Зэвэг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Зэвэг
Зэвэг.
Зэвэг.
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Хагадаст
Баг: Цагаалжтан
Овог: Хулдынхан
Төрөл: Brachymystax

Зэвэг (Brachymystax) нь Хулд овгийн загас юм. Энэ загас нь урсгал усанд амьдрах ба манай орны Сэлэнгэ, Орхон, Эг, Үүрийн гол зэрэг ихэнх гол мөрөнд элбэг тохиолдох ба загасчлах сонирхол бүхий л хүмүүсийн гол ан нь болдог. Гадаад байдал Зэвэг загасны өнгө нь газарзүйн бүсээс хамааран бараан ба цайвар гэсэн 2 янз байдаг. Биеийн урт нь голчилон 70 хүртэл см урт байх ба биеийн жин нь 8 кг хүрдэг. Хөвсгөл аймагт баригдсан хамгийн том зэвэг нь 73 см урт, 8,4 кг жинтэй байжээ. Зэвэг загас 15 орчим насалдаг. Бэлгийн бойжилт нь 5-8 настайдаа гүйцэх ба энэ үе дээ 35 см урттай, 0,6 кг жинтэй байдаг. Нэг удаа түрслэхдээ 4-15 мянган ширхэг түрс гаргадаг. Газар зүй цаг уурын байдлаас хамаарч 4-6 р сард түрслэх ба түрс нь улбар шар, ягаавтар өнгийн 4-4,5 мм ийн диаметртэй, 50-60 мг жинтэй байдаг. Насанд хүрсэн зэвэг загас нь бусад загасны жараахай болон жижиг мэрэгч амьтад болон зарим усны шувууны дэгдээхэйгээр хооллодог ажээ.