Өндөг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг тахианы өндөг
Хадмал
Монгол үсгээр Oenduge.PNG
буриад кирилл. үндэгэн
монгол кирилл. өндөг
халимаг кирилл. өндгн

Өндөгний хэрэглээ Эрт цагаас өндөг нь шим тэжээлийн эх булаг, амьдралыг vvсгэгч гэж тооцогдож иржээ. Ардын эмнэлэгт өндөгний уурийг голлон эмчилгээнд хэрэглэж ирсэн учир нь уураг тамирдсан бие махбодыг хамгийн тvргэн сэргээж чаддагт л оршдог. Гэтэл уураг нь хvний бие махбодод нөөцлөгдөн хуримтлагддаггvй учраас дутагдсаныг нь өөр хvнсний зvйлээр орлуулах, нөхөх боломжгvй. иймийн тул уургаар бага хvнс хэрэглэснээр уургийн дутмагшилд орж vлэмж тамирдах, хvндээр өвчлөх, тэр ч байтугай vхэж болзошгvй байдаг. Нас бие гvйцсэн хvн элдэв гаж өөрчлөлтөнд орохгvйн тулд хоногт 90-100 грамм, хvнд хvчир ажил хийж буй бол 150 грамм уураг хэрэглэх учиртай. Тэгэхлээр өндөг гэж чухам ямархан ашигтай, тустай зvйл болохыг ойлгосон бол одоо тахианы өндөгний тухай арай нарийвчлан тодорхой өгvvлье.

Өндөгний vр шимийн тухай

Нэг өндөг нь нэг унци өөхгvй хар мах болон загас, тахиа, шувууны махтай тэнцдэг. Иймд өндөг нь махыг орлох, хоол хvнсэн дэх уургийн чухал эх vvсвэр болсон vр шимтэй хvнс юм. Өндөгөнд А, В, В12, D, E гэх мэт 13 төрлийн витаминууд, юугаар ч орлуулшгvй амин хvчлvvд мөн хvний биед зайлшгvй хэрэгтэй байдаг эрдэс бодисууд болох фосфор, төмөр, кальци, кали, селен, иод, медь, кобальт зэрэг микроэлементvvд агуулагддаг. Өндөгний уураг / протеин/ нь чанарын хувьд эхийн сvvний дараа ордог.

Зарим бvтээгдэхvvний уургийн чанарын vзvvлэлттэй харьцуулвал:

Бvтэн өндөг – 93.7 Сvv – 84.5 Загас – 76.0 Vхрийн мах – 74.3 Шар буурцаг -72.8 Цайруулсан будаа -64.0 Арвай – 64.0 Эрдэнэ шиш – 60 Хуурай вандуй -58.0 хувьтай байдаг. /АНУ-ын Хvнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага. Хоол, Хvнс болон шувууны гаралтай бvтээгдэхvvн дахь уургийн агууламж. Илчлэгийн судалгаа # 24. Ром. UNIPUB, inc., 4611-F, assembly Drive, Lanham, MD, 207066/

Өндөгөнд агуулагдах тэжээлийн бодисууд нь зvрх судасны өвчнөөр өвчлөх магадлалыг багасгаж, бие организмын дархлааны системыг сайжруулах, бамбай булчирхай, дахин боловсруулах эрхтэнvvдэд эерэгээр нөлөөлж, хvнийг vргэлж залуу, эрvvл байлгах нэг чухал эх vvсвэр болж байдаг. Нэг өндөгөнд агуулагдах холестерин /өөх тос/ нь хvний биед ямар нэг хор нөлөөгvй нь батлагдсан. Учир нь өндөгний шаранд агуулагддаг, ходоодны ханад хуримтлагдах өөх тосыг vгvй хийдэг лицитен нь тэнцвэрийг хадгалагч болдог. Чанарын шаардлагыг бvрэн хангасан нэг өндөгөнд агуулагдах илчлэгийн хэмжээ 100 ккалори бөгөөд тэжээллэг чанараараа 40 грамм vхрийн мах, 200 грамм сvvтэй тэнцэж, насанд хvрсэн хvний нэг өдрийн уураг эрдэс бодисын хэмжээний 4-5%, витамины хэрэгцээний 10-30%-ийг хангадаг төгс чанартай бvтээгдэхvvн юм. Иймээс өндөг нь сувиллын чанартай бvтээгдэхvvнд тооцогддог.

Тахианы өндөг юунаас бvтдэг вэ?

Өндөгний химийн найрлага хальсыг эс тооцон дунджаар vзvvлбэл: 13% нь уураг, 73.6% нь ус, 12% нь тос, 0.60% нь нvvрс ус, 1% нь кальци, фосфор зэрэг эрдэс бодисоор тогтдог ажээ. Өндөгний хамгийн vнэт хэсэг нь шар уураг бөгөөд уураг, өөх тос, эрдэс бодисуудаас гадна А, С, D, E зэрэг хvний бие махбодид зайлшгvй шаардлагатай олон төрлийн витаминуудыг агуулсан байдаг. Харин цагаан уураг нь нөхөн төлжvvлж, биеийн эсэргvvцлийг сайжруулна. Өндөгнөөс ангаахай гараад 5 хоног юу ч идэлгvй амьдарч чаддаг гэдгээс vзэхэд өндгөнд амьдралын хэрэгцээт бvх юм байж байдаг гэсэн vг юм.

