Jump to content

Цахир сум

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Цахир сум
ᠴᠠᠬᠢᠷᠰᠤᠮᠤ
УлсМонгол
АймагАрхангай аймаг
Байгуулагдсан1923 он
Сумын төвАвгалдай
Газар нутаг
  Нийт3,398 км2 (1,312 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,485
  Нягтрал0.7/км2 (2/бээр2)
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)

Цахир сум нь аймгийн баруун захад орших ба хойд талаараа Хөвсгөл, урд талаараа Баянхонгор, баруун талаараа Завхан аймгуудтай хиллэх бөгөөд аймаг дотроо зүүн хойд талаараа Тариат сум, зүүн өмнө талаараа Хангай сумтай хаяа залгана. 1931 онд Чандмань-Өлзийт Далайн хошуунаас байгуулагдаж, 1966 онд татан буугдаж Тариат, Хангай суманд нийлээд 1993 онд дахин байгуулагдсан. Хан-Уул, Баянгол, Цахир хэмээх 3 багтай.

Сумын засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, хүн, мал эмнэлэг, цэцэрлэг, соёлын төв, 9 жилийн дунд сургууль зэрэг албан байгууллагууд, худалдаа үйлчилгээний олон салбартай, дэд бүтэц эрчимтэй хөгжиж байгаа, хавтгай тэнхлэгийн зам дайран өнгөрдөг, эрчим хүч, интернет, үүрэн телефоны Мобиком, Жи-Мобайл, Юнителийн харилцаа холбоотой, 661 өрх, 2266 хүн амтай, 66229 толгой малтай 12011 оны байдлаар/ сум болон хөгжиж, Улаанбаатар хотоос 714 км, Цэцэрлэг хотоос 246 км алсад оршиж байна.

Засаг захиргааны хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Цахир сум нь Хан-Уул, Баянгол, Цахир гэсэн 3 багтай.

Тус баг нь 2010 оны байдлаар 175 өрх, 615 хүн амтай, 24117 толгой малтай, сумын төвөөс 70 км, Цэцэрлэг хотоос 310 км зайтай оршдог. Орон нутгийн шүтээн нь Очирхайрхан уул.

Цахир баг нь 2010 оны байдлаар 248 өрх, 822 хүн амтай, 20430 толгой малтай. Багийн төв нь сумын төвдөө байрладаг.

Тус баг нь 2010 оны байдлаар 238 өрх, 829 хүн амтай, 28618 толгой малтай, Багийн төв нь сумаас 30 км, Цэцэрлэг хотоос 270 км алсад оршдог. Багийн нутагт “Өвгөн Гэсэр ламын шарил”, “Гүн жалгын рашаан” зэрэг сум орон нутгийн хамгаалалттай газрууд бий.

Төрийн зүтгэлтнүүд

[засварлах | кодоор засварлах]
  • Раднаасүмбэрэлийн Гончигдорж - Монгол улсын Их хурлын гишүүн
  • Даваажавын Ганхуяг - Монгол улсын Их хурлын гишүүн.Засгийн газрын гишүүн
  • Нямжавын Батбаяр - Монгол улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн
  • Ономын Ламжав - Дотоод яамны дэд сайд \1911 он\, Улиастайн сайд/ Анхдугаар үндсэн хууль боловсруулж, батлуулах комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан.
  • Чойсүрэнгийн Баатар - Дипломатч, Монгол улсын гадаад харилцааны яамны дэд сайд.
  • Ванчингийн Чойжоохүү - БНМАУ-ын Ардын их хурлын депутат
  • Цэвээндондовын Отгон - БНМАУ-ын Ардын их хурлын депутат
  • Ванчигсүрэнгийн Бямбаа - БНМАУ-ын Ардын их хурлын депутат
  • Пэрэнлэйн Дашдувдан - БНМАУ-ын Ардын их хурлын депутат
  • Данзангийн Хумбаадай - БНМАУ-ын Ардын их хурлын депутат/3 удаа сонгогдсон.
  • Бүдрагчаагийн Цэрэндорж - БНМАУ-ын Сангийн аж ахуйн яамны орлогч сайд
  • Мишиг-Очирын Гүррагчаа - Архангай аймгийн Засаг дарга
  • Жийлээгийн Нэргүй - Архангай аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга.
  • Равсалын Ринчинбазар - Засгийн газрын хэрэг эрхлэх газрын орлогч дарга
  • Банзайн Батаанов - Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн дарга.
  • Лүнрэг Дандар - Дорно дахины анагаах ухаанд томоохон шинэчлэл хийсэн их оточ
  • Раднаасүмбэрэлийн Гончигдорж - академич
  • Бадрахын Жадамбаа - Шинжлэх ухааны доктор
  • Очирбатын Чогний - Шинжлэх ухааны доктор
  • Гүррагчаагийн Лхагваа - Шинжлэх ухааны доктор
  • Дэлэгийн Сангаа - Шинжлэх ухааны доктор
  • Мишиг-Очирын Цогбадрах - Шинжлэх ухааны доктор
  • Равсалын Ринчинбазар - Шинжлэх ухааны доктор
  • Лхамсүрэнгийн Гүрбазар - Доктор/Ph.D/
  • Раднаасүмбэрэлийн Вандангомбо - Доктор/ Ph.D/
  • Пүрэвбазарын Адъяасүрэн - Доктор/Ph.D/
  • Ванчинсүрэнгийн Бямбаа - Доктор/Ph.D/
  • Балданхүүгийн Шижээ - Доктор/Ph.D/
  • Батаагийн Хээрийнбаатар - Доктор/Ph.D/.
  • Дарьхийхүү Адьяамөнх - Доктор / Ph.D/
  • Цагааны Баатархүү - Доктор / Ph.D/
  • Нэргүйн Сонинтамир - Доктор / Ph.D/

Хутагт хувилгаад

[засварлах | кодоор засварлах]
  • Цэвээн-Арашийн Чүлтэмжамц - Ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн хувилгаан
  • Санжжавын Чимэдцэрэн - Халхын ялгуусан хувилгаадын зургаа дахь үеийн хутагт
  • Ядамжавын Жамбалдорж - Хамба гэгээн
  • Дарамбазарын Сэнгэ - Ринбүчи, хувилгаан, Төвдийн тэргүүлэх хийдийн нэг Сэра хийдийн хамба, 14-р далай ламын номын багш

Бусад алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • Жамбалын Сандагдорж - Худалдааны гавьяат ажилтан
  • Гончигын Халтархүү - Хөдөлмөрийн баатар
  • Аюурын Дангаасүрэн - Эх оронч
  • Нацагийн Жамъян - Даян аварга, гавъяат тамирчин
  • Данзангийн Бат-Очир - Гавьяат жүжигчин
  • Ванчинсүрэнгийн Оросоо - Гавьяат жүжигчин
  • Дамбын Гончиг - Гавьяат багш
  • Бадамсүмбэрэлийн Банзрагч - Ардын багш
  • Шагдарын Нацагдорж - Хошууч генерал
  • Пунцагийн Пүрэвбазар - Бригадын генерал
  • Данзангийн Хумбаадай - Улсын аварга саальчин
  • Гэндэнгийн Намжил - Улсын аварга малчин
  • Даваагийн Жигжидсүрэн - Улсын аварга малчин
  • Банзарын Хуягбаатар - Улсын аварга тууварчин
  • Даваажавын Энхбаяр - Улсын залуу аварга малчин
  • Раднаасүмбэрэлийн Гончигдорж - Шинжлэх ухааны гавьяат ажилтан
  • Бадрахын Жадамбаа - Гавьяат багш
  • Даваажавын Гэрэлцогт - Улсын сайн малчин
  • Эрдэнэбатын Алтангэрэлгомбо - Монгол улсын спортын мастер
  • Ч.Сайнтөр - Бригадын генерал