- Овог Ailuridae: улаан хулсны баавгай, 1 зүйл
- Овог Суусрынхан: үен, суусар зэрэг 55 зүйл
- Family Mephitidae
- Судалт өмхий хүрэн, Mephitis mephitis
- Hooded Skunk, Mephitis macroura
- Southern Spotted Skunk, Spilogale angustifrons
- Өрнийн толбот өмхий хүрэн, Spilogale gracilis
- Channel Islands Spotted Skunk, Spilogale gracilis amphiala
- Дорнын толбот өмхий хүрэн, Spilogale putorius
- Pygmy Spotted Skunk, Spilogale pygmaea
- Western Hog-nosed Skunk, Conepatus mesoleucus
- Eastern Hog-nosed Skunk, Conepatus leuconotus
- Striped Hog-nosed Skunk, Conepatus semistriatus
- Andes skunk, Conepatus chinga
- Patagonian Skunk, Conepatus humboldtii
- Indonesian or Javan Stink Badger (Teledu), Mydaus javanensis (sometimes included in Mustelidae)
- Palawan Stink Badger, Mydaus marchei (sometimes included in Mustelidae)
- Family Мийнхэн: муур зэрэг, 37 зүйл
- Family Viverridae: civets and genets, 35 species
- Family Herpestidae: Mongooses, 35 species
- Family Hyaenidae: цөөвөр чоно, 4 зүйл
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах] Викизүйлд Mephitidae-тай холбоотой мэдээлэл байна. |