Хайрхан сум
Хайрхан сум | |
---|---|
сум | |
Улс орон | ![]() |
Аймаг | ![]() |
Сум | Хайрхан |
Баг (5) | 1. Хайрхан 2. Асгат 3. Жарантай 4. Могой 5. Өгөөмөр |
Сумын төв | Уубулан |
Газар нутаг | 2,500 км² |
Хүн ам (тоол.) | 2010 онд 3,343 хүнА [1] |
Нутгийн олон | Хайрханыхан |
А Энэ нь зөвхөн МУ-ын суурин иргэний тоо. Үүнд гадаадын харъяат иргэн, гадаадад оршин суугаа МУ-ын иргэн багтаагүй. | |
Монгол улсын Архангай аймаг дахь Хайрхан сум, түүний төв Уубулан гацаа |
|
Хаяа залгаа газар, нутаг |
Архангайн Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Булганы Баян-Агт, Сайхан гэсэн зургаан сум |
Хайрхан сум нь Архангай аймгийн сум юм. Архангай аймгийн Хайрхан сум нь 1924 онд байгуулагдсан юм. Тус сумын нутагт Хайрхан нэртэй сүрлэг сайхан хангай дүнхийн байх бөгөөд энэ уулын нэрээр сумаа нэрлэсэн байдаг. Сумын төв нь Хүнүй голын дэнж дээр байрладаг бөгөөд Уу-булан гэж нэрлэнэ. Энэ сумын нутагт орших Дуут нуур нь цэнгэг устай нуур юм. Мөн Гүн нуур, Могойн Цагаан нуур байдаг. Хайрхан сумын нутгаар хануй, Хүнүй, Жарантай, Могой зэрэг голууд урсан өнгөрнө. Мөн Бух, Уу-Булан зэрэг рашаантай.
Хайрхан сум нь төрөн гарсан хүчит бөхчүүдээрээ алдартай бөгөөд Даян аварга Ц. Чимэд-Очир, Улсын арслан Д. Лувсанжамц, Ц. Содов нарын зэрэг улсын цолтой 11 бөх төрөн гарсан байдаг. Мөн МУ-ын ардын эмч Э. Лувсандагва, Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэгч Д. Содномзундуй, УИХ гишүүн, ЗГ-ын гишүүн асан, АН-ын дарга С.Эрдэнэ, МУ-ын үлэмж дархан мэргэн С. Ямааранз , Улсын аварга малчин , Бүгд найрамдах Монгол ард улсын Ардын их хуралын депутат Төмөөн овогтой Зундуй зэрэг олон алдартнууд энэ нутгаас төрөн гарсан.
Сумаас төрсөн алдартнууд[засварлах | edit source]
- Монгол улсын Ардын Эмч - Эрээдэрийн Лувсандагва
- Цэдэндоржийн Чимэд-Очир (1916-1985) — Монгол улсын даян аварга цолтой бөх
- БНМАУын Ардын их хуралын депутат - Төмөөн Зундуй
Баримтын холбоос[засварлах | edit source]
- ↑ Монгол улсын 2010 оны хүн амын тооллогын дүн (сум, дүүргээр)