Ирвэс

Ирвэс
Uncia uncia.jpg
Ховордолтын зэрэглэл
Status iucn3.1 EN.svg
Ховор (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Дэд овог: Pantherinae
Төрөл: Uncia
Жон Эдвард Грэй, 1854
Зүйл: Ирвэс
Латин нэр
Uncia uncia
Шребер, 1775
Тархалтын зураг
Тархалтын зураг
Ижил утгатай нэршил
  • Panthera uncia (Шребер, 1775).[1]
  • P. u. baikalensis-romanii (Медведев, 2000)
  • P. u. irbis (Ээрэнберг, 1830)
  • P. u. schneideri (Зуковский, 1950)
  • P. u. uncioides (Хорсфийлд, 1855)

Ирвэс (Uncia uncia буюу Panthera uncia) Төв Азийн уул нуруудаар тархсан дунд зэргийн биетэй мийнхэн овгийн зүйл. Энэ зүйлийн ангилал өөрчлөгдсөөр ирсэн бөгөөд таксономийн нэршил нь одоо ч тодорхойгүй.

Судалгаанаас үзэхэд хоолойнд байдаг архирахад шаардлагатай морфологийн нэгэн шинж байдаггүй учир архирч чаддаггүй.[2][3]

Тодорхойлолт[засварлах | кодоор засварлах]

Ирвэс ийн овгийн бусад том биетэй зүйлүүдээс биеэр бага боловч төстэй. Биеийн жин 27-54 кг, урт 74–130 см-ийн хооронд хэлбэлзэнэ. Сүүл нь бараг ийм урттай.

Ирвэс ихэр зулзага төрүүлэх нь маш цөөн. Хааяа ихэр зулзага төрүүлэхдээ 2-оос дээшилдэггүй.[4]

Ирвэс зузаан үстэй, суурь өнгө нь утаан саарлаас, гандуу шаравтар өнгөтэй, хэвлий нь цагаавтар. Бараан саарал, хар цагирган толботой, толгой дээрээ жижиг толботой бол, хөл, сүүл нь том толботой.[4]

Ирвэс уулын хүйтэн орчинд дасан зохицсон, бие бахим, үс зузаан, чих жижиг дугуй байдаг тул дулаан бага алддаг. Тавхай өргөн байдаг нь цасан дээр явахад жингээ жигд хуваарилахад хэрэгтэй бөгөөд тавхайндаа үстэй байдаг нь эгц, тогтворгүй гадаргуу дээр явахад тусалдгаас гадна дулаан алдагдлыг багасгадаг. Ирвэсийн сүүл урт, уян хатан байдаг нь тэнцвэрээ олоход нь дэм болдог. Сүүл нь зузаан үсээр бүрхэгдсэн байдаг нь дулаан алдагдлыг багасгадгаас гадна, унтахдаа нүүрээ хучдаг хөнжлийн үүрэг гүйцэтгэнэ.[4][5]

Нэршил[засварлах | кодоор засварлах]

Үр төлийг нь гүем гэнэ. Эрийг нь ирвэс гэнэ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 Jackson, R., Mallon, D., McCarthy, T., Chundaway, R.A. & Habib, B. (2008). Panthera uncia. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 9 October 2008-д авсан.
  2. Nowak, Ronald M. (1999). Walker's Mammals of the World. Johns Hopkins University Press. ISBN 0-8018-5789-9.
  3. Weissengruber, GE (2002). "Hyoid apparatus and pharynx in the lion (Panthera leo), jaguar (Panthera onca), tiger (Panthera tigris), cheetah (Acinonyx jubatus) and domestic cat (Felis silvestris f. catus)". Journal of Anatomy. Anatomical Society of Great Britain and Ireland. pp. 195–209. doi:10.1046/j.1469-7580.2002.00088.x. Retrieved 2007-05-20. {{cite web}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help); Unknown parameter |month= ignored (help)
  4. 4.0 4.1 4.2 "Snow Leopard Fact Sheet" (PDF). Snow Leopard Trust. 2008. Retrieved 2008-10-23.
  5. "Snow Leopard profile". National Geographic. 2008. Retrieved 2008-10-23.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Uncia uncia – Викимедиа дуу дүрсний сан