Шаамар сум
Appearance
Шаамар сум
ᠱᠠᠮᠠᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
Улс | Монгол |
Аймаг | Сэлэнгэ |
Газар нутаг | |
• Нийт | 671.91 км2 (259.43 бээр2) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 4,052 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шаамар нь Сэлэнгэ аймгийн сум юм. Шаамар сум нь 1921 оны ардын хувьсгалын дараа хувьсгалт засгийн газрын засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар хуучин Богд Хаант Монгол Улсын Түшээт хан аймгийн Эрдэнэ чин вангийн хошуу буюу шинэчилсэн нэрээр Зүүнбүрэн хан уулын хошуу байгуулахад орон нутгийн засаг захиргааны анхан шатны 12 сумтай байсны нэг нь Шаамар юм. Тус сум нь 67191 га газар нутагтай ба үүнээс 24842 га-г ой эзэлдэг. Сумын төвөөс Дулаанхаан суурин нь өмнө зүгт 35 км зайд оршино. Тус сум Монголдоо анх удаа балт зөгий үржүүлсэн газар бөгөөд хүнсний ногоо тариалалтаараа улсдаа тэргүүлэгч нь юм.