Эрээдэрийн Лувсандагва
Эрээдэрийн Лувсандагва | |
---|---|
Төр. он | 1931 он |
Тө. газар | Монгол улсын Архангай аймгийн Хайрхан сум |
Үндэстэн | Монгол үндэстэн |
Иргэн | ![]() |
Ажил | эмч |
Эрээдэрийн Лувсандагва - Монгол улсын Ардын Эмч, хүүхдийн эмч.
Намтар[засварлах | кодоор засварлах]
- Монгол Улсын Их Сургуулийн анагаах ухааны ангийг 1956 онд төгсч,
- Зөвлөлт Холбоот Улсад хүүхдийн эмчийн дээд курст 1959-1961 онд суралцаж мэргэжил дээшлүүлсэн.
- 1989-1990 онд Москвад докторантурт суралцжээ.
1956 оноос хүүхдийн эмнэлгийн тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, Анагаахын Ухааны Дээд Сургуулийн хүүхдийн эмгэг судлалын багш, тэнхмийн эрхлэгч, ЭХЯ-нд хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, Эх, нялхсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, тэргүүн дэд захирал, зөвлөх эмч, Төмөр замын эмнэлэгт зөвлөх эмчээр ажилласаар иржээ.
АУДС-д 17 жил багшлахдаа 6000-аад шавьтай болсны дотор хүүхдийн нэрт эмч олныг төрүүлжээ. 1956 оноос хойш 40 гаруй жилд 80-аад мянган хүүхдийг эмчилсний дотор Украин, Энэтхэг, Болгар, Солонгос, Герман, Япон хүүхдүүдийг эмчилжээ.
Чернобылийн атомын цахилгаан станцын сүйрлийн үед туяаны хордлогод өртсөн хүүхдүүдийг уламжлалт нарсан ойн агаар засал, гүүний саам, чацарганы тос, чацарганы ундаа хэрэглэж эмчилсэн арга нь дэлхийн бусад орнуудад өндөр үнэлэгдсэн байна.
Бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]
- Хүүхдийн бөөр, шээсний замын өвчлөл, сульдаа өвчний талаар эрдэм шинжилгээний бүтээлүүд туурвисан нь гадаадын мэргэжил нэгтнүүдээс өндөр үнэлэлт авчээ.
Цол зэрэг[засварлах | кодоор засварлах]
- Анагаах ухааны доктор /1990/ - сэдэв:“Тархвар зүйн болон эмнэл зүйн судалгаагаар БНМАУ-ын хүүхдийн нийт өвчлөлийн бүтцэд бөөрний өвчний эзлэх хувь”
- профессор /1992/,
- Монголын Анагаах Ухааны Академийн академич /1994/ цол хүртжээ.
Гавьяа Шагнал[засварлах | кодоор засварлах]
Эх, нялхас, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан учир
- БНМАУ-ын Хүний Гавьяат Эмч /1986-04-03. №79/,
- Монгол улсын Ардын Эмч /2000-12-26. №174/,
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон,
- “Алтан гадас” одон, ойн хүндэт медалиуд,
- Эрүүл мэнд, шинжлэх ухаан, МҮЭ, МЭХ-ны тэргүүний ажилтан цол, тэмдэг,
- Монголын Хүүхдийн төлөө үндэсний төвийн “Хүүхдийн нөхөр-буяны эзэн” цом,
- “Монголын саран ээж” нийгэмлэгийн “Саран ээжийн эрхэм хүү” өргөмжлөл,
- МАХН, Монголын ахмадын холбоо, МУЗН-ийн хүндэт тэмдэг,
- Украин улсын Гавьяаны III зэргийн одонгоор /Монгол Улсаас анх/ шагнагджээ.
- Монголын эмч
- Хүүхдийн эмч
- Анагаах Ухааны Их Сургуулийн багш
- Монгол Улсын Их Сургуулийн төгсөгч
- Оросын их сургуулийн төгсөгч
- Монгол улсын ардын эмч
- Хүний гавьяат эмч
- Алтан гадас одон шагналтан
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (Монгол)
- Украины Гавьяаны одон шагналтан
- Хайрханы хүн
- Монголчууд
- 1931 онд төрсөн