Jump to content

Цэцэрлэг (хот)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цэцэрлэг
ᠴᠡᠴᠡᠷᠯᠢᠭ
Эрдэнэбулган сум
ᠡᠷᠳᠡᠨᠢᠪᠤᠯᠠᠭᠠᠨᠰᠤᠮᠤ
Аймгийн төв
Аймгийн төв
Цэцэрлэг, Монгол
Цэцэрлэг
Цэцэрлэг
Солбицол: 47°28′37″N 101°27′01″E / 47.47694°N 101.45028°E / 47.47694; 101.45028
Улс Монгол
Аймаг Архангай
Байгуулагдсан~1631
Газар нутаг
  Нийт
150 км2 (60 бээр2)
Өндөр
1,691 м (5,548 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт 21,603
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Бүсийн дугаар+976 (0)133
Улсын дугаарАР_ ( _ янз бүр)
Вэб сайтhttp://erdenebulgan.ar.gov.mn/

Цэцэрлэг (монгол бичгээр чэчэрлиг) — Архангай аймгийн төв. Архангай аймгийн Эрдэнэбулган сум нь Хангай нурууны ой мод, гол мөрөн, төрөл бүрийн ан амьтантай, цэцэг, жимс дэлгэрсэн байгалийн гоо үзэсгэлэн бүрдмэл өндөр, сүрлэг дархан цаазат Булган уулын өвөрт, хойд, урд Тамирын голын дунд далайн түвшнээс дээш 1695 метрийн өндөрт Булган, Ихтамир, Батцэнгэл, Цэнхэр сумдтай хиллэдэг. Эрдэнэбулган сум нь 6 баг, 5524 өрх, 20338 хүн амтай, 74055 толгой малтай /2011 оны байдлаар/, нийслэл Улаанбаатар хотоос өрнө зүгт 480 километр зайд байрлана.

1922 онд засаг захиргааны хувиараар аймгийн чуулган даргын захиргааг Цэцэрлэг мандал аймгийн яам болгож, Заяын шавийг Эрдэнэ Булган уулын хошуу болгон өөрчилж Цэцэрлэг мандал аймгийн төв нь болсон. 1952 онд Булган сумын 7, 10, 11, 12 дугаар багийг нэгтгэн хороо, захиргаа буюу аймгийн төв, 1961 онд Цэцэрлэг хот, 1992 онд Эрдэнэбулган сум болон өөрчлөн зохион байгуулагсан. Цэцэрлэг хот нь ерөнхий боловсролын 7 сургууль, хүүхдийн 7 цэцэрлэгтэй, театр, зочид буудал, нэгдсэн болоод хувийн хэвшлийн эмнэлэг, Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Багшийн сургууль, хувийн хэвшлийн сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй. Гол үйлдвэрлэл нь сүү цагаан идээ, мах боловсруулалт, гурилан бүтээгдэхүүн зэрэг хүнсний боловсруулалт.

Архангай аймгийн Хөгжимт драмын театр 600 үзэгчийн суудалтай бөгөөд нийт 44 хүн ажилдагаас 35 нь уран бүтээлчид юм.

Цэцэрлэг хотын үүсэл нь Заяын хүрээ байгуулагдсан он цагаас тоологдож 400 гаруй жилийн түүхтэй Хархорум хотын дараа орох Монголын эртний хоёр дахь хот юм.[1]

           1586 онд Булган уулын өвөр “Чонотын хөндий” хэмээх газарт Заяын хүрээний шавыг тавьж, анхны дуганыг барьсан хэмээн “Итгэл шаштир” судрын 9 дүгээр дэвтэрт тэмдэглэсэн байна. Харин 1631 оны цагаагчин хонин жил өргөтгөн тэлж Заяын хүрээний анхны томоохон дуган, сүмүүдийг барьж эхэлсэн. Автай сайн ханы дүү Түмэнхэн Хөндлөн Сайн ноёны хоёрдугаар хүү Бэгтэсжав буюу Данзан лам өвөг эцгийн тусламжаар Далай ламтай холбоо тогтоон шашны үйлсэд шамдаж нэр хүндийг олжээ. Хожим нь II Зая гэгээн Лувсанпэрэнлэй 1679 онд Цаст Түвдийн орноос нутагтаа морилоод хүрээний суурин дээр дөрвөн их дацан байгуулж, орон хүрээгээ бий болгосон нь “Заяын хүрээ” гэгдэн хуврагуудын их аймаг болсон аж. Заяын гэгээний хүрээ нь 2500- 3000 лам хуврагтай 2000 гаруй энгийн ард иргэд төвлөрөн суусан зөвхөн Сайн ноён хан аймаг төдийгүй 17-20-р зууны эхэн үеийн монголын нийгмийн хүн амын давхрааны бүх төлөөлөл суурьшсан томоохон суурин газар нөгөө талаар дорно дахины бурхны шашны соёл, боловсрол, шинжлэх ухааны голомт газар байжээ. 


