Сэврэй сум |
Өмнөговь дахь Сэврэй, түүний төв хоёрын байршил
|
Улс |
Монгол |
Аймаг |
Өмнөговь |
Сум |
Сэврэй өөрөө |
Баг (3) |
Сайншанд, Хоолт , Бүйлсэн |
Газар |
≈ 8,100 км² |
Хүн ам |
2011 онд 2,088 хүн [1] |
Нягт сийрэг |
2011 онд 0.26 хүн/км² |
Сэврэй сум — Монгол улсын Өмнөговь аймгийн харъяат сум. Хатан Сэврэй уул, Хонгорын элс зэрэг үзэсгэлэнт газруудтай.
"Сэврэй уулын Домог" - Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт байдаг Хатан Сэврэй уул нь алсаас харахад хэвтэж буй цоохон Ирвэс ийн дүртэй гэлцдэг бөгөөд мөн энэ ууланд ирвэс элбэг тул хонь мал руу өнгийх тохиол их гардаг. Уулын нэр анх Ирвэс уул нэртэй байхад энэ араатан ихэд догширч хонь мал барих нь ширүүссэн тул нутгийн мэргэн ардууд нэрийг нь сольж эерүүлэн нэрлэхийн тулд Ирвэс нэрийг тонгоргож Сэври болгосон юм гэлцдэг. Сэври нэр нь сүүлдээ Сэврэй болж энэ араатны догширох нь багассан гэж домоглодог.
Саяхны арван жилийн зарим тоон өөрчлөлт[2]
Үзүүлэлт |
2000 |
2002 |
2004 |
2006 |
2008 |
2010
|
Суурин хүн амын тоо |
2,442 |
2,429 |
2,340 |
2,256 |
2,187 |
2,126
|
Малын тоо толгой |
131,212 |
76,147 |
92,056 |
87,782 |
118,799 |
88,834
|