Хушаат сум
Хушаат сум
ᠬᠠᠰᠢᠶ᠋ᠠᠲᠤᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сэлэнгэ |
Байгуулагдсан | 1931 он |
Газар нутаг | |
• Нийт | 2,010.15 км2 (776.12 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▼ 2,082 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Вэб сайт | hushaat |
Хушаат сум нь Сэлэнгэ аймгийн хамгийн отгон сум.
Тус сум 201.1 мянган га нутагтай, 2165 гаруй хүн амтай, 112000 толгой малтай 22000 га тариалангийн эдэлбэр газартай, газар тариалан, хүнсний ногоо, мал аж ахуй эрхэлдэг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1928 онд Донойжин уулын энгэрт “Энхталын сангийн газар” байгуулагдсан нь тус сум байгуулах эхлэл байв. 1931 онд сум байгуулагдахад анхны даргаар Э.Данзан (Улсын бага хурлын гишүүн) ажиллаж байжээ. Хушаат сум Төв, Булган аймаг, Сант, Дархан сумдад нийлж тасран байсаар 1987 онд дахин байгуулагдаж Бажгар Улааны өвөрт төвлөж байна. Тус сум 1986 онд атрын 2 дахь аянаар Сант сумаас салж, Энхталын САА болсон бөгөөд 1987 онд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар эртний түүхт Хушаат сумыг сэргээн байгуулснаар үүсэж хөгжсөн түүхтэй.
Хүмүүс
[засварлах | кодоор засварлах]Тус сумаас ардын хувьсгалын партизан Ж.Ядамжав, С.Тогоохүү, Г.Содов, 1921 оны ардын хувьсгалын партизан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, армийн хошууч генерал цолтой Д.Цолмон, нэрт зохиолч Д.Сэнгээ, З.Баттулга доктор, Лувсандорж, Болд, Тогоо, Монгол улсын хөдөлмөрийн баатар Ц.Эрхэмбаяр, улсын аварга комбайнч Д.Пүрэв, Д.Галбадрах нарын алдартнууд төрөн гарсан.
Газарзүй
[засварлах | кодоор засварлах]Хушаат сум /1931/. Төв нь Улаанбаатараас 290 км, Сүхбаатараас 98 км зайтай оршино. 2.5 мян кв.км газар нутаг, 1.5 мян хүн амтай, 20 мян малтай. Бүрэнгийн нурууны салбар Далх Бүрэн /1566м/, Тойлбо, Баянзүрх /1534м/, Тэнгэрхаан /1420м/, Шар хад /1234м/, Сүүж зэрэг уулстай.
Нутгийн ихэнхийг Орхон, Сэлэнгийн хөндий эзэлдэг. Сэлэнгэ, Орхон, Ар тойлбо, Сүүж, Хушаат, Усан сээр гэх мэт голуудтай. Хар шороон, нугын хүрэн, элсэрхэг хөрстэй, зарим газраа хужир мараатай. Ан амьтан, загас, шувуу, жимс, ургамлаар баялаг.
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]Тэжээлийн болон хүнсний үйлдвэр, сургууль, соёлын байгууллага, худалдаа үйлчилгээний байгууллагуудтай.
Тус сум нь анх газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх, Казакийн цагаан толгойт үхрийн цөм сүргийг өсгөн үржүүлэх чилэлээр байгуулагдсан юм.
Одоо суманд газар тариалангийн 30 ААН нийт 22500 га эргэлтийн талбайд үйл ажиллагаа явуулдаг. Орхон гол, Сэлэнгэ мөрнөөс услах боломжтой үр тарианы болон ногоо талбай элбэгтэй.
КЦТолгойт үүлдрийн үхэр 479 толгой, эрлийз үхэр 2640 толгой байна. Улсын хэмжээгээр зохион байгуулсан шилмэл омгийн малын үзэсгэлэн худалдаанд оролцож 2005 онд мөнгөн медаль, 2006 онд алтан медаль, 2007 онд болсон 1000 малчины чуулга уулзалтад зориулсан үзэсгэлэнд оролцож мэргэжлийн байгууллагаас өндөр үнэлгээ авсан.