Ардын Эмч
Монгол Улсын Ардын Эмч цол нь Хүндэт Цолны хамгийн дээд нь болох Ардын Зүтгэлтэн цолны нэг нь юм.
Монгол Улсын Ардын Эмч цолыг Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн 1981 оны 07 дугаар сарын 30-ны 281 дүгээр зарлигаар бий болгожээ. Монгол Улсын Ардын Эмч цолыг анагаах ухааныг хөгжүүлэх, түүний шинэхэн ололт, тэргүүн туршлагыг ажилдаа байнга нэвтрүүлэн, эмчилгээ, үйлчилгээний чанар, урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлж, эрүүл энх аж төрөх ёсыг хэвшүүлэхийн төлөө уйгагүй тэмцэж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд гарамгай гавьяа байгуулсан хүний эмч нарт олгож байхаар уг цолыг хүртээх дүрэмд заажээ. Ардын эмч цолын анхныхыг Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Улаанбаатар хотын Клиникийн Төв Эмнэлгийн гэрлийн зөвлөх эмч Р.Пүрвээ хүртсэн байна.
Бусад Ардын Зүтгэлтэн цол
[засварлах | кодоор засварлах]- Монгол Улсын Ардын Жүжигчин
- Монгол Улсын Ардын Уран Зохиолч
- Монгол Улсын Ардын Багш
- Монгол Улсын Ардын Зураач