Хараа гол

Хараа гол
Хараа гол
Эх Хэнтийн нурууны Хүйн гол
Адаг Сэлэнгэ мөрөн
Усаа цуглуулдаг орнууд Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Байршил Mn flag darkhan uul aymag.svg Дархан-Уул
Mn flag selenge aimag 1999.svg Сэлэнгэ
Tov aymag flag.svg Төв
Урт 291 км
Ус цуглуулах талбай 15.000 км²
Голын систем Сэлэнгэ мөрөнАнгар мөрөнЕнисей мөрөнУмард мөсөн далай

Хараа гол нь Улаанбаатар хотын баруун хойно орших Хүйн голоос эх авч урсана. Голын урт 291 км, ус хуралдуулах талбай 15000 хавтгай дөрвөлжин км юм. Хараа голд Бага Хэнтийн нуруунаас эх авсан Сөгнөгөр, Түнхэл, Баян зэрэг голууд цутгах учир голын өргөн, гүн нь адаг руугаа нэмэгдэж, хөндий нь уужирна.

7-9 дүгээр сард хур борооны үерийн долгион ажиглагдах ба 9 дүгээр сарын дундаас хойш усны түвшин эрс буурч өвлийн үед шилжинэ. 10 дугаар сарын сүүлээр хөлдөж жилийн 146-162 хоног зузаан мөсөөр хучаастай байна.

Хараа голд цурхай, зэвэг, хайруус, алгана, гутаарь, цулбуурт, булуу цагаан, улаан сүүлт, мөрөг зэрэг олон янзын загас бий.