Хадгалах хугацаа

Чанар стандартын шаардлагын бvрэн хангасан өндгийг тусгай зориулалтын агуулахад 0 ч -2 С-т 120 хvртэл хоног хадгалж болдог. / Жишээ нь АНУ-д холбогдох газраас зөвшөөрөл авсны дагуу зуны борлуулалт тааруу vед хадгалсан өндгийг намар, өвөл нь гаргаж зардаг/

Гэрийн нөхцөлд хальстай бvтэн өндөгийг хөргөгчинд 20 хоног хvртэл хадгалж хэрэглэж болно. Харин хальсалсан буюу хальснаас нь салгасан өндөгний цагаан уургийг хөргөгчинд 4 өдөр хvртэл, шар уургийг 2 өдөр хvртэл хадгалж хvнсэндээ хэрэглэж болно. Гэхдээ аль болохоор шинэ өндөг хэрэглэж байвал тэжээллэг болон уурагт чанар нь ахиу байдаг. Мөн хальстай өндгийг чанах, хагалж шарахаасаа өмнө угааж хэрэглэж сурах хэрэгтэй. Учир биднийг айлгаад буй шувууны ханиадны вирус, элдэв нян бактери өндөгөн доторх зvйлээр биш хальсны гадаргуугаар дамждагийг санах.

Монголчууд яагаад өндөгөөс болгоомжилдог вэ?

Манайхаас өөр ямарч оронд өндөгнөөс ингэж их болгоомжлох явдал байдаггvй. Учир нь бидний ихэнх нь өндөгийг өргөн хэрэглэж заншаагvй, мөн монголчуудын уламжлалт хvнс биш тул өндөгний тухай мэдлэг, мэдээлэл хомс учраас амархан мууддаг, хордлого өгдөг гэсэн болгоомжлол их. Тэгээд ч санаа дагаад тэр юм уу гэдэс өвдөх, гvйлгэх асуудал гарахад хэрэв өдөр нь өндөгтэй хоол идсэн бол шууд өндөгнөөс хордолго авлаа ч гэх юм уу хардлага төрдөг. Үнэн хэрэгтээ хоолны хордолго vvсгэдэг хамгийн тvгээмэл бактери болох салмонелли нь бvх төрлийн хvнсний бvтээгдэхvvнд vvсч болох агаад ийм хvнс хэрэглэсэн хvн хоолны хордолго тусдаг.Хоолны хордолгын vед хvн 72 цагийн дотор шингэнээ алдах, амь насанд ч аюултай тохиолдол гарна.

Тиймээс та бидний хэрэглэж буй хvнсний ямарч бvтээгдэхvvнийг хэрэв та эрvvл ахуйн шаардлага хангаагvй газраас худалдан авах, чанарын баталгаагvй, гарал vvсэл нь тодорхой биш бvтээгдэхvvн хэрэглэсэн тохиолдолд өвчлөх магадлалтай. Өндөг бол хадгалах хугацаа, чанарын баталгааны хувьд махан бvтээгдэхvvн, жимс, хvнсний ногооны л нэгэн адил хvнсний бvтээгдэхvvн. Бид махыг хэрхэн хэрэглэх, яаж хадгалахыг бvгд сайн мэддэг шигээ өндгийг мэдэх хэрэгтэй юм даа. Тиймээс юуны тvрvvнд өндөгөнд бурууг бvv тохож байхыг танаас хvсье. Харин ч зөв хэрэглэж сурснаар, мах махан бvтээгдэхvvнийг гайхалтай орлогч энэ vржил шимт, уургын өндөр агууламжтай бvтээгдэхvvнийг хvнсэндээ тvлхvv хэрэглэцгээе.

Өндөгний шинэ эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Саванд өндөг далд орохоор крантны хvйтэн ус хийгээд өндөгөө хийнэ. Хэрэв өндөг ёроол руу живж , дээш гарах усны бөмбөлөг жижиг байх тусам өндөг шинэ байна, хэрэв өндөг живсэнч ёроолд хvрэлгvй усанд босч, дээш гарах усны бөмбөлөг том байвал тийм ч шинэ биш гэсэн vг, харин усруу ер живэхгvй усны гадаргуу дээр хөвж гарч ирж байвал хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Хальснаас нь салгасан өндөг- шинэ бол цагаан уураг нь цав цагаан, шар уураг биетэй байдаг. Гэхдээ цэвэр усанд биш шөл, цай гэх мэт өнгөтэй усанд чанасан өндөгний цагаан уурагны өнгө өөрчлөгдөж цагаан биш болдог. Дэлгvvрийн лангуунаас өндөг худалдан авахдаа генийн сан сайтай шувууг нарийн технологийн горимоор тэжээх замаар гаргаж авсан, vйлдвэрийн аргаар бэлтгэсэн, сортлож, савласан, гарал vvсэл нь тодорхой нэр хvндтэй vйлдвэрлэгчийн чанарын баталгаат өндгийг хэрэглэж байна уу? Хэмээн хянаж, чанартай өндгийг өдөр бvр идэх нь танд ашигтай.