           Хожим Заяын хүрээний суурин дээр Архангай аймгийн төв Эрдэнэбулган сум үүсэж хөгжсөн түүхтэй.[2]

Цаг агаар

1 дүгээр сарын дундаж температур -14.8 С,  7 дугаар сарын дундаж температур +16 С

Цаг уурын мэдээлэл: Цэцэрлэг, өндөр 1,691 м (5,548 фут), (1991–2020 оны хэвийн, туйлын үе 1937–одоо)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 9.5
(49.1)
12.5
(54.5)
18.2
(64.8)
28.4
(83.1)
29.9
(85.8)
33.3
(91.9)
35.2
(95.4)
34.0
(93.2)
29.8
(85.6)
23.9
(75.0)
16.0
(60.8)
11.1
(52.0)
35.2
(95.4)
Дундаж дээд °C (°F) −8.3
(17.1)
−4.9
(23.2)
2.3
(36.1)
10.8
(51.4)
17.0
(62.6)
21.4
(70.5)
23.3
(73.9)
21.4
(70.5)
16.5
(61.7)
8.8
(47.8)
−0.7
(30.7)
−6.4
(20.5)
8.4
(47.2)
Өдрийн дундаж °C (°F) −15.1
(4.8)
−12.0
(10.4)
−4.8
(23.4)
3.7
(38.7)
9.7
(49.5)
14.6
(58.3)
16.6
(61.9)
14.4
(57.9)
9.0
(48.2)
1.3
(34.3)
−7.7
(18.1)
−12.7
(9.1)
1.4
(34.6)
Дундаж доод °C (°F) −20.7
(−5.3)
−17.8
(0.0)
−11.0
(12.2)
−2.7
(27.1)
2.8
(37.0)
7.9
(46.2)
10.8
(51.4)
8.6
(47.5)
2.6
(36.7)
−4.8
(23.4)
−12.7
(9.1)
−17.8
(0.0)
−4.6
(23.8)
Мин. температур °C (°F) −36.9
(−34.4)
−33.9
(−29.0)
−31
(−24)
−21.1
(−6.0)
−12.0
(10.4)
−4.0
(24.8)
−4.0
(24.8)
−2.2
(28.0)
−9.6
(14.7)
−22.6
(−8.7)
−28.9
(−20.0)
−35
(−31)
−36.9
(−34.4)
Дундаж хур тунадас см (инч) 2.9
(0.11)
3.4
(0.13)
8.2
(0.32)
14.6
(0.57)
35.2
(1.39)
55.1
(2.17)
87.5
(3.44)
73.3
(2.89)
26.8
(1.06)
13.2
(0.52)
6.4
(0.25)
3.2
(0.13)
329.9
(12.99)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 1.0 мм) 1.8 1.6 2.9 4.0 5.5 9.0 12.1 10.5 5.4 3.0 2.2 1.7 59.4
Дундаж харьцангуй чийгшил (%) 55.5 55.2 47.7 43.6 45.7 54.7 63.5 63.6 54.7 51.8 53.7 54.2 53.4
Сарын дундаж нартай цаг 185.7 197.2 250.2 245.6 279.6 275.4 265.2 260.5 254.0 232.5 186.6 172.6 2,805.1
Эх сурвалж 1: NOAA (нар, 1961–1990)[3] Starlings Roost Weather[4]
Эх сурвалж 2: Meteo Climat (хамгийн их, бага)[5]

Баримтын холбоос

[засварлах | кодоор засварлах]
  1. "Хэрэглэгч:Miniih", Википедиа нэвтэрхий толь, 2024-02-14, Татаж авсан: 2026-05-14
  2. "Хэрэглэгч:Miniih", Википедиа нэвтэрхий толь, 2024-02-14, Татаж авсан: 2026-05-14
  3. "World Meteorological Organization Climate Normals for 1991-2020". National Oceanic and Atmospheric Administration. Татаж авсан: 2026-05-28.
  4. "TSETSERLEG Climate: 1991–2020". Starlings Roost Weather. Эх хувилбараас архивласан: 2025-04-26. Татаж авсан: 2026-05-28.
  5. "Station Tsetserleg" (Франц хэлээр). Meteo Climat. Татаж авсан: 2026-05-28.