Jump to content

Оготно

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Оготно

Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хөхтөн
Баг: Мэрэгч
Овог: Cricetidae
Дэд овог: Arvicolinae
in part
Төрөл

Arvicola
Lagurus
Microtus
Myodes
Phenacomys
Pliomys

Оготно нь хулганатай төстэй жижиг мэрэгч ба арай богино үсэрхэг сүүлтэй, бөөрөнхийдүү толгой, жижиг нүд, чихтэй юм. Нийт 155 зүйлийн оготно бий.

Оготно нь Европ, Ази, Хойд Африк, Хойд Америк болон тундрын бүсэд амьдарна. Тэд 3-6 сар амьдрах ба ховр тохиолдолд 1 жил амьдардаг. Хамгийн урт тохиолдол 18 сар байв.

Оготно нь ургамлын үр, болцуу, үндэс, холтос, шилмүүс болон өвс, хорхой шавьжаар хооллодог.

Суусар, илбэнх, шар шувуу, харцага, үнэг, хярс, могой, үен гэх мэт амьтад оготно барьж иднэ.