Jump to content

Зүүнхараа

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Зүүнхараа
ᠵᠡᢉᠦᠨᠬᠠᠷᠠᠭ᠎ᠠ
Суурин
Зүүнхараа is located in Монгол
Зүүнхараа
Зүүнхараа
Солбицол: 48°51′N 106°27′E / 48.850°N 106.450°E / 48.850; 106.450Солбицол: 48°51′N 106°27′E / 48.850°N 106.450°E / 48.850; 106.450
Улс Монгол
Аймаг Сэлэнгэ
СумМандал сум
Байгуулагдсан1961 он
Газар нутаг
  Нийт19.6 км2 (7.6 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 20,832
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Шуудангийн код
43000
Бүсийн дугаар+976 (0)
+976 (0)136

Зүүнхараа(ᠵᠡᠭᠦᠨᠬᠠᠷᠠᠭ ᠠ) нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын төв хот юм. Хүн ам нь 2009 оны байдлаар 30,000 орчим. Монгол улсын хамгийн том сум юм. Төмөр замаар нийслэл Улаанбаатар хоттой холбогддог.


Зүүнхараа хот 12 жилийн 6-н дунд сургууль, 1 бага сургууль, 6-н цэцэрлэгтэй.

Зүүнхараагийн Спирт бал бурмын үйлдвэр (одоогийн Спирт Бал Бурам компани) 1943 онд байгуулагдсан бөгөөд өдгөө хоногт 15 тонн архи үйлдвэрлэх хүчин чадалтай[1].

1994 онд Мандал сум, Түнхэл тосгон, Зүүнхараа хотын иргэд нэгдэн саналт хүсэлтээ төр засгийн газарт гаргаснаар мөн оны улсын их хурлын 36-р тогтоолоор эдгээр засаг захиргааны нэгжүүд нэгдэн сэлэнгэ аймгийн Мандал сум хэмээх Зүүнхараа хот төвтэй Хэрх, Түнхэл 2 тосгонтой улсын хэмжээний хамгийн том сум болон зохион байгуулагджээ.

Мандал сумын газар нутаг нь Сэлэнгэ аймгийн зүүн урд хэсэгт Хэнтийн нурууны баруун, Хэнтийн салбар уулс Ерөө Хараагийн сав газарт хамааран оршдог. Хойд талаараа Ерөө сум, зүүн урд талаараа Төв аймгийн Эрдэнэ, зүүн талаараа Батсүмбэр сумуудтай тус тус хил залгана. Ханхэнтийн уулсын салбар болох дтд 1000-с 2228м өргөгдсөн ойн хээрийн бүсэд багтдаг Тахилт Гурд  тарвагат Ноён Хараа Түнхэлийн Хөх нуруу Ширээ хошуу Чивээ Улаан шавар Матах Мөнгөлөг зэрэг 106 нуруугаар хүрээлэгдсэн 150 гаруй уултай. Хараа Ерөө Чулуут Түнхэл гэсэн 4 томоохон гол болон 120 гаруй гол горхитой 136 булаг шандтай. Автозамаар Улаанбаатар хотоос 174 км, аймгийн төвөөс 201 км зайд байрладаг. Төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам болон автозамаар холбогддог дэд бүтэц сайн хөгжсөн сум юм.

35 мянган хүн амтай Монгол улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1 дүгээрт орж 1 хавтгай дөрвөлжин км-т 5,3 хүн ноогдож байна.

Засаг захиргааны нэгж

[засварлах | кодоор засварлах]

Зүүнхараа (Мандал сум) нь засаг захиргааны нэгжийн хувьд 9 багтай: Төмөр зам 1-баг, Ширхэнцэг 2-р баг, Баянсуудал 3-р баг, Хэрх 4-р баг, Түнхэл 5-р баг, Баянхангай 6-р баг, Минжийн хангай 7-р баг, Тарни 8-р баг, Баян-Арцат 9-р баг,

  1. "Спирт Бал Бурам компани". Archived from the original on 2016-04-23. Татаж авсан: 2009-06-09.