Шарынгол сум
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Шарынгол сум
ᠱᠠᠷᠠ ᠶᠢᠨᠭᠣᠣᠯᠰᠤᠮᠤ | |
|---|---|
| Улс | |
| Аймаг | |
| Газар нутаг | |
• Нийт | 160.6 км2 (62.0 бээр2) |
| Өндөр | 881 м (2,890 фут) |
| Хүн ам (2022) | |
| • Нийт | ▼ 7,636 |
| Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Шарынгол нь Дархан-Уул аймгийн сум юм. Шарын гол нь Шивэрт гэдэг байгалийн үзэсгэлэнт хөндийтэй. Алтны уурхай ихтэй.
Шарын голын уурхай нь дэлхийд хамгийн анхны хөлдөөх аргаар ил уурхайн журмаар ашиглалт явуулсан нүүрсний уурхай бөгөөд мөн 70 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлийн үеийн савагт хирсний олдвор олдсон нутаг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Монгол, Зөвлөлтийн геологичид 1960-аад оны эхээр Шарын голын атар зэлүүд нутагт сайн чанарын хүрэн нүүрсний том орд нээн илрүүлжээ. Тэнд жилд 1-1,2 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай нүүрсний ил уурхай 1963-1965 онд ЗХУ-ын тусламжтай ашиглалтад оруулжээ. Анхны ерөнхийлөгч П. Очирбат Шарын голын уурхайн анхны ерөнхий инженер юм. БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1979 оны 1 сарын 29-ны зарлигаар Шарын голыг орон нутгийн хот болгожээ. Шарын гол нь хуучны 5 давхар барилга 16 ш, 2 давхар бранкан байшин олонтой сум юм.
Шарын гол хот нь монгол арван жилийн сургууль, дөрвөн жилийн бага сургууль, найман жилийн сургуультай, мөн орос найман жилийн 2 сургуультай, соёл спорт урлагийн өлгий, олон үндэстний найрамдалын хот байсан.
Хүмүүс
[засварлах | кодоор засварлах]Энэ суманд алдарт хөгжмийн зохиолч Чойдог, нэрт жүжигчин Нямсүрэн, бүжиг дэглээч багш Дорж нар бүтээлээ туурвиж байлаа. Тус сумын арван жилийн сургуулиас маш олон спорт урлагийн алдартнууд, ялангуяа хөл бөмбөг, хоккейн спортын мастерууд олноор төрсөн. Тухайлбал хөл бөмбөг, хоккейн спортын мастер Дамдинжав, Батболд, Ванчинжав, Батсайхан, Очирбат, Эрдэнбаатар нарын 30 гаруй спортын мастер төрсөн.
Мөн гар бөмбөгийн спортын мастер Халзан, Цэрэндэндэв, сагсан бөмбөгийн мастер Баттөр, И.Оюунболд, багш Баяржаргал нарын олон арван алдартнууд төрсөн.
Монголын хамгийн олон уул уурхайн хөдөлмөрийн баатар Цэрэндорж, Цэвээн, Түчин, Чимид нарын зэрэгцээ шинийг санаачлагч уул уурхайн гавьяат ажилтан Базар, Очир, болон Эрчим Хүч уул уурхайн яамны ерөнхий инженер Н.Батсүх, тохируулгын инженерүүд Мягмаржав, Бор, Бийраа нарын шилдэг инженерүүд ажиллаж амьдарч байсан нутаг юм.
Түүнчлэн оюун ухааны мастер Хатанбаатар төрж өссөн.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.