Рэнцэнгийн Пүрвээ

Рэнцэнгийн Пүрвээ
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилэмч

Рэнцэнгийн Пүрвээ - БНМАУ-ын Төрийн шагналт, анхны Ардын Эмч, гэрлийн эмч.

Намтар[засварлах | кодоор засварлах]

  • МУИС-ийн анагаахын салбарыг 1955 онд төгсч,
  • 1956 онд Булган аймгийн эмнэлэгт аппарат тавих болж түүний дамжаанд Москвад очиж дүрслэл оношлогооны чиглэлээр нэг жил суралцсан тэр цагаас хойш рентген аппарат, зургийн хальс, компьютер томографийн нарийн аппарат хэрэгсэлтэй нөхөрлөж гэрлээр эмгэг анатомийг олж харахад мэргэшсэн Монголын анхны эмч нарын нэг.
  • Москвагийн зүрх судасны төв институтэд 1964, 1968 онд,
  • Японы компьютер томографийн эмчийн дамжаанд 1986 онд суралцаж мэргэжлээ дээшлүүлжээ.
  • 1955-1956 онд Булган аймагт,
  • 1957-1961 онд Улсын төв эмнэлэгт,
  • 1961-1995 онд Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Улсын клиникийн төв эмнэлгийн гэрлийн зөвлөх эмч,
  • 1995 оноос хойш зөвлөх эмчээр ажиллаж иржээ.
  • АУИС-д олон жил багшлахын сацуу гэрлийн эмч нарын 20-иод удаагийн дамжааг удирдаж төгсгөсөн, гэрлийн эмч нарын гол багш ажээ.

Уран Бүтээл[засварлах | кодоор засварлах]

“Эмч нарын гарын авлага” ном бичиж хэвлүүлжээ.

Гавьяа шагнал[засварлах | кодоор засварлах]

  • БНМАУ-ын Төрийн шагнал /1981/ - Зүрх судасны мэс заслын аргыг эмнэлгийн практикт нэвтрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж хэрэгжүүлсэн учир Т.Шагдарсүрэн нарын 5 хүний хамт
  • БНМАУ-ын анхны Ардын Эмч /1990-11-19. №32/