Сэлэнгэ аймаг
Сэлэнгэ аймаг
ᠰᠡᠯᠡᠩᠭᠡᠠᠶᠢᠮᠠᠭ | |
---|---|
Улс | Монгол |
Байгуулагдсан | 1934 он |
Нийслэл | Сүхбаатар |
Засаг захиргаа | |
Газар нутаг | |
• Нийт | 41,152.63 км2 (15,889.12 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 107,899 |
Цагийн бүс | UTC+8 |
Бүсийн дугаар | +976 (0)136 |
ISO 3166 код | MN-049 |
Улсын дугаар | СЭ_ |
Вэб сайт | selenge |
Сэлэнгэ (монгол бичгээр: ᠰᠡᠯᠡᠩᠭᠡ ᠠᠢᠢᠮᠠᠭ, сэлэнггэ) — Монгол улсын аймаг. 1921 оны ардын хувьсгалын өлгий нутаг болсон бөгөөд 1934 онд байгуулагджээ.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Сэлэнгэ аймаг нь Монгол улсын хойд хэсэгт Орхон Сэлэнгийн савын дунд зэргийн уулс бүхий нутгийг эзлэн оршино. Аймгийн нутгийн баруун хойд хэсгээр Юрийн хурдас, өмнөд хэсгээр нь герциний боржин, зүүн хэсэгт нь гүний боржин тархжээ. Аймгийн нутагт нүүрс (Улаантолгой, Шарын гол), төмөр (Төмөртэй, Төмөртолгой), алт (Ноёд,Их Алтат, Бугант, Бороо, Заамар, Ноён уул, Толгойт) болон барилгын материалын баялаг бий.
Сэлэнгэ, Орхон, Хараа, Ерөө зэрэг манай орны том гол мөрд урсана. Сэлэнгэ мөрнөөр усан онгоц явна. Цагааннуур суманд Цагааннуур нуур бий. Ерөө, Товхонханы, Хондын Могойн зэрэг рашаан бий. Нутгийн ихэнх хэсэгт уулын хар шороон хөрс, гол мөрдийн хөндийн хагшаа хурдаст хөрс тархжээ.Мөн Мандал суманд Монгол оронд ургадаг эмийн ургамлын 80% нь ургадаг.
Амьтан ургамал
[засварлах | кодоор засварлах]Нутгийн уулархаг хэсгээр (42%), ой хөвч тайга, бусад хэсгээр бэлчээрийн ургамал, гол мөрдийн хөндийгөөр шугуй ургажээ. Ойн ба хээрийн амьтад тархсан.
Аж үйлдвэр
[засварлах | кодоор засварлах]Сэлэнгэ аймаг нь газар тариалан голлон хөгжүүлсэн аймаг юм. Манай орны газар тариалангийн талбайн үлэмж хэсэг энэ аймгийн нутагт Орхон Сэлэнгийн савд төвлөрсөн юм. Улсын үр тарианы 40 орчим хувийг үйлдвэрлэдэг, 570,000 гаруй малтай. Сэлэнгэ аймагт мод боловсруулах, гурилын, хүнсний, спирт бал бурамын үйлдвэр, вагон засварын газар бий. Сүхбаатар хот нь төмөр ба авто замын гол зангилаа нутаг бөгөөд манай хилийн байнгын чухал гарцын нэг юм.
Сумд
[засварлах | кодоор засварлах]№ | Сум (хотыг тодоор) |
Суурин хүн амын тооцоо | Талбай (км²)[1] |
Нягт. (2011) | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
2000 | 2004 | 2008 | 2011[2] | 2022 | ||||
1 | Алтанбулаг | 3,489 | 3,783 | 4,545 | 5,117 | 4,680 | 2100.30 км² | 2.44 |
2 | Баруунбүрэн | 2,939 | 2,430 | 2,702 | 2,874 | 3,091 | 2814.54 км² | 1.02 |
3 | Баянгол | 5,391 | 4,264 | 5,028 | 5,629 | 5,702 | 1976.28 км² | 2.85 |
4 | Ерөө | 6,077 | 5,531 | 5,792 | 6,400 | 7,078 | 8203.51 км² | 0.78 |
5 | Жавхлант | 1,767 | 1,838 | 1,827 | 2,029 | 2,037 | 1189.70 км² | 1.71 |
6 | Зүүнбүрэн | 2,507 | 2,373 | 2,468 | 2,708 | 2,977 | 1204.94 км² | 2.25 |
7 | Мандал | 23,964 | 22,864 | 23,646 | 25,329 | 26,877 | 4843.73 км² | 5.23 |
8 | Орхон | 2,817 | 2,106 | 2,165 | 2,283 | 2,253 | 1306.27 км² | 1.75 |
9 | Орхонтуул | 3,760 | 3,398 | 2,952 | 3,684 | 3,799 | 2940.83 км² | 1.25 |
10 | Сант | 2,062 | 2,033 | 2,056 | 2,260 | 2,138 | 1387.06 км² | 1.63 |
11 | Сайхан | 8,737 | 8,282 | 8,285 | 8,648 | 9,284 | 1311.87 км² | 6.59 |
12 | Сүхбаатар | 22,374 | 20,025 | 19,626 | 22,958 | 21,962 | 45.35 км² | 506.24 |
13 | Түшиг | 1,899 | 1,608 | 1,420 | 1,647 | 1,910 | 2492.82 км² | 0.66 |
14 | Хүдэр | 1,799 | 1,838 | 2,078 | 2,229 | 2,889 | 2838.65 км² | 0.79 |
15 | Хушаат | 1,406 | 1,946 | 1,585 | 1,809 | 2,082 | 2010.15 км² | 0.90 |
16 | Цагааннуур | 4,153 | 3,919 | 4,257 | 4,344 | 5,088 | 3814.72 км² | 1.14 |
17 | Шаамар | 4,809 | 3,783 | 4,158 | 3,750 | 4,052 | 671.91 км² | 5.58 |
Аймгийн дүн | 99,950 | 92,021 | 94,590 | 103,698 | 107,899 | 41,152.63 км² | 2.52 |
ЗХУ-д өрнөсөн перестройка буюу өөрчлөн байгуулалтын нөлөө 1980-аад оны дунд үеэс Монгол оронд нэвтэрч, төр засгийн үйл ажиллагааг шүүмжилсэн үгс үе үе сонсогдох болжээ. Энэ байдал аажмаар хүрээгээ тэлсээр Сэлэнгэ аймагт 1987 онд анхны ардчилсан холбоо байгуулагдаж. Нороврагчаа-Сэлэнгэ аймгийн дүрслэх урлагийн салбарын эрхлэгч, Мэндбаяр-Бумцэндийн нэрэмжит 1-р 10 жилийн сургуулийн шугам зургийн багш, Төмөрбаатар/мангар төмрөө хочит/Сэлэнгэ аймгийн цагдан сэргийлэх газрын цагдаа, Энхболд жижиг– аймгийн ҮЭХ-ны ажилчин залуучуудын хэлтсийн зааварлагч П.Баяраа-аймгийн МХЗЭ-ийн хорооны Үзэл суртлын хэлтсийн эрхлэгч болон бусад нөхөд байсан Тэр үед Сэлэнгэ аймгийн МХЗЭ-ийн хорооны 1-р нарийн бичгийн дарга Р.Нямсүрэн,2-р нарийн бичгийн дарга Тогтохням,Санхүү хэлтсийн эрхлэгч Бор, Ажилчин залуучуудын хэлтсийн эрхлэгч Алаксандр нар ажиллаж байсан бөгөөд Сэлэнгийн долигоо чуулгын шинэ байр ашиглалтанд орж бүх сумдын урлагийн үзлэг зохион байгуулагдан чуулгад уран сайханчдаа сонгон авч байсан . Сэлэнгэ аймгийн ардчилсан холбоо байгуулах анхны цугларалтаа Сэлэнгийн долигоо чуулгын байранd нууцаар зохион байгуулах ажлыг ажил үүргийн хувьд аймгийн залуучуудын эвлэлийн хорооны үзэл суртлын хэлтсийн эрхлэгч П.Баяраа, ҮЭ хорооны ажилчин залуучуудын зааварлагч Энхболд нарт оногдож бид хоёр чуулгын жижүүртэй хуйвалдан арын хаалгаар орж тайзан дээр хөшигний ард ардчилсан холбооны гишүүд тангараг өргөж ажил үүргийн хуваар гаргаж цэнхэр өнгөөр радаторлаж бор цаасан дугтуйтай тангаргийн бичиг ажлын удирдамжаа авч байв. УБ-аас С.Зориг хотын МХЗЭ хорооны зааварлагч, Р.Гончигдорж МУИС-ийн багш нар ирж уулзаж санал бодлоо солилцон цаашдын хийх ажлаа ярилцаж байсан билээ.
Сэлэнгэ аймгийн ардчилсан холбооны анхны зохицуулагчаар Сэлэнгэ аймгийн дүрслэх урлаг,урчуудын эвлийн хорооны салбарын эрхлэгч, Нороврагчаа сонгогдон ажиллаж байсан нь ардчилсан холбооны анхны зохицуулагч удирдагч юм.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ Official site of the Selenge aimagArchive copy (Memento 18. Арваннэгдүгээр сар 2007 цахим архивт)
- ↑ Сэлэнгэ аймгийн статистикийн хэлтэс. ХҮН АМЫН ТОО, СУМДААР /2008-2011 ОН/[permanent dead link]