Баянгол сум (Сэлэнгэ)
- Баянгол сум холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.
Баянгол сум ᠪᠠᠶᠠᠨ ᠭᠣᠤᠯ ᠰᠣᠮᠣ |
|
---|---|
сум | |
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Сумын төв | Баруунхараа |
Газар нутаг | 1976.28 км² |
Хүн ам (2008) | 5,028 хүн |
Баянгол нь Сэлэнгэ аймгийн сум юм. Сумын төв нь Баруунхараа хот юм.
Түүх[засварлах | кодоор засварлах]
1931 онд Богд хан уулын аймгийн Баатар вангийн хошууны Хөлий уул сумын суурин дээр байгуулагджээ.
Газарзүй[засварлах | кодоор засварлах]
Тус сум нь газар зүйн мужлалын хувьд Хэнтий, Хянганы уулархаг их мужийн, Хэнтийн мужийн, бага Хэнтийн дэд мужийн захын тойрогт хамаарагдана.
Сэлэнгэ аймгийн нутгийн өмнөх хэсэгт Хараа, Бороо, Загдал, Баянгол зэрэг голуудын үзэсгэлэнт сав газар, ойт хээр, хээрийн бүсийн заагт оршино. Нутаг дэвсгэрийн хэмжээ 197.6 мян.га, хойд талаараа Дархан-Уул аймгийн Дархан, Шарынгол, зүүн хойд талаараа Сэлэнгэ аймгийн Мандал сум, өмнөд, баруун өмнөд талаараа Төв аймгийн Борнуур, Сүмбэр сум, баруун баруун хойд талаараа Сэлэнгэ аймгийн Орхон, Сайхан сумдын нутагтай тус тус хиллэнэ. Нутаг дэвсгэрийн нийт гадаргууд ой мод 21.2 мян.га, бэлчээр 120.8 мян.га, усан сан 0.3 мян.га, хадлан 29.5 мян.га, тариалан 17.6 мян.га талбайг эзлэнэ.
Дэд бүтэц[засварлах | кодоор засварлах]
Нийслэл Улаанбаатар хотоос 154 км, Сэлэнгэ аймгийн төвөөс 170 км, Дархан-Уул аймгийн төвөөс 75 км, зэргэлдээх Мандал сумын төвөөс 35 км зайд оршдог. Тус сумын нутаг дэвсгэр дээгүүр олон улсын ач холбогдолтой төмөр зам 47 км, хатуу хучилттай авто зам 52.5 км дайран өнгөрдөг. Дэд бүтэц хөгжлийн ирээдүй сайтай, зам харилцаа чухал зангилаа юм.
Засаг захиргааны нэгж[засварлах | кодоор засварлах]
Баянгол сум нийт 5700 гаран хүн амтай, 3 багтай.
- Хараа 1-р баг
- Баян 2-р баг
- Гонир 3-р